576,915 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

576,915 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 1,192,812,883 төгрөгийн үнийн дүн бүхий 576,915 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX+14.90%) болон "Би ди сек" ХК (BDS +10.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.27%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -12.45%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 86,079 ширхэг нэгж эрхийг нийт 25,726,457 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.5 хувиар буурч, 33875.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,128,424,481.86 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж