БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд тус улсад хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдтэй адил Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болсон байна. Энэ тухай өчигдөр /2021.04.06/ тус улсын Вакцинжуулалтын хорооноос мэдэгджээ.
Үүнээс өмнө тус улсад гурав ба түүнээс дээш хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй иргэд л вакцинжуулалтад хамрагдаж байжээ.
Харин энэ удаа нийт ард иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлөхүйц эрсдэлүүдийг харгалзан үзээд ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан байна.
БНСУ-ын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр, вакцинжуулалтад хамрагдах хууль бус оршин суугчдыг торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргах зэрэг арга хэмжээ авахгүй гэнэ. Тус яамны мэдээлэлд дурдсанаар, БНСУ-д хоёрдугаар сарын байдлаар 2,1 сая орчим гадаадын иргэд ажиллаж, амьдарч байгаагийн 20 хувь нь буюу 390 мянга орчим нь хууль бусаар оршин суугчид байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES