ДЭМБ: Covid-19-өөр нас барсан хүний тоо эрс нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: Covid-19-өөр нас барсан хүний тоо эрс нэмэгдэж байна

ДЭМБ: Covid-19-өөр нас барсан хүний тоо эрс нэмэгдэж байна

Дэлхий даяар сүүлийн долоо хоногт Covid-19-ийн дөрвөн сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос таван хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн сүүлийн долоо хоногт дэлхий дахинд Covid-19-ийн улмаас 71 мянган хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт болохыг ДЭМБ анхааруулсан байна.

ДЭМБ-ын мэдээлэлд дурдсанаар, Зүүн Өмнөд Ази (тэр дундаа Энэтхэгт) болон Номхон далайн баруун хэсгийн бүс нутгуудад сүүлийн үед өвчлөлийн тоо огцом нэмэгдэж байгаа бол Африк тивээс бусад бүх бүс нутгууд нас баралтын тоо нэмэгдэж байгаа аж.

Халдварын тохиолдлын тоо хамгийн ихээр нэмэгдсэн орнууд:

Энэтхэг- 513 мянган тохиолдол бүртгэгдэж, 38 хувиар,

Бразил – 505 мянган тохиолдол бүртгэгдэж, таван хувиар,

АНУ- 444 мянган тохиолдол бүртгэгдэж, таван хувиар,

Турк- 265 мянган тохиолдол бүртгэгдэж, 43 хувиар тус тус өссөн байна.

 Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж