М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжиллаа | News.MN

М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжиллаа

М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжиллаа

М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжиллаа

Ардчилсан намын XI ээлжит бус их хурал өнөөдөр /2021.04.07/ Хандгайтад болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжиллаа. Цар тахлын улмаас тус хурал цахимаар зохион байгуулагдаж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас 1000 орчим гишүүн оролцлоо.


Ардчилсан намын XI ээлжит бус их хурлыг нээж Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр “Ардчилсан намын хувьд өнөөдөр онцгой өдөр болж байна. Монголд анхны цахим сонгуулиар, залуу үеийн төөлөлөл болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжлах өдөр. Ийм өдөр Ардчилсан намын 200 мянга орчим гишүүний энгэрт байх ёстой баатрын тэмдгийг миний бие та бүхнээ төлөөлөн зүүсэн байгааг харж байгаа. Та бүхэн бүгдээрээ баатрууд.

Монголыг Зөвлөлтийн колончлолоос чөлөөлж, коммунистуудын дарангуйлал хядлагаас чөлөөлсөн  Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Иргэддээ эрх, эрх чөлөөг олгосон Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг, эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гэж яваад гадна дотны улс төрийн захиалгат явуулгын эрсдэлд орж, өнөөдөр хилс хэргээр шоронд сууж, үзэл санааны хоригдол болсон, 1992-1994 онд Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан, 1994-1996 онд Ардчилсан намын дарга байсан Д.Ганболд болон  Үндэсний бодлогын хорооны гишүүн болох С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ?

Сая манай нам чөлөөт сонгуулийн төгс хэлбэр болсон цахим сонгуулийн маш амжилттай явууллаа. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг тэргүүтэй гишүүддээ талархал илэрхийлье.

Цахим сонгуулиар ялалт байгуулж, манай залуу үеийн төлөөлөл болж, Ардчилсан намын даргаар батламжлагдаж байгаа М.Тулгат дүүдээ баяр хүргэе.  М.Тулгат бол ардчиллын цэвэр үүлдэр юм. Тулгатын өвөө Сосорбарам ах, эмээ Лхагвасүрэн эгч, авга ах С.Цогтсайхан, аав нь ээж нь Ардчилсан намын анхдагч нар юм гэдгийг би энэ индэр дээрээс нотлон хэлж чадна.

Саяны сунгаагаар бид чамайг баруун төвийн үзэлтэй болохыг харсан. Үзэл санаа нь цэгцэрсэн баруун төвийн үзэлтэй хүнийг  Ардчилсан намын гишүүд олон жил хүлээсэн нь эргэлзээгүй юм.

Ардчилсан намын амин сүнс нь гишүүдийн оролцоотой ардчилал юм. Түүний  нэг илрэл нь сунгаа билээ.  Энэ үнэт зүйлийг хамгаалан тэмцэж,  залуу үеийнхэндээ шинэ удирдлагадаа ардчиллын амин сүнсийг хүлээлгэж өгч чадсан С.Эрдэнэ даргадаа талархал илэрхийлье, төлөөлөгчдийнхөө өмнөөс.

Ардчилсан намыг МАН-ын дагуул нам болголгүй хүлээлгэж өгсөнд С.Эрдэнэдээ талархах учиртай.

С.Эрдэнэдээ андын хувиар хэлэхэд, 1990 онд ардчиллын төлөө хамтдаа тэмцэж явахад, Ерөнхий сайд асан П. Жасрай гуайтай УИХ-ын  52 дугаар тойрог дээр өрсөлдөхөд миний сонгуулийн менежерээр ажиллаж, намайг ялалтад  хүргэсэн хүн бол С.Эрдэнэ. Өнөөдөр С.Эрдэнэ Ардчилсан намыг Ардын намын дагуул болох аюулаас хамгаалан үлдээж чадсанд нөхрийн хувиар баярлаж байна. Чи бол чадсан шүү, Энэ үйл явдлыг Ардчилсан нам мартахгүй.

Ардчилсан нам Ардын намын дагуул болох ёсгүй. Харин Ардын нам Ардчилсан намд ялагдах өдөр ирнэ.  Ялагдах өдрөө хүлээж суух хэрэгтэй. Ардчилсан намын төлөөлөгчиддөө баярын мэнд хүргэе” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “500 сая ам.долларын эдийн засагтай байсан улсыг 30 дахин өссөн эдийн засагтай улс болж хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн улс төрийн хүчин бол Ардчилсан нам.

Ардчилсан намд өнөөдөр хүнд сорилт ирээд байна. Эвлэрлийг бий болгохын төлөө Ардчилсан намын бүлэг энэ хугацаанд чадах бүхнээ хийсэн. Ардчилсан намыг хоёр хувааж, хүчгүй байлгах сонирхол МАН-д бий. Төрийн бүх эрх мэдэл МАН-ын цагаан байранд очсон. Дураараа хууль баталдаг болсон. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар УИХ-ын шийдвэргүйгээр цагаан байрнаас өгч буй даалгавраар шийдээд явдаг болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл  сахилгын хороогоороо дамжаад цагаан байранд очиж байна. Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуул бүгд цагаан байрнаас даалгавар аваад гардаг болсон” гэлээ.

Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон М.Тулгат "Ардчиллын 30 жилийн түүх ард үлдэж буй яг энэ цаг мөчид манай намд үе солигдож байна. Туйлын хүнд нөхцөлд, эгзэгтэй мөчид Ардчилсан намын уг чанар, гал голомтыг эрэлхэгээр авч үлдсэн өмнөх удирдлага, баг хамт олонд чин сэтгэлээс талархал илэрхийлье!

Шинэ гарч буй намын удирдлага үнэт зүйлээ хамгаалж, залгамж чанараа хадгалахын зэрэгцээ, арга ажилагааны хувьд багаараа эрс зоримог шинэчлэлүүдийг хийх болно.

-Бид эвдэрч хагарч явсан намын гишүүдээ эргэн нэгтгэж, эв эеийг хангахын тулд бүхийл хүчин чармайлтыг гаргана.

-Бид дотоод ардчилалаа бэхжүүлэх талаар шийдэмгий алхмуудыг хийж, үнэт зүйл нэгтэй хүмүүст үүд хаалгаа цэлийтэл нээнэ.

-Бид үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулна. Ингэснээр хүний гар орсон санаатай болон санамсаргүй алдааг арилгаж, зардал багатай, орчин үеийн нам болгоно.

-Бид намын дэргэд улс төрийн боловсролын академи байгуулж, булчин төвтэй улс төрийг сөргүүлж, боловсрол төвтэй улс төрийг тунхаглана.

-Бид ахмадуудтайгаа ойр нягт байна. МоАХ-ын болон АСХ, ШДХ, МОХ-ны анхдагчид, ахмад үеэ оролцуулсан зөвлөл байгуулж, хамтран ажиллана.

-Бид дотоод өрсөлдөөнөө дүрэмтэй, соёлтой, ойлгомжтой болгохын сацуу, улс төрийн зардлыг эрс бууруулснаар эмэгтэй лидерүүддээ өргөн боломж нээнэ.

-Бид аймаг, орон нутагт фокусласан кампанит ажлуудыг явуулахын зэрэгцээ гишүүдийн шууд оролцоог хангах мэдээллийн сувгийг нээж орон нутгаа бэхжүүлнэ.

Бидний хувьд эхний том сорилт бол хэзээ мөдгүй эхлэх Ерөнхийлөгчийн сонгууль. Нэг нам парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, хууль шүүхийн байгууллагуудад нөлөөллөө тогтоож эхэлж байгаа энэ цаг үед Ардчилсан Ерөнхийлөгч л ардчиллын баталгаа болох нь эргэлзээгүй.

Дараагийн бидний зорилт бол төрийг данхайлгаж, төсвийн мөнгөөр тоглож, хүний эрхийг уландаа гишгэж, бизнес эрхлэгчдээ дарамталсаар байгаа одоогийн эрх баригчдын дураар аашлалтыг хязгаарлах, улмаар сонгуулийн дараалсан ялалтаар цэг тавих явдал" гэлээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны цорын ганц Ардчилсан нам л байгаа. Тэр нь энэ нам. Хууль ёсны намаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг бид батламжилсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын дээд шүүх бүртгэлийн асуудалтай холбоотойгоор бүрдүүлэлт шаардана.  Улсын дээд шүүх дээр бүртгэлийн асуудал яригдах учраас бүрдүүлэлтээ шийдэж ирсэн намыг л бүртгэнэ. М.Тулгат даргадаа амжилт хүсье. Шинэ үе гарч ирсэнд талархалтай хандаж байгаа.

Ардчилсан намыг бусниулах гэсэн хэсэг бүлэг этгээд бий. Энэ намын төлөө явах чин зорилго байгаа бол ялгараад явах байх. Аливаа юманд ёс зүй, хууль дүрмээ дээдэлж ажиллах ёстой” гэсэн юм.

Ардчилсан намын XI ээлжит бус их хурлаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжилснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

Энэ удаагийн их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцлоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ЗөвЗөв
49
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

105 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-04-07 66.181.180.100

ТУЛГАТЫГ МЭДНЭ, АЖИЛ ХЭРЭГЧ, АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ БОДЛОГО, ҮЙЛД АЖИЛЛАГАА НЬ ТУУШТАЙ, ЦЭГЦЭРСЭН ХҮН, 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТЫН ТАЛД БАЙДАГ, ЭНЭ БОЛ ЦААШДАА ЗӨВ, АН ЗӨВ ХҮНЭЭ ОЛЖ ДАРГААРАА СОНГОЛОО, БҮРЭН ДЭМЖИНЭ, АН ОДОО ДОТРООСОО ХАГАЛГАН БУТАРГАХ ГЭХ ЗҮЙЛ ГАРАХ ЁСГҮЙ ШҮҮ, ЭВТЭЙ БАЙЖ ЕР-Н, ЦААШЛААД 2024 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛЬД АМЖИЛТТАЙЫ ОРОЛЦОХ ЭРХЭМ ЗОРИЛТОО ГИШҮҮН БҮР УХАМСАРЛАЖ ЭВТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ, ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ, ТУЛГАТАД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин . 2021-04-07 202.9.46.14

Ардчилал монголчуудын эв нэгдлийг алдагдуулж хагралдах бутаргах зам руу оруулсан бол оддоо өөрсдөө хагралдаж хуваагдаж явцгүй гэдгээ харуулж бн.

Avatar

nn 2021-04-07 103.242.45.150

Ардчилсан нам б**с толгой болон хоёр хуваагдсан байна. Одоогын байдлаар б**с нь толгойноосоо ариа хурдан хөдлөж байна.Улсын дээд шүүх дээр гарсан шийдвэрээс их зүйл шалтгаална гэж. Хоёр тал үзэж байх шиг байна

Avatar

Зочин 2021-04-07 202.126.90.43

Yamar ichdeggui p***a nar ve

Avatar

zochin 2021-04-07 202.21.124.22

Handgait bishee Erdeniin huuli busaar avsan IH TAMIR .bur ter haviig bugdiig avsan.Nalaihiin yrd bayngiin burd gd saihan gazar Ahmadiin amralt.gd avsan tom hashaa baishin bii.negch hun ochdoggui.Haruul .mori.uvs l bdg.Hairan gazar.Ymar ih hurngetei hun gj bodno.

Avatar

Зочин 2021-04-07 202.9.41.48

М тулгатад баяр хүргэе

Avatar

Зочин 2021-04-07 202.126.88.186

Эрдэнийг зайлуулаачээ….энэ нам хуваасан бузарыг яаж зайлуулах вэ…

Avatar

Зочин 2021-04-07 202.126.89.24

УИХ ын бүлэг нь хоёуланд нь очоод гэрч брлчихож байгаа юм уу хаашааийн

Avatar

Цоодол 2021-04-07 103.212.118.55

Ээрка дарга сайн байлаа.Баяр хүргэе.Хайртай шүү

Avatar

Эрдэнэ ван 2021-04-07 122.201.24.101

Больж үзоо Эрдэнэ. Нэр чинь навс унасан, өөрийг чинь хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байгааг яасан ойлгодоггүй гахай бэ чи.

Avatar

Зочин 2021-04-07 172.105.182.131

ЭНЭ НАМЫГ, ЭНЭ УЛСЫГ ЦЭВЭРЛЭХИЙН ТУЛД ИХ Л ЦУС УРСГАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-07 66.181.169.108

Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг 2 хуваалаа. Монголыг хэд хувааж гадны улсад өгөөш бэлдлээ.

Avatar

Зочин 2021-04-07 37.120.129.43

хуцдаг п***а вэ?

Avatar

СОНГОГЧ 2021-04-07 202.9.46.155

ТАНАЙ НАМААС СОНГОГДСОН ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА 2 МОНГОЛЫГ ЯАЖ СҮЙТГЭСНИЙГ ХАРЖ БАЙНА УУ??? ШУДАРГА ЁСЫГ УСТГААД 1 ЖИЛ БОЛЛОО. . ШҮҮХИЙГШАВАРТАЙ НЬ ХУТГАЛАА. ШҮҮГЧДИЙН НЭР ХҮНДИЙГ ОЙРЫН 10 ЖИЛД СЭХЭХЭЭРГҮЙГЭЭР УНАГАВ. МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ ГАДААД ЕРТӨНЦӨД ХАМГИЙН МУУХАЙГААР ТАНИУЛЛАА. МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ 12 ЖИЛЭЭР ГАЦААЖ ХОЙШ УХРААЛАА!!!!!!!! АН- С ДАХИН ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДОХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГО …

Avatar

Зочин 2021-04-07 202.179.24.74

Зангиагаа засаад зүүчихэж чадахгүй байгаа нөхдүүд АН-ыг засаа юу тэгээд

Avatar

Зочин 2021-04-07 37.120.129.43

ЭНЭ БАХ МЭЛХИЙ ТАХАЛТАЙ ТАРВАГАТАЙГАА ҮХЭЖ ДАЛД ОРООД ЗАЙЛААСАЙ…

Avatar

Ардчилалын анхдагч.. 2021-04-07 103.26.194.100

Түнтгэр ТҮГЖИЛ С.ЭРДЭНЭ Түмнийг хорлох, бутаргах, бусниулах, бузарлах зүйлсдээ гаршижээ…
Ардчилалд аугаа үйлс бүтээсэн журмын нөхөр ШДХ-ны тэргүүн Д.БАТСҮХ-ын маань үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН-ын журмын нөхдийг УРВАГЧ С.ЭРДЭНЭ бас уургалж аваад бууны нохой болгож САМАРЧ байгааг юу гэж ойлгох вэ..???
Д.БАТСҮХ маань амьд байсан бол бузар урвагч С.ЭРДЭНЭ -д урвуулж энэ цагийн ШИВШИГ болгохгүй л байсан даа…
Д.БАТСҮХ маань "САЙН НОЁН ХАН" шиг жинхэнэ шударга байсан шүү

Avatar

Zochin 2021-04-07 202.126.88.195

Tuvsanii geed baigaa nam ne bohir uls tur
child oroltsson erh ashgiin tuluu nam shuu dee Jonhuu ene namiig samraad hayechlaa

Avatar

Дорж 2021-04-07 66.181.185.152

За бахь мэлхийгээс салж авлаа, гол нь энэ өнгөрсөн хугацаанд мэлхий,түвшинбаяр 2 өөрсдийн хээ мөн чанарыг сайн таниуллаа,

Avatar

Зочин 2021-04-07 64.46.6.187

Сайхан мэдээ байна

Avatar

ЗОЧИН 2021-04-07 193.37.254.174

С.БАЯРЦОГТ НАРТАНГУУДЫГ ҮНДЭСНИЙ БАААТАР ГЭНЭ ҮҮ ДЭЭ, ЭНЭ АРДЧИЛЛЫН ЗАСАРШГҮЙ ХУЛГАЙЧДЫГ ҮҮР БУЛШИЛЧИХ ЮМСАН.

Avatar

nergui.kh 2021-04-07 66.181.177.71

Unuudur ene ulsad Handgaitiin amand 200000 ulsiin baatar turj bgaad l bayr hurgeh heregtei ym bn,harin baataruud mini 30 jil ard tumenee samarch uls oron oo yduuruulsan uil yvdliin ehiig tavisan luivarchidaa l odoo olj gargah tsag n bolson shuu!

Avatar

Зочин 2021-04-07 202.9.46.204

Луйварчин шинэ луйварчин хоёр гай Эби ллаларын ноход

Avatar

Өвган 2021-04-07 66.181.189.128

Баяр хүргэе.. Үзэл бодол үнэт зүйлстэй ганц нам шүү. Олон гишүүнтэй массын нэм нам гэхээсээ үнэт зүйлдээ тулгуурласан орчин үеийн нам болж төлөвших хэрэгтэй. Үнэндээ шинлэг бүхэний эх энэ намд л байдаг. Өөрийн гэсэн зөв итгэл үнэмшил, бие даасан бүтээлч иргэдийг дагуулсан УТ-ийн хүчирхэг институц болон хөгжихийн ерөөлийг үзэл бодол нэгт ахмадуудынхаа өмнөөс өргөөе.

Avatar

Зочин 2021-04-07 66.181.161.109

Үнэт зүйлс түй ч байхгүй малаа энэ намд өөрсдөө нулимж орхисондоо хөөрхий

Avatar

иргэн 2021-04-07 202.9.47.26

зөвхөн монголд л байнадаа ижил нэртэй 2 нам. гадныхан байтугай өөрсдөө ойлгохоо байсан.

Avatar

Зочин 2021-04-07 64.119.16.169

Гэмт хэрэгтнүүд өөрийгөө яаж зүгээр авч гарах уу? хэрэгээ с яаж муртрах вэ гэхээс улстөрөөр байгаа хийж дарга цэрэг болж тоглох юм. зүгээр бариад хэрэгийн үүрүүлээд шоронд нь хий ношнуудийг тэгэхгүй бол цар тахалшиг улам тархан халдана шүү! Улс төр биш улсын үймээн шүү…

Avatar

Irgen 2021-04-07 43.242.243.188

Ene alban esnii nam ne shuu. Gerchilgee alban esnii tsmgagyi namiig NAM gehgyi

Avatar

зочин 2021-04-07 203.98.76.103

Эрдэнэ, Батүүл нар энэ улсыг үймүүлж сөнөөж ханаагүй л юм байх даа. ямар бузрын адын юм бэ

Avatar

зо 2021-04-07 202.9.40.6

чи жинхэнэ тэнэг

Avatar

Зочин 2021-04-07 37.120.129.43

ТАХАЛТАЙ МӨНДӨЛ

Avatar

МАН-н гишүүн 2021-04-07 66.181.181.157

Залуу даргад амжилт хүсье

Avatar

Унш даа 2021-04-07 66.181.161.88

Хуулиар хүчинтэй Гэрчилгээ,
Улсын тамга тэмдэгтэй шийдвэртэй,
Хүчинтэй тамга
Байгаа
Ардчилсан Намын шийдвэрийг
Дагана аа

Avatar

Зочин 2021-04-07 202.9.40.86

Хаашаа юм бэ? Альных нь АН-н их хурал нь хүчин төгөлдөр болчихвоо? Эрдэнийн юумуу аль эсвэл Тулааны тал нь юмуу? Толгой эргүүлээд хаячих юмаа.

Avatar

Зочин 2021-04-07 202.126.90.149

Өнөө цагийн Түгжил Эрдэнэ

Avatar

Зочин 2021-04-07 174.89.38.198

Энэ маш зев одоо ардчилалаа маш зев замаар цааш нь авч явах нь зугээр уул нь врдчилсан намын гишууд ман- илуу чадварлагаи хумуус шуудээ .би бол аль ч намын гишуун биш гэхдээ зев шударага , эх ороноо гэсэн сэтгэлтэй Хунийг л эх ороноо хегжуулэж врд тумэн ээ дагуулан .

Avatar

Зочин 2021-04-07 139.5.218.236

batuulee chi battulgiig hergeesee multalj ogsongui gej os sanaj ybaa biz de huuteigee niilj hulgai hiideg baatar hun baidag umuu archaagui muu nobshoo chi zobhon unen yridag busad buh humuus hudalaa yridag umuu bayrtsogt ardchaliin baatar genuu hutsbaa toroos hulgai hiisen humuus baatar boldog um bnalda

Avatar

зочин 2021-04-07 202.9.46.70

Хандгайтад Эрүүгийнхэн цуглаад удаж өайна, Нийгмийн даатгалын амралтаа буцааж авая

Avatar

Зочин 2021-04-07 64.119.27.109

Тэнэглэл

Avatar

иргэн 2021-04-07 66.181.183.168

Баатар Бат Үүл голыг нь олж сайхан дүгнэсэн байна.Ардчилалын төлөө сүүлийн 30 жилийн сонгуулиудад ялж баярлаж,ялагдаж гомдож явсан дэмжигчид минь одоо надтай адил намынхаа эв нэгдэл,хамтын ажиллагааг чухалчлан хүсэж байгаа.Залгамж залуу гишүүд,дарга нар маань намын үйл хэрэг үзэл бодлоо уралдуулахдаа соёлтой,хүлээцтэй, хандаж,бусдын бодлоос өөрийн бодлыг хэт өндөрт үнэлж нэг нэгнийгээ янз бүрээр доош хийж гутаан доромжилж болохгүй шүү.Иймэхүү байдал Ардчилалын нэр хүндийг унагасан.

Avatar

Одоо нөгөө Цогтгэрэл нь 2021-04-07 122.201.24.96

Одоо нөгөө Цогтгэрэл нь яг ийм жүжиг тавина. Хоёр талд өөр өөрсдийн жүжгээ найруулан тавьж байна. АН гэж хярамцаг, ёстой холион бантан

Avatar

Зочин 2021-04-07 64.119.25.203

Тулгат даргадаа баяр хүргэе Одоо л хэний хүү хэн болох хэний талын хүн бөолохоо харуулах цаг ирж дээ

Avatar

Зочин 2021-04-07 192.82.72.238

Бат-Үүлээ ямар баасны чинь баруун төвийн үзэл вэ! Та нарт ямар үзэл байсан юм бэ? Тэр тусмаа тулгатад хятадад ямар ч үзэл байхгүй

Avatar

Хэхэ 2021-04-07 94.198.40.70

Хишиг арвинд байхдаа гөлөн2 гэсэн халтар нохой байсан даа саяхан. Компанийнх хашаандаа дүүрэн зодооны нохой үржүүлдэг. Хишигдорж нь бие хамгаалагчтай явна. Яг л мафи шиг. Зика холбоотой гэж сонсож байсан. Тэгсэн тарвагынх нь ч юм шиг мэдкү мэдкү. Ямар ч байсан муу санаатай нохой доо

Avatar

Зочин 2021-04-07 139.5.216.139

Ёстой нэг юм юм холилдсон хярамцаг гээч юм болж байна аа. Гишүүд нь 2 талдаа хоёуланд нь саналаа өгч даргаа сонгоно. Эрдэнээгийн тал буюу зүүн тал баруун талынхаа хийсэн 10 дугаар их хурлыг хүчингүй болгуулсан. Тэгсэн атлаа өөрсдөө үргэлжлүүлээд 11 дүгээр их хурал гээд хийгээд байх юм. Бат Үүл гэдэг зөнөсөн өвгөн, Эрдэнээ гэдэг атман 2 их хурлаа шууд удирдаал өөрсдөө түүнээсээ кайф аваа л гишүүд нь эргүү дээрээ улам эргүүтээл. Пүрэвдож гэж эргүү захчин ямарч туйлбаргүй 2 талд хов зөөгөөл.

Avatar

Иргэн 2021-04-07 64.119.22.183

Энэ Пүрэвдорж дандаа худлаа ярих юм МАН-н байрнаас биш ЗГ-н ордны 3 давхраас хууль шүүхийн удирдаж байгаа нь олон баримтаар нотлогдоод байхад …Бас өөрийн толгой дээрх тэмээ ачааг харахгүй хүний толгой дээрх өвс л харагдаад байна гэнэ.

Avatar

Худалчуудад 2021-04-07 66.181.161.16

Эрдэнэ, Бат-Үүл 2 энэ намаас зайлаад өгвөл Ардчилсан нам хүчирхэг болох юм шиг байна. Үүл бид 2-н баатар гэж юу байхавдээ. Ард түмэн өөрт нь олон л хэлж байгаа байхдаа

Avatar

Xm xm jov 2021-04-07 103.212.116.147

Olon Yalagdaad ajilaa uguud yavsan hun yagaad dargaaraa bn gej soliotoi yumu naad tulgat ig chin hun 5anihgui hotiihon erdeniig songood yalagduulsan

Avatar

Зочин 2021-04-07 66.181.177.219

AHyc намын хуурамч Дамбийжаа нар нь цуглаа юу? ккккккк

Avatar

Зочин 2021-04-07 202.9.40.76

Mundag zaluu demjdeg shvv

Avatar

Зочин 2021-04-07 104.248.88.112

b**s

Avatar

Т. Анхчимэг 2021-04-07 66.181.190.123

Тулгатдаа цаашдын ажилд амжилт хүсье. Намын даргыг хийж чадах хүн гэж боддог. Залуус биднийгээ байнга манлайлж яваарай.

Avatar

Зочин 2021-04-07 192.82.72.253

aaaaa muuu l ard chi l.**.ar ta narig baatar gehuu ahhaaha elgeer yavjihlaaaa yu yu geneveee hol hotsoj h***

Avatar

Zochin 2021-04-07 202.126.90.149

Ардчилсан намын тамгыг Эрдэнэ сийлсэн өөр хэдэн ч тамга сийлсэн байж мэднэ шүү.

Avatar

Зочин 2021-04-07 66.181.177.219

Үүлэн цагаан лaлap энд юу хийж байгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-04-07 103.212.118.110

зөв хүнээ гаргалаа одоо л ардчилал зөв замруугаа орж байна даа Тулагатдаа ажлын өндөр амжилт.

Avatar

Зочин 2021-04-07 66.181.177.219

элбэгдоржийн компаний менежер шүү дээ. Болж байгаа юм уу?

Avatar

Зочин 2021-04-07 66.181.190.123

Чамд гэж хэлэхэд Тулгатын ард хэн ч байхгүй. Жинхэнэ ардаа хүнгүй хүн шүү. Юу ч мэдэхгүй байж зохиож битгий яръж бай!!!

Avatar

Зочин 2021-04-07 66.181.161.109

Хэн итгэдийн малаа

Avatar

Ё.Лхагвасүх 2021-04-07 124.158.84.157

Баяр хүргэж ажлын амжилт хүсье. АНы түүхийн дараагийн хуудсыг эхлүүлж байгаа залуу үедээ сайн сайхныг ерөөе

Avatar

Aрдчилсан намын гишүүн 2021-04-07 103.26.194.200

Ардчилсан намд хэрэгтэй байсан шинэ боловсрол, шинэ стандарт, шинэ технологи нь энэ залуу даа

Avatar

Зочин 2021-04-07 124.158.80.229

Ардчилсан намд салхи оруулах цаг нь болсон. Шижгэнэсэн залуу даргадаа ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-04-07 139.5.216.139

Шижигнэхэээ хат. Ширгээд дуусахаар нөхөр шүү дээ. Ард нь БАХ, ҮҮЛ 2 байхаар чинь явах уу. Дөрлүүлээд дуусна.

Avatar

Зочин 2021-04-07 202.126.93.132

Huuli yosnoo namiin dargad bayar hurgiye.

Avatar

Дэмжигч 2021-04-07 202.9.46.193

Хамгийн зөв хүнээ хамгийн хэцүү цагтаа гаргаж тавьж чадлаа. Ардчилсан нам алзахгүй ээ.

Avatar

Иргэн 2021-04-07 202.126.89.244

Чи чадна аа,Тулгат аа.
Амжилт!!!

Avatar

Зочин 2021-04-07 66.181.184.28

Одоо ийм л ирээдүй цагийн өндөр боловсролтой хүмүүсдээ нам, төрийн жолоог өгөх цаг нь болсон бид 1989-оноос одоо хүртэл ядарталаа зүтгэсэн үнэндээ зарим зүйлийг нь хурдыг гүйцэхгүй боллоо

Avatar

Зочин 2021-04-07 66.181.189.141

АН БОДИТОЙ 2 ХУВААГДЖЭЭ

Avatar

Зочин 2021-04-07 103.26.193.232

Аа ха ха ха, дур узуулэгчид!

Avatar

Зочин 2021-04-07 66.181.177.219

Урвасан хулгай Эрдэнэ ванг

Уухай хийгээд дарцгаая аа!

Avatar

Зочин 2021-04-07 202.179.21.234

Э.Бат-Үүлийг Монголын ард түмэн Улсын баатар гэж үнэлдэггүй шүү дээ. Тоон дотор үсэг цохиж явна гэж шоглодог. Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийг замхруулахыг их хичээх юм. "Ардчилагч" Бат-Үүл, Элбэгдорж, нар хэлмэгдэн зовж байгаа Содномдаржаа, Чимгээ нарын төлөө өнгөрсөн 5 жилд яагаад дуугараагүй нь улам бүр ойлгомжтой болж байна. Булган тэднийг алуурчид биш гэдгийг хэдэн жилийн өмнө нүүр тулж уулзаад хэлсэн шүү дээ. С.Зоригийн хэргийг үнэн зөвөөр илрүүлэх цаг ойртож байна.

Avatar

Буд 2021-04-07 103.57.92.240

Энэ бас юу болоод бна даа саяхан л АНамын дарга боллоо гээд л цогтгэрэл хэлээд бсан тэгсэн чинь тулга нь би болсон гээд естой холоон бантан болж бна даа нэгдээд нийлээд яваачээ

Avatar

Тарвагадоржын САЙТ.р хахаха 2021-04-07 202.55.188.34

NEWS.MN р хахаха Тарвагадоржынхшдээ бас оролцоотой бузарууд юмаа хурдан шоронд нь хийгээчээ Хулайч Батүүл Эрдэнэ Тарваг нарыг

Avatar

tolgoi 2021-04-07 103.26.194.200

shooldoo hoshnogoo

Avatar

Зочин 2021-04-07 122.201.20.194

Энэ сармагчингууд болио. Эрдэнийн Улсаас хулгайлсан амралтанд хурал хийлээ гэнүү. Бат-Үүл ёстой л золбин жингэр шиг гуйвж явах юмаа хямдхан б**********ч болж дээ. ХӨГШИН, ХЯМДХАН, б**********ч !!!

Avatar

Get off 2021-04-07 66.181.161.72

Bertegchinguud l dee Erdene, Bat-uul terguutnuud

Avatar

AH-ын гишүүн 2021-04-07 103.26.194.200

gishuun bishuud n holdjeedoo

Avatar

Зочин 2021-04-07 202.179.21.234

М.Тулгат бол Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын утсан хүүхэлдэй, О.Цогтгэрэл бол Х.Баттулга, З.Энхболд нарын бүлэглэлд дөрлөгдсөн этгээд гэдгийг бүгд ойлгож байна. Жинхэнэ ардчилагч-удирдагч өдий болтол тодроогүй байна.

Avatar

Зочин 2021-04-07 202.126.89.211

Бөөн архидалт зочид буудал нь хажуудаа заза бавалцаад байгаарай нэгнээ алж , шархдуулаваа бусад нь яамай2 Корона морона ч дүүрч

Avatar

Зочин 2021-04-07 202.131.249.14

ayataixan ner xvndteigeer jinxen dargaa songochixgui dee.

Avatar

Иргэн 2021-04-07 103.14.38.38

Хэн нь дарга ч юм бүү мэд хахаха

Avatar

зочин 2021-04-07 103.80.210.111

хошин шог

Avatar

ЗОЧИН 2021-04-07 66.181.161.91

ХУУРАМЧ ДАМБИЙЖААГ ӨРГӨМЖЛӨХ ГЭЖ СҮРЖИГНЭЖ БАЙНАА УТСАН ХҮҮХЭЛДЭЙ

Avatar

AH-ын гишүүн 2021-04-07 103.26.194.200

Jencogin ugaadas goridogch

Avatar

Зочин 2021-04-07 202.179.21.234

Одоогоор АН гэж байхгүй, битгий худлаа ярь, ард иргэд та нарын жүжиглэлд хууртахгүй. Э.Бат-Үүл их сандарч байна, удахгүй, С.Зоригийн аллагын хэрэг илэрнэ. Монгол Улс ЗХУ-ын тусламжаар өдий зэрэг хөгжиж ирснийг хичнээн харлуулаад үгүйсгэж чадахгүй. Харин АН-ыг сэргээх жинхэнэ эх оронч гарч ирнэ дээ.

Avatar

Зочин 2021-04-07 202.179.21.203

Монгол улсын баатар Батүүл ганц ч сумгүй хувьсгал хийж чадсан Эх орноо ухаанаараа ЗХУ-ын колоноос гаргасан хамт баатар болох естой байсан Элбэгдоржид ч баатар өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-07 202.179.21.234

С.Зоригийн аллагын захиалагчдад ирээдүй байхгүй.

Avatar

Шизо 2021-04-07 192.82.72.238

Шизо хулгайчууд юун баатар яриад солиороод байна аа

Avatar

Зочин 2021-04-07 202.179.27.243

Goy.

Avatar

зочин 2021-04-07 192.82.72.227

юу ч болоод байгаа юм бүү мэд

Avatar

зочин 2021-04-07 202.9.46.17

Хандгайтад нийгмийн даатгалын амралт байсан , Эрдэнээ идчихсэн

Avatar

зочин 2021-04-07 202.9.46.17

800 хүн цугласан ч гэх шиг Эрдэнээ нийгмийн даатгалын амралтыг үнэгүй авсан Хандгайтад, Тэндээ л Хүрэлсүхийн мөнгөөр хэдэн хүн цуглуулсан юм, Ихэнх нь оюутнууд , тэгээд хамаатнууд нь байсан, Хүрэлсүх өөрөө ирээгүй

Avatar

зочин 2021-04-07 202.9.46.17

Хүрэлсүхийн дэмжлэгтэй шоронгынхон

Avatar

Зочин 2021-04-07 192.82.72.238

БАТ ҮҮЛ БАЛАРЧ ЯВНА АА

Avatar

Зочин 2021-04-07 202.9.46.98

Амжилт

Avatar

зочин 2021-04-07 66.181.161.106

Ганбат гэж "Тунгалаг тамир" киноны Галсан юу хийж явна. Одоо эргэж очоод Женкодоо "Чи бол нударган баян мөн. Чамайг АН -ын хагалан бутаргасан ардчилалын дайсан гэж "улаан ардчилагч Эрдэнээ хэлсэн. Үнэн байна. Чамайг олон юм яриад байвал "Улаан ардчилагч" Эрдэнээд л хэлчихнэ" гэх гээд байгаа юм болов уу.

Avatar

зочин 2021-04-07 202.21.105.186

Батүүлийг ямар Улсын баатар гэхэв дээ, эх орноо яам хамгаалсан юм, яаж тэмцсэн юм. Байсан эд хөрөнгө, байгалийн баялгийг идэж дууссан гэж л баатар өгдөггүй юм бол

Avatar

ЗОЧИН 2021-04-07 150.129.141.221

ЖЕНКО Ч ЁСТОЙ ХОРНЫ ХҮН ЮМ ДА ТЭР НОВШИЙГ Л ДАХИЖ БИТГИЙ ОЙРТУУЛАРАЙ ДА

Avatar

Zochin 2021-04-07 64.119.24.99

Энэ Бат-үүл одоо болноо очих ёстой газраа оч ялаа үүр юун нам энэ тэр Улсын баатарыг нь хураа юу хийсэн гэж хор найруулж хов хутгаж хүний хийсэн хувьсгалаар идэж уусан адгийн …

Avatar

Зочин 2021-04-07 66.181.161.73

За ашгүй дээ! АН-ыг хагалан бутаргах гэсэн хорон санаат этгээдүүдийн явуулгыг давж агрсанд талархаж байна!!! 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Женког нэр дэвшүүлж хэрхэвч болохгүй шүү!!! Уул нь М.Энхсайхан л нэр дэвших ёстой хүн байсан юм даа?!?!

Avatar

иргэн 2021-04-07 59.153.85.210

ЗӨВ ШҮҮ ЖЕНКОГООС САЛАХ ЦАГ БОЛСОН

Avatar

Рлд 2021-04-07 202.126.88.45

Эрдэнэ хулгайчаа аваад зайлж үз

Avatar

зочин 2021-04-07 64.119.27.169

ЭНДЭЭС НЭГ Л ЗҮЙЛИЙГ ОЙЛГОЛОО. БАТ-ҮҮЛ БААТАР ЭРДЭНЭДЭЭ ИХ ХАЙРТАЙ ЮМ БАЙНА ГЭЖ.

Avatar

Зочин 2021-04-07 122.201.23.226

zugeerl bolij uz

Avatar

Irgen 2021-04-07 202.126.90.110

Ene erguu heden malnuud ingej bhaar namaa atannbuulgval taarna, zuvlultiin kloni gene uu, iim muuhai ug ter hulhi baataraas l garna daa, arai suganoi usnuuded ni haldchihana gek baimaargui yum, ene uls oron ene malnuud shig hereggui amitad alga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж