С.Амарсайханд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

С.Амарсайханд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ

С.Амарсайханд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаарджээ

Шадар сайд С.Амарсайхан болон  Ерөнхий сайдаас Л.Оюун-Эрдэнээс ёс зүйн хариуцлага нэхэж, хэсэг залуус өнөөдөр /2021.04.07/ Төв талбайд жагсаал зохион байгуулжээ. Тэднийг хөл хорионы хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон журмыг зөрчсөн гэж үзэн цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.

Тэд "Улаан бүс рүү  эхнэрээ саадгүй нэвтрүүлж, баталсан журмаа зөрчсөн та хариуцлагаа хүлээ. Үртэйгээ, ээжтэйгээ уулзаж чадалгүй өнгөрсөн хүмүүсийн өмнө Шадар сайд буруутай" гэсэн бичигтэй самбар барин эсэргүүцлээ илэрхийлжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, "улбар шар" түвшинд шилжсэн үед олон нийтийг хамарсан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Түүнчлэн жагсаал зохион байгуулсан иргэдийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж, мэдүүлэг авч байгаа аж.

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр нь аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрч, орчин нөхцөл нь таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар маргааш нь халдварын голомтот бүсээс гарсан тухай мэдээлэл гарсан. Үүнд С.Амарсайхан "Иргэдэд бодит мэдээлэл өгөх ёстой. Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа Covid-19 авсан нь батлагдсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү эхнэр маань хүргэж өгсөн. Тусгаарлалтын хугацаанд голомтот бүсдээ тусгаарлагдаж байна. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусч байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэддээ ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас сэргийлэхэд анхаарах шаардлагатайг анхааруулан хэлье.

Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна” хэмээх тайлбарыг өгсөн билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж