Хүн төрөлхтөн өдгөө зай хураагуурын чадварыг хэдэн өдөр цэнэгээ барьдгаар нь дүгнэж, гар утасны хувьд "Nokia" компанийн бүтээгдэхүүнүүдийг хамгийн чадалтай зайтай хэмээн үздэг билээ. Тэгвэл технологи хөгжин дараагийн шатандаа гарахад хэдэн өдөр бус хүн төрөлхтний хэдэн үеийн турш цэнэгээ барих чадвартай зай хураагуур хэрэглээнд нэвтрэх бололтой.
АНУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес NDB (Nano diamond battery) “Өндөр хүчин чадал бүхий, очир дээр суурилсан альфа, бета, нейтроны зай "NDV” хэмээх бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа нь 28 мянган жил цэнэгээ барих чадалтай аж.
Уг нүд орой дээр гаргам технологийг бүтээхдээ эрдэмтэд цөмийн хаягдлаас цацраг идэвхтэй изотопуудыг гарган авч, очироор хийсэн бичил хавтангуудтай нэгтгэсэн гэнэ. Хэдийгээр цөмийн хаягдлаас бүтсэн ч гэсэн цацраг идэвхийн хэмжээ нь маш бага тул хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй хэмээн "NDB" компани албан ёсоор мэдэгджээ.
Тэд “Уг зай хураагуурт очироор хийсэн бичил хавтангууд бий. Очир бол цацраг идэвхийг хамгийн сайн тусгаарладаг, шингээдэг, хамгийн хатуу материал гэдгээрээ алдартай. Тиймээс уг бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй” хэмээн тайлбарласан байна.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2021-04-07 202.21.113.238
Нарантуул дээр зарж байна лээ
Зочин 2021-04-07 202.126.89.162
Очир ч гэх шиг, юун төвдсэг юм бэ, алмаз л гэнэ биз
Зочин 2021-04-07 203.91.115.42
Зүгээр л алмаз гэвэл ойлгомжтой болно. Очир эрдэнэ гэвэл яадын. Очир гэдэг маань Важра гэсэн харь үг шүү дээ.
З 2021-04-07 66.181.161.92
Яг үнэн алмаз гэнэ биз очир сонин сонсогдож бна
Зочин 2021-04-07 139.5.219.30
Алмаз гэвэл хүн бүхэн ойлгоно шүү дээ сэтгүүлч МАЛА
Зочин 2021-04-07 103.212.116.177
Очир гэж хэн юм бол доо?
Зочин 2021-04-07 64.119.20.13
900 say hujaag 76 maltai ni hamt tamd zalruulchih ymsan
Зочин 2021-04-07 103.57.92.155
tsaana n dahiad 600 saya n uldene shuudee
onom 2021-04-07 122.201.24.208
Хиймэл алмазаар бүрдэг юм байхдаа…
Зочин 2021-04-07 202.126.88.204
Tiim l ym shih baina. Nuurs turugchuur burdeg bololtoi.