Зэвсэгт хүчинд алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг зөвлөмж болгосон тогтоолыг баталжээ. Тогтоол өнөөдрөөс /2021.04.07/ албажиж, холбогдох байгууллагуудад хүргэгдэж байгаа аж.
Тодруулбал, уг тогтоолд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай Цэргийн албаны тухай зэрэг цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх,
Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албаны тухай зэрэг цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд үндэслэн холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,
Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн бэлтгэл албаны алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгох, гэмт хэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх талаарх хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,
Цэргийн анги байгууллага, бие бүрэлдэхүүнд хүний эрхийн сургалт хийх, соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өргөжүүлэх,
Төрийн цэргийн байгууллагуудын сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид зөвлөсүгэй.
Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн асуудал гарч байгааг мэдсээр байж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хүний амь нас, эрсэдсэнтэй холбогдуулан төрийн цэргийн байгууллагын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгч Зэвсэгт хүчний жанжин шатбын удирдлагуудтай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх,
Монгол Улсын нийтлэг дүрмүүдийг хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан боловсруулах асуудлыг судлан үзэх,
Хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан мэдээлэл авах тусгай дугаарыг нээн ажиллуулахыг Хүний эрхийн үндэсний комисст даалгасугай гэжээ.
Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгоод байна.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь өчигдөр цэргийн албанд татагдсан залуусын эрх зөрчигдөж буй асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Нээлттэй сонсголд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайд, Хүний эрхийн дэд хороо, прокурор зэрэг байгууллагаас төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн бөгөөд эцэст нь энэхүү тогтоолыг баталжээ.
Г.ХОРОЛ
Зочин 2021-04-07 103.140.11.46
Цэрэг нас баржээ.удирдлагуудыг соль.Авто ослоор хүн нас барсан бол …….эмнэлэгт хүн үхсэн бол …….малчин нас барсан бол …..төрийн ордонд гишүүн үхсэн гээд бүгдийг солиогүй шүү дээ .эсвэл улс төржүүлээд байх уу.
ЗОЧИН 2021-04-07 202.179.30.244
ЭНЭ ИХ ХУРАЛД ЦЭРГИЙН АЛБА ХААГААГҮЙ МӨРТЛӨӨ ЭНЭ СЭДВИЙГ ИХ ЧАЛЧИХ ЮМ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ДЭЭР НЬ ИХЭНХ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ЭДНИЙ ХИЙХ АЖИЛ ӨӨР АЛГУУ
Зочин 2021-04-07 103.229.123.244
Ерөнхий командлагчид нь ямар хариуцлага хүлээлгэх вэ??!!
Зочин 2021-04-07 202.126.89.180
зугатагч Хүрэлсүхийн жишгээр болОюун эрдэнэ гэдэг пацан цэргийн амь насанд буруутай тул эхлээд огцрох ёстой шүү. Коммунистууд их сайхан жишиг тогтоолоо гээд байсан биз дээ.Оюун эрдэнэ зугатагч ахынхаа араас явбал таарна
Зочин 2021-04-07 64.119.27.123
Цэргийнхэн минь зэвсэгт бослого хийж, энэ хууль бус МАН-ын эрх баригчдыг барьж хорь. Монголчууд ингэж их цар тахалд нэрвүүлж хаячихаад одоо бас зэвсэгт хүчнээр оролдох эрх байхгүй.
Зочин 2021-04-07 89.8.125.149
Цэрэг цэргээ алж л байг гэж үү? Ганц 2-хон даргыг халсны төлөө монголын арми муудах уу? Чиний хүүхэд хэн нэгэнд хороолгох үед энэ үгээ хэлж яваарай!
Иргэн 2021-04-07 103.26.195.29
Салаан дарга нь согтуу ирж цэргээ зодож амь насыг нь хөнөөсөн.Энэ салаан дарга бас цэргүүдээсээ мөнгө нэхэж дарамталдаг байсан гэсэн яриа гарч байсан.БХИС яагаад ийм цэргийн мэргэжилтэн бэлтгэж байна вэ гэдэг талаар холбогдох эрх бүхий байгууллагууд анхаарах цаг болжээ.Арай ч БХИС төгссөн бүх цэргийн мэргэжилтнүүд ийм биш гэж найдахаас өөр арга алга. УИХ-ын шийдвэрийг зөв зүйтэй шийдвэр гэж дэмжиж байна.
Бид зөвшөөрөхгүй 2021-04-07 202.179.26.233
Ерөнхийлөгчийн хэлснээр тал нь гэмт хэрэгтнүүд байж генералыг барьж идэхнээ. Та нарын бий болгосон нийгэм чинь энэ шүү дээ. Төрийн ордондоо хэрэлдэж байна, барилцаж авч байна, хүн ч амь эрсэдсэн. Тийм байхад армид адилхан л байгаа.
иргэн 2021-04-07 202.9.46.235
Энэ Эрхэмбаяр гэдэг нөхөр чинь харин сонин нөхөр байна шүү. Цэрэг гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүстэй юу ч ярих билээ.
Зочин 2021-04-07 89.8.125.149
Мэдэх мэдэхгүй нь хамаагүй, хүний амь гэж ямар үнэтэйг гэхдээ мэднээ. Та нар хайртай хүмүүсээ ямар ч хамгаалалтгүй бусдын эрхэнд оруулаад алуулсан байна гээд боддоо.
baba 2021-04-07 66.181.185.97
Хуулийн наад захын мэдлэггүй хүний өдрийн тэмдэглэл болжээ энэ тогтоол нь.
Зочин 2021-04-07 66.181.190.213
Энэ БХЯ-ны сайд яагаад хариуцлагаас мултрав. Энэ МАН-гар чинь улс төрийн албан тушаалтнуудаа авч хоцордог юм байна. Тэгэхээр төрийн байгууллагад улс төрийн нөлөөг хүчтэй болгон улс төрөөс хараат бус хэдэн мэргэжлийн албан хаагчдаараа туг дахиж дуулгавартай бууны нохойнуудаа дээш нь залж еөрнхийлөгчийн сонгуульд цэргүүдийг хүчээр санал өгүүлэх нь дээ.
зочин 2021-04-07 64.119.27.169
Хэдэн дарга солиод цэргийн дэг арилчихдаг бол ч болж байнаа.
Юу л бол!!!
Зочин 2021-04-07 59.153.114.246
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад тэрбум турбумаар нь хохирол учруулсан нөхөд шоронгоос суллагдаад их хурлын гишүүн болж тангараг өргөж байхад яаж шударга ёс, ёс зүй ярьж чадаж байна.
Зочин 2021-04-07 192.82.74.53
Цүнх баригч нараас болгоомжлох хэрэгтэй!!!!! Эд нар Монголыг яахаас ч буцахгүй.
Зочин 2021-04-07 59.153.112.129
Энэ бол зөвлөмж. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Баттулга үүнийг заавал биелүүлэх албагүй.
Мэдээнийхээ гарчгийг зөв өг.
Зочин 2021-04-07 192.82.66.209
Нярай эх хоёрыг хөхөө өвлийн хүйтэнд хариуцлагагүй тээвэрлэсэн гэж Ерөнхий сайд огцорч, одоо Оюун-Эрдэнэ огцрох хэрэгтэй
зочин 2021-04-07 103.26.193.160
сүгийн гөлөг б.энхбаяр шүүх, атг, үндсэн хуулийн цэц гээд бүх хууль хяналтын байгууллагыг сүгийнхээ заавраар ерөнхийлөгчийн эрх мэдэлд байсан болгоныгбулааж авчхаад одоо бас цэрэг армийг хулгайч авилгач сү батболдод авч өгөхөөр ажиллаж байна гэж харж байна н**ш минь
Монгол 2021-04-07 192.82.66.209
Наад асуудал чинь дараагийн асуудал. Ерөнхий сайд, батлах хамгаалахын сайдаа эхлээд чөлөөлчих, дараа нь армийн удирдлагын тухай яриарай
Зочин 2021-04-07 202.9.47.24
Эр хүн бүрийг цэрэгт явуулах.Генерал байгаа байдлыг л хэлсэн ш дээ.
Дугар 2021-04-07 192.82.74.53
Гишүүн Энхбаяр өөрөө цэрэгт яваагүй. Ганзориг генерал яг үнэн ярисан. Мэрэгжсэн хүмүүстэй хариуцлага тооцдог хаанахын ёс вэ?Өдөр бүр зам тээврийн ослоор хүн нас барж байна. Тэгээд замтай холбоотой хүмүүс огцорч байна уу? Авилгал авсан хүмүүс нүдэн дээр ил байна. Тэд дандаа дарга нар….
Иргэн 2021-04-07 192.82.64.220
Хариуцлага тооцох зөв гэхдээ УИХ-ын нэг хороо нь хуралдаад аливаа нэг албан тушаалтан чөлөөлөх шийдвэр гаргаад байвал хууль дээдлэх зарчим хаачсан бэ? УИХ нь ингээд хүссэн хүнээ чөлөөлөөд хүссэн хүнээ огцруулаад байх уу. УИХ, түүний байнгын хороо хэнийг хаана ажиллуулах бэ? Асуудлыг ингэж шийддэг болж байгаа бол эрх зүйт төр гэж зүүдлээд ч хэрэггүй юм. Хууль ярьсан хүмүүс ингээд хэмжээлшгүй эрхт хаан болчих гэж.
Шинэчлэл хийвэл хйтсэн шиг хий! 2021-04-07 103.212.116.98
Хэрвээ л хуулах гэж байгаа бол сайдтай, бүх газрын дарга нартай нь цуг арлаар нь хуул. Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тэгж байж гэмээ нь хэсэг хугацаанд наад бугшмал үзэгдэл, ойлголт нь дарагдана.
Гишүүн Б.Энхбаяр чөлөөллөө юу ?? 2021-04-07 64.119.22.43
Хуулиа гууль болгодог хуульч гуай өөрөөсөө ичиж амьдар. Шударгаар үнэнийг хэлсэн Ганзориг чөлөөлөгдлөө юу ?? Сүүлийн 30 жил БХЯ–г мэргэжлийн бус улстөрийн томилгоогоор удирдаж ирсэн гай гор гарч байгааг ойлго. Ажнаа Бат-Эрдэнэ, Лу Болд, Ж.Энхбаяр, Н.Энхболд нар БХЯ-ыг ингэж л дампуу цэргээ зодож алдаг болгосон. . Тэрний төлөө мэргэшсэн хүмүүсдээ хариуцлага тооцдог ямар ёс вэ ???
ХН 2021-04-07 202.179.25.41
ЗХЖШ-ЫН ДАРГЫГ ТА НАР ЧӨЛӨӨЛЧИХДИЙМ БОЛЖ БАЙНА УУ…. ГИШҮҮД ЭЭ… ТА НАР ӨӨРСДӨӨ. БАС ҮР ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ МОРДУУЛАА…
иргэн 2021-04-07 202.131.227.82
ГАНЗОРИГ ГЕНЕРАЛ ЯГ ҮНЭНИЙГ БАЙГААГААР НЬ ХЭЛСЭН ШҮҮ. ТҮҮНИЙХ Ь ТӨЛӨӨ АЛБАН ТУШААЛЫГ НЬ АВАХ ЮМ БИЗ ДЭЭ.
Tiimee 2021-04-07 202.55.188.104
Unenee helsen tul ajlaas ni erthen halj yavuulsan ni deer
? 2021-04-07 103.212.116.98
Тэгээд сайдыг нь үлдээж байгаа юм уу
Гуцвоо 2021-04-07 202.179.26.233
Өөрсдөө нээх сайхан амьтад шиг. Тал нь гэмт хэрэгтэн гэж ерөнхийлөгч хэлсэн
Зочин 2021-04-07 66.181.185.152
MAН хан бас ЗХЖШ ын даргыг авах нь АТГ, Шүүхийг самарч авсан эрх мэдэл чинь багадаагүй шүү, Улсын тэргүүн чинь хэн байхаас үл хамаарч МУ ын ерөнхий командлагч байдгийг сана., одоо хэн төрийн эрх мэдлийн төлөө улайрч байгааг ард түмэн эрх биш харж байгаа,
ЗХЖШ үнэнг хэлсэн 2021-04-07 64.119.17.213
Засгийн газрын гишүүн болоод УИХ ын нэг ч гишүүний хүү цэрэгт алба хаадаггүй. ТЭР тусамаа БАЯЧУУД хүүхдээ цэрэгт явуулахгүй. ЗГХЭГ ын нямдорж хүүхдээ цэрэгт явуулаагүй, хүүхдүүдээ төрийн сангийн мөнгөөр гадаадад сургаад, зээлээ ч төлөөгүй. ИЙМ хүмүүс ЗГ болон УИХ д олонх шүү дээ. байгаа. ТЭГЭХЭЭР цэрэгт ядуухан амьдралтай борчуудын үр сад л явдаг юм даа.
Зочин 2021-04-07 202.9.40.17
БХЯ сайдаатогцруулаа эхлээд. Өөрөө ЕС зоригтой огцор. Халдвар газраа авлаа, БХийн салбарт анхны дохиоогоор цэгцэлж чадаагүй, зөвлөх чинь хүн зодлоо, гадаад үр шир нэмж тавьлаа, сансарын агаарын бизнес хийж мөнгө угаалөа