Х.Баттулга шадар туслахаа шүүгч болгохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Х.Баттулга шадар туслахаа шүүгч болгохыг хүсчээ

Х.Баттулга шадар туслахаа шүүгч болгохыг хүсчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслах Л.Түвшинжаргалыг шүүгч болгох гэж байгаа тухай албан бус мэдээлэл байна.  Тодруулбал 2021 оны тавдугаар сарын 25-нд "Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай  Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолд Лүндэнбазарын Түвшинжаргалыг Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүгчийн албан тушаалд томилуулах талаар дурджээ.  Л.Түвшинжаргал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын  ойрын хүн. Төмөр замын мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар баривчлагдан шалгагдсан байсан.
Саяхан УИХ-ын гишүүн асан С. Эрдэнэ  хэвлэлийн бага хурал хийж, "Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Насанбатын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг  Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал авчирч өгсөн. АН-ыг наймаалцахгүй гэсний төлөө буцаад хэргийг сэргээсэн" гэсэн мэдээлэл хийсэн. Тэгэхээр Х.Баттулга шүүхэд өөрийн хүнээ оруулахыг тулд "үхэхдээ үхэр буугаа тавина" гэгч болж байна.
Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж