Оффис сандал сонгохдоо анхаарах 6 зүйл

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Оффис сандал сонгохдоо анхаарах 6 зүйл

Та олон цагаар сууж ажилладаг бол оффисын хамгийн сайн сандал сонгож авахыг зөвлөж байна. Сайн чанарын оффисын сандал нь таны ажлыг бүтээмж өндөр байхад тусалдаг учир нуруунд эвтэйхэн байхаас гадна эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Оффисын сандал худалдаж авахдаа дараах шинж чанаруудыг нь харж сонгоорой.

1. Өндөр тохируулах боломжтой байх

Та оффисийн сандлын өндрийг өөрийнхөө өндөртэй харьцуулан тохируулж чаддаг байх ёстой. Хамгийн тохиромжтой тохь тухыг хангахын тулд та гуяа шалтай тэгш хэмтэй байрлалд байрлуулан ажиллах хэрэгтэй.

 

2. Нуман хэлбэртэй нурууны түшлэгтэй сандал

Нуман хэлбэртэй нурууны түшлэгтэй сандал сонгосноор та тус сандал дээр удаан суусан тохиолдолд нуруунд суулт өгөхгүй, нурууг тэгш байлгахад нэн тустай.

3. Суудлын гүн ба өргөнийг хангалттай байлгах

Оффисын сандлын суудал нь өргөн, гүнзгий байх ёстой, ингэснээр суудлын хэсэг тав тухтай байх болно. Өндөр хүмүүст суудал нь урагшаа гулсах функцтэй сандал санал болгож байна. Суудал урагшаа болсноор суух хэсгийн зай томорч илүү тав тухтай байх болно.

4. Амьсгалдаг материал сонгох

Амьсгалдаг материал нь таныг албан өрөөнийхөө сандал дээр удаан хугацаагаар сууж байхдаа илүү тохь тухтай байлгадаг. Даавуу хэдийгээр сайн сонголт боловч орчин үед шинэ дэвшилтэт технологийн тусламжтайгаар материалын сонголт илүү сайжирсан. Амсьгалдаг материал нь удаан суусан ч хөлөргөхгүй, сунахгүй, удаан эдэлгээтэй байдаг.

5. Гарны түшлэгтэй байх

Хүзүү, мөрний зарим ачааллыг арилгахын тулд түшлэгтэй сандал авахыг санал болгож байна. Гарны түшлэгийг бас тохируулж байх ёстой бөгөөд ингэснээр гараа тохь тухтай байлгаж, бөхийх магадлалыг багасгадаг.

6. Сайн чанарын дугуйтай байх

Та ажлын талбайн хүссэн цэгүүдэд хүрч, үр ашигтай ажиллахын тулд сандлаа амархан эргүүлэн хөдөлгөдөг байх ёстой. Оффис сандалын дугуй нь олон төрлийн үзүүлэлттэй байдаг ба хамгийн сайн чанарын дугуй нь олон улсын BlFMA стандарт хангасан хөдөлгөхөд хялбар, даац сайтай дугуй юм. Мөн дугуй нь даац заасан байдаг тул та өөрийн жингээс хамааран дугуйн даацыг асууж лавлахыг зөвлөж байна

Энэхүү зургаан чанарыг нэг дор бүрдүүлж чадсан Нэкст Мебелийн оффис сандлууд худалдаалагдаж эхэллээ.

Хаяг: Мишээл тавилгын их дэлгүүрийн В23 тасаг

Холбогдох утас: 7719-9999

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж