Цөмийн цэнэгтэй очир зай 28000 жил ажиллах чадвартай

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Цөмийн цэнэгтэй очир зай 28000 жил ажиллах чадвартай

Цөмийн цэнэгтэй очир зай 28000 жил ажиллах чадвартай

Хүн төрөлхтөн өдгөө зай хураагуурын чадварыг хэдэн өдөр цэнэгээ барьдгаар нь дүгнэж, гар утасны хувьд "Nokia" компанийн бүтээгдэхүүнүүдийг хамгийн чадалтай зайтай хэмээн үздэг билээ. Тэгвэл технологи хөгжин дараагийн шатандаа гарахад хэдэн өдөр бус хүн төрөлхтний хэдэн үеийн турш цэнэгээ барих чадвартай зай хураагуур хэрэглээнд нэвтрэх бололтой.

АНУ-д үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес NDB (Nano diamond battery) “Өндөр хүчин чадал бүхий, очир дээр суурилсан альфа, бета, нейтроны зай "NDV” хэмээх бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа нь 28 мянган жил цэнэгээ барих чадалтай аж.

Уг нүд орой дээр гаргам технологийг бүтээхдээ эрдэмтэд цөмийн хаягдлаас цацраг идэвхтэй изотопуудыг гарган авч, очироор хийсэн бичил хавтангуудтай нэгтгэсэн гэнэ. Хэдийгээр цөмийн хаягдлаас бүтсэн ч гэсэн цацраг идэвхийн хэмжээ нь маш бага тул хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй хэмээн "NDB" компани албан ёсоор мэдэгджээ.

Тэд “Уг зай хураагуурт очироор хийсэн бичил хавтангууд бий. Очир бол цацраг идэвхийг хамгийн сайн тусгаарладаг, шингээдэг, хамгийн хатуу материал гэдгээрээ алдартай. Тиймээс уг бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж