Израил вакцинжуулалтыг хөл хориотой хослуулж амжилт дагуулав | News.MN

Израил вакцинжуулалтыг хөл хориотой хослуулж амжилт дагуулав

Хуучирсан мэдээ: 2021.04.08-нд нийтлэгдсэн

COVID-19

Израил вакцинжуулалтыг хөл хориотой хослуулж амжилт дагуулав

Израил вакцинжуулалтыг хөл хориотой хослуулж амжилт дагуулав

Дэлхийн улс орнууд дотооддоо вакцинжуулалтаа эхлүүлж, зарим нь богино хугацаанд ихэнх иргэдээ амжилттай вакцинжуулж, хэвийн амьдралдаа орж байна. Гэвч зарим улсуудад вакцинжуулалт үргэлжилж байгаа ч халдварын тоо буурахгүй байсаар дахин хөл хорио тогтооход хүрч байгаа нь харамсалтай.

Жишээлбэл, Израил, Чили хоёр орон вакцинжуулалтаа амжилттай үргэлжлүүлж, богино хугацаанд иргэдийнхээ багагүй хувийг дархлаажуулсан хэдий ч Израил хэвийн амьдралдаа орж байхад Чили дахин хөл хорио зарлаж буй. Тиймээс ажиглагчид олон улсад Израилаас үлгэр жишээ авахыг уриалж байна.

ИЗРАИЛ ХЭРХЭН ЦАР ТАХЛЫГ ЯЛАВ?

Израил улс дэлхийд хамгийн хурдан вакцинжуулах кампанит ажил өрнүүлж эхэлснээс хойш шинэ халдвар, нас баралт, эмнэлэгт хэвтэх хүний тоо эрс буурчээ. Тухайлбал, Израил есөн сая хүн амынхаа талаас илүү хувьд Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцины хоёр тунг тариад амжжээ. Ийнхүү хүн амынхаа ихэнх хувийг амжилттай дархлаажуулсан израилчууд дэлгүүр хоршоо, зочид буудал, үзвэр үйлчилгээ, кино театруудаа бүрэн нээсэн байна. Хэдийгээр хүмүүс амны хаалтаа зүүж, дотор орчинд олноороо цугларахгүй байх зэрэг зарим хязгаарлалтуудыг мөрдсөн хэвээр байгаа ч израилчуудын амьдрал бусад орнуудтай харьцуулахад цар тахлын өмнөх байдалд хамгийн ихээр ойртон очсон байна.

Израилын шинжлэх ухааны Вейзманн хүрээлэнгийн биологич, шинжээч Эран Сигалын мэдээлснээс харвал нэгдүгээр сараас хойш шинэ халдварын тоо 96 хувь, өвчин хүндэрсэн тохиолдол 90 хувь, нас баралт 85 хувиар буурчээ. Улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр нэгэн үе Израил дахь нэг хоногт илэрсэн шинэ халдварын тоо 10 мянга давж байсан ч өдгөө энэ тоо тогтмол буурч, гурван оронтой тоонд багтдаг болсон байна.

ЧИЛИ ЮУН ДЭЭР АЛДАВ?

Чили улсад вакцинжуулалт Америкийн бусад орнуудаас хавьгүй илүү хурдан үргэлжилж байна. Нийт 18 сая хүн амынх нь гуравны нэг хувь нь Pfizer/BioNTech, Sinovac компаниудын вакцин тариулсан. Гэвч шинэ халдварын тоо буурахгүй байсаар дахин хөл хорио тогтоохоос аргагүй болжээ.

Чилийн эрх баригчид вакцинжуулалтаа л хурдан гүйцэтгэчихвэл бүх асуудал шийдэгдэнэ хэмээн найдаж хөл хорионы дэглэмээ хэтэрхий эрт сулруулсан нь буруудсан бололтой. Тухайлбал, Чили арваннэгдүгээр сард хилээ нээж, нэгдүгээр сард ард иргэдээ амралт зугаалгаар явахыг зөвшөөрсөн юм. Улмаар Чилийн хилийг халдвартай үгүй нь мэдэгдэхгүй янз бүрийн хүмүүс давж, эрх баригчид халдвар авсан хүмүүсийн маршрутыг тодорхойлох боломжгүй болж, эх сурвалж нь тодорхойгүй олон голомт үүсчээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар Чили сүм хийдүүд, казино, худалдааны төвүүд, зоогийн газруудыг нээхдээ сургуулиудыг цуг нээсэн бол байдал илүү дордож, бүрэн хяналтаас гарах байсан гэнэ. Одоогийн байдлаар Чилид шинэ халдварын тоо нэмэгдсээр вакцин хийлгэх хүмүүсийнхээ тооноос илүү гарах болж.

ХАРЬЦУУЛЖ ҮЗВЭЛ:

Дээрх хоёр улсын туршлагыг харьцуулан харвал, Израил улс иргэдээ зөвхөн Pfizer/BioNTech компанийн вакцинаар дархлаажуулсан бол Чили тус вакцины хажуугаар Sinovac компанийн вакциныг зэрэг хэрэглэсэн юм. Хэдийгээр тус вакцинууд үр дүнгийн хувьд онцгой ялгаатай эсэх нь мэдэгдээгүй ч Pfizer/BioNTech компанийн вакцин бол клиник туршилтын явцдаа хамгийн өндөр үр дүн харуулсан вакцин юм.

Мөн Израил улс вакцин тариулсан иргэддээ “Ногоон паспорт” олгож, паспорттой хүнд нийтийн тээвэр, үзвэр үйлчилгээ, зоогийн газар, кино театр зэрэг газруудад чөлөөтэй үйлчлүүлэх эрх олгож буй. Энэ нь иргэдэд вакцин тариулах сэдэл төрүүлэхийн хажуугаар дархлаажсан иргэдээ дархлаа тогтож амжаагүйгээс нь тодорхой ялгах үр дүн үзүүлжээ. "Ногоон пас" гэрчилгээ иргэдэд цахим болон цаасан хэлбэрээр байх бөгөөд тухайн иргэний эрүүл мэндийн шаардлагатай мэдээллүүдийг агуулсан байх гэнэ. Израилын "Ногоон пас" зөвхөн дотоодоос гадна хэд хэдэн гадны орнуудад хүчинтэй болсон байна. Тухайлбал, эрх баригчид Грек, Кипр улсуудтай тохиролцон, израилчууд "Ногоон пас"-аа ашиглан тус орнуудад зорчих эрхтэй байхаар тохиролцжээ.

Түүнээс гадна хоёр улс өөр өөр нийгэм, үзэл бодол, амьдралын хэв маягтай нь дээрх ялгаанд нөлөөсөн байж болох. Түүнчлэн зарим эрдэмтдийн таамаглаж буйгаар тус хоёр оронд өөр өөр төрлийн Covid-19 халдварын мутациуд тархсан байж ч болзошгүй гэнэ.

Өөр нэг талаас нь харвал, Израил вакцинжуулалтаас өмнө халдварын тоо эрс нэмэгдсэнээс болж урт хугацаанд хатуу хөл хорио тогтоосон билээ. Харин хөл хорионы дэглэмээ хэтэрхий эрт сулруулсан Чили өдгөө дээрхтэй төстэй чанга дүрэм журам бүхий хатуу хөл хорио зарлаад байна.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-08 202.179.27.82

Мангаачууд жүдүдээс илүү ухаантай илүү тэнгэрлэг хөх бүгстэн улс

Avatar

Зочин 2021-04-08 64.119.16.73

Худлаа яриад израйл чинь халдвар багасаагүй ш дээ

Avatar

Зочин 2021-04-08 202.170.71.242

udurt 8000 aas udur 200 bolj buursan.. barag 40 dahin buursan,

Avatar

би 2021-04-08 202.9.40.187

наад еврейчүүд чинь яаж ч худлаа мэдээлж чадна, юмыг түрүүлж хийлээ гэж магтуулахын тулд, үнэн хэрэгтээ юу ч болоогүй, дэлхий нийттэй адилхан түвшинд л яваа

Avatar

Монгол хүн. 2021-04-08 103.10.21.56

Өрөвдөлтөй Монгол улс хятадын Ковакс, оросын Спутник тарих юм даа. Засгийн газар ёстой бонд зээл чадах юм юу ч хамаагүй хийгээд Файзерыг ард түмэндээ тарьсан бол одоо гарч байгаа эдийн засгийн хохиролуудаас хэдэн дахин хямд тусах байсан даа.

Avatar

Зочин 2021-04-08 66.181.161.100

хятадын ковакс гэж алга орос спутник шилдэг нь хүрэлсүхтэй ижил тэнэг хүн байна сайн унш нягтал гэр хорооллын тэнэгүүд

Avatar

жүүд ухаантай 2021-04-08 66.181.161.100

еврей ухаалаг нэгдэлтэй монголчууд эсрэг хар амиа хичээнэ өөрсдиигөө худал магтана мангарууд сонгоно залхуу вакцинаа эрт хиих байлаа хойд хөрш дэлхиид шилдэг спутник хииснииг израйль япон зоригтой авсан монголд мангарсүх гэрт нь хорьж байгаад хувьдаа баяжсан халууны шилииг 10 НУГАЛАХ витамин өгч эмчлэх гээд онигоо олон удахгүй илэргэ мохоосүхээ сонгон дахин нэг шившиг

Avatar

Зочин 2021-04-08 122.201.24.169

Delhii deer belen jishee bhad teneg bish bol dagaad hergjuuleed yawahad l covid-g yalah bolomjtoi

Avatar

Зочин 2021-04-08 202.21.113.238

Oilgohgui yum chin. Husdag huuhnee tseregt yavuulah geed zuderch bhad yum corona

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж