Монголын оюутны спортын холбоог байраа суллаж өгөхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Монголын оюутны спортын холбоог байраа суллаж өгөхийг шаарджээ

🔴 ШУУД: Монголын оюутны спортын холбоог Спортын төв ордноос хөөж байгааг эсэргүүцэж байна

🔴 ШУУД: Монголын оюутны спортын холбоог Спортын төв ордноос хөөж байгааг эсэргүүцэж байна

Posted by News.mn on Tuesday, April 6, 2021

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын оюутны спортын холбоог/МОСХ/ Спортын төв ордон дахь албан өрөөгөө чөлөөлж өгөхийг шаарджээ. Үүнтэй холбогдуулан МОСХ болон Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр/2021.04.07/ мэдээлэл хийлээ.


МОСХ-ны ЕНБД Д.Жаргалсайхан:

-Өнгөрөгч хоёрдугаар сард Биеийн тамир, спортын улсын хорооноос манайхыг байраа чөлөөл гэсэн шаардлагыг тавьсан. Үндэслэлийг нь асуухад агентлагийн байранд хамааралгүй холбоод байрлахгүй, байраа чөлөөл гэсэн. Бид 43 төрлийн спортын холбоодтой хамтарч, баг тамирчдаа гадаад руу тэмцээнд илгээж, дотооддоо тэмцээн зохион байгуулдаг. Бидний хамтран ажилладаг дийлэнх спорт холбоод Спортын төв ордонд үйл ажиллагаагаа явуулж, энэ газрыг тойроод их сургуулиуд байрлаж байна. Монголын оюутны спортын холбоо 93 их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Яагаад манай холбоог ордноос гаргах гээд байгааг ойлгохгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас энэ талаар тодруулга авсан байгаа. Энэ асуудалтай холбогдуулан иргэний шүүхэд хандахаар болсон. Манай холбоо, Монголын оюутны холбоо хамтраад Монгол Улсын Ерөнхий сайдад хандах гэж байна. Оюутнууд бол нийгмийн халамж шаардсан хэсэг. Гэтэл туслаж, дэмжих ёстой хүмүүсийг дэмждэггүй Засгийн газрын агентлаг байгаад харамсч байна. Бид холбооныхоо ажилчдын цалинг өөрсдөө гаргадаг. Биеийн тамир, спортын улсын хороо зөвхөн байрны асуудлыг л шийддэг. Бид нарыг Спортын төв ордоны зүүн тал руу нүүж ор гэсэн. Тэнд харуул, манаа жижүүр байхгүй. Үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Бид өнгөрсөн онд шаардлагыг нь биелүүлж, гуравдугаар давхрын өрөөгөө суллаж, нэг давхарт нүүж орсон. Гэтэл нэг жилийн дотор дахиад яв гэсэн шаардлагыг хүргүүлж байна.

Монголын оюутны холбооны ЕНБД Э.Дөлгөөн:

-Манай холбоо Монгол оюутны спортын холбоотойгоо хамтран ажиллаад 20 гаруй жил болжээ. Гэтэл 147 мянган оюутны эрх ашгийг хамгаалдаг хоёр холбооны нэгийг маань түлхэн гаргаж буй нь ёс зүйгүй үйлдэл. Энэхүү асуудлыг шийдэх, хамтран ажиллах зорилготой байна.

Дээрх албан хүмүүсийн мэдээлэл хийсэн холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос тайлбар авахад “Монголын оюутны спортын холбооны үйл ажиллагааг хаасан зүйл байхгүй. Хуулинд зааснаар төрийн байгууллагын ажиллаж буй газар хувийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж болдоггүй. Тэр заалтынхаа дагуу л бид Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нүүлгэж байгаа. Спортын төв ордоны зүүн талын өргөтгөлд 10 гаруй өрөө, хурлын танхим бэлдчихсэн. Тийшээ л нүүж орохыг зөвлөж байгаа юм. Спортын төв ордонд ажилладаг кофе шоп, дэлгүүрүүдийн гэрээг цуцалсан. Энд зөвхөн паралимп болон дефлимпийн холбоо үлдсэн. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүс орж гардаг учир хуучин байранд нь үлдээсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж