Монголын оюутны спортын холбоог байраа суллаж өгөхийг шаарджээ | News.MN

Монголын оюутны спортын холбоог байраа суллаж өгөхийг шаарджээ

Монголын оюутны спортын холбоог байраа суллаж өгөхийг шаарджээ

🔴 ШУУД: Монголын оюутны спортын холбоог Спортын төв ордноос хөөж байгааг эсэргүүцэж байна

🔴 ШУУД: Монголын оюутны спортын холбоог Спортын төв ордноос хөөж байгааг эсэргүүцэж байна

Posted by News.mn on Tuesday, April 6, 2021

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын оюутны спортын холбоог/МОСХ/ Спортын төв ордон дахь албан өрөөгөө чөлөөлж өгөхийг шаарджээ. Үүнтэй холбогдуулан МОСХ болон Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр/2021.04.07/ мэдээлэл хийлээ.


МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан:

-Өнгөрөгч хоёрдугаар сард Биеийн тамир, спортын улсын хорооноос манайхыг байраа чөлөөл гэсэн шаардлагыг тавьсан. Үндэслэлийг нь асуухад агентлагийн байранд хамааралгүй холбоод байрлахгүй, байраа чөлөөл гэсэн. Бид 43 төрлийн спортын холбоодтой хамтарч, баг тамирчдаа гадаад руу тэмцээнд илгээж, дотооддоо тэмцээн зохион байгуулдаг. Бидний хамтран ажилладаг дийлэнх спорт холбоод Спортын төв ордонд үйл ажиллагаагаа явуулж, энэ газрыг тойроод их сургуулиуд байрлаж байна. Монголын оюутны спортын холбоо 93 их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Яагаад манай холбоог ордноос гаргах гээд байгааг ойлгохгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас энэ талаар тодруулга авсан байгаа. Энэ асуудалтай холбогдуулан иргэний шүүхэд хандахаар болсон. Манай холбоо, Монголын оюутны холбоо хамтраад Монгол Улсын Ерөнхий сайдад хандах гэж байна. Оюутнууд бол нийгмийн халамж шаардсан хэсэг. Гэтэл туслаж, дэмжих ёстой хүмүүсийг дэмждэггүй Засгийн газрын агентлаг байгаад харамсч байна. Бид холбооныхоо ажилчдын цалинг өөрсдөө гаргадаг. Биеийн тамир, спортын улсын хороо зөвхөн байрны асуудлыг л шийддэг. Бид нарыг Спортын төв ордоны зүүн тал руу нүүж ор гэсэн. Тэнд харуул, манаа жижүүр байхгүй. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Бид өнгөрсөн онд шаардлагыг нь биелүүлж, гуравдугаар давхрын өрөөгөө суллаж, нэг давхарт нүүж орсон. Гэтэл нэг жилийн дотор дахиад яв гэсэн шаардлагыг хүргүүлж байна.

Монголын оюутны холбооны ЕНБД Э.Дөлгөөн:

-Манай холбоо Монгол оюутны спортын холбоотойгоо хамтран ажиллаад 20 гаруй жил болжээ. Гэтэл 147 мянган оюутны эрх ашгийг хамгаалдаг хоёр холбооны нэгийг маань түлхэн гаргаж буй нь ёс зүйгүй үйлдэл. Энэхүү асуудлыг шийдэх, хамтран ажиллах зорилготой байна.

Дээрх албан хүмүүсийн мэдээлэл хийсэн холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос тайлбар авахад “Монголын оюутны спортын холбооны үйл ажиллагааг хаасан зүйл байхгүй. Хуулинд зааснаар төрийн байгууллагын ажиллаж буй газар хувийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй. Тэр заалтынхаа дагуу л бид Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нүүлгэж байгаа. Спортын төв ордоны зүүн талын өргөтгөлд 10 гаруй өрөө, хурлын танхим бэлдчихсэн. Тийшээ л нүүж орохыг зөвлөж байгаа юм. Спортын төв ордонд ажилладаг кофе шоп, дэлгүүрүүдийн гэрээг цуцалсан. Энд зөвхөн паралимп болон дефлимпийн холбоо үлдсэн. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүс орж гардаг учир хуучин байранд нь үлдээсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

яя 2021-04-07 103.212.116.120

гаргах нь туйлын зөв шдээ, хажууд нь бэлээхэн Залуучуудын холбооны том байр байж л байна, тийшээ нүүж орооч. Оюутнууд чинь залуучуудын төлөөлөл биз дээ. МОСХ засагт огт хамаагүй байгууллага

Avatar

Зочин 2021-04-07 66.181.183.43

Тэмцэж байж байраа авч үлдэнэ шүү

Avatar

Оюутан 2021-04-07 103.212.118.225

Ажлаа хийж чадаж байгаа холбоогоо дэмжих байтал хавчин гадуурхаж болохгүй шүү дээ. Оюутны спортын холбооны үйл ажиллагааг оюутан бид нар дэмждэг. Засгийн газрын агентлагын даргад өөр хийх ажил алга уу. Дорвитойхон ажил хийсэнг нь мэдэхгүй л юм байна шүү.

Avatar

зочин 2021-04-07 66.181.186.159

Тэр дэмий гонзгой бүтэхгүй ээ, БТСУХ-г тэр нөхрөөс эртхэн салгаж авсан нь дээр байх аа, нам дагасан улсын ажил хийдэг гэж юу байх вэ, мэргэжлийн хүнийг тавих хэрэгтэй

Avatar

шарав зайл 2021-04-07 192.82.73.127

Шаравжамц гэж толгойгоо алдсан хүний үгээр ажил будлиулсан хачин нөхөр байна энэниы хажууд оюутны спортын холбоо их ажил хийж илүү чадвартай гэдгийг мэдээсэй шаравжамц бол спортыг нураагч

Avatar

Зочин 2021-04-07 64.119.21.188

Зайл

Avatar

Зочин 2021-04-07 66.181.161.49

Мөнгө цохисон энэ хэдэн хулгайч луйварчин малууд оюутаны нэр барьж шимэгчихлэхээ болиод зайл

Avatar

zz 2021-04-07 103.212.116.120

яг үнэн

Avatar

алтай судлаач 2021-04-07 66.181.161.50

энэ хүнииг богц жагаа гэдэг риод очи х тамирчдад хямд чумодан \чумдаан\ шахсанаас замдаа эвдэрч сэтгэл санааг нь эвдсэн ямар ч хариуцлага хүлээсэнгүй энэ этгээд спортын ордны з үүнд олон давхар цогцолбортой болтолоо ингэж хулгайлсан хурдан зайлуул улсаас тэмцээнии зардал гаргуулаад сайхан хусдаг тэтгэвэртээ гараач

Avatar

Othonbayar 2021-04-07 66.181.185.41

Ingej bolhgvi shude

Avatar

Zochin 2021-04-07 175.223.18.69

Yamar ch medlegui, charvar muu bj buhel buten ulsiin sportiig hariutsaj yavhasa ichech Sharavjamtsguia!

Avatar

Magsar 2021-04-07 175.223.18.69

Boliochee hiih yuma olj yadsan yumaa zuger ajilaa hiij bga holboog taivan bailgaach undsen ajilaa hiij chadahgui bj Sharvaa ajilaa uguch!!!!!

Avatar

Зочин 2021-04-07 202.55.188.33

hicheelfee anhaarch um surahaa bod. sport daraa n bolno

Avatar

Зочин 2021-04-07 66.181.161.73

мөнгө иддэг 2 ац даа энэ 2

Avatar

Оюутанууд 2021-04-07 66.181.188.50

Зөв л шийдвэр байна. Та нар оюутнуудаа тоох юм биш. Хэзээ үйлчлүүлж байсанаа мэдэхгүй л юм байна. Ажиллагаа явуулдаггүй л юм байсан даг

Avatar

Шараваа болих хэрэгтэй 2021-04-07 202.179.24.241

Оюутны спортын холбоо Спортын төв ордондоо байх нь зөв байх. Шараваа спортын холбоодыг хавчин, гардуурхаж байгаагаа болих хэрэгтэй.

Avatar

Шал худлаа 2021-04-07 64.119.21.188

Шал худлаа. Шараваа 2016 онд ажлыг нь авах гэж тийм яриа гаргасан гэсэн. Аудит шалгаад ямар ч асуудал байхгүй гэж дүгнэсэн байна лээ!

Avatar

Зочин 2021-04-07 64.119.21.188

Хамгийн сайн ажилтай холбоо нь Оюутны спортын холбоо байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж