Улаанбаатар хотоос гарах ачаа тээврийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотоос гарах ачаа тээврийг зогсоожээ

Улаанбаатар хотоос гарах ачаа тээврийг зогсоожээ

Улаанбаатар хотоос гарах бүх экспортыг зогсоох шийдвэрийг УОК-ын Шуурхай штабаас өчигдөр /2021.04.06/гаргажээ.

Тодруулбал, Замын-Үүд боомтод улс хоорондын ачаа тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүссэн тул энэхүү ачааллыг зохицуулах зорилгоор тус боомтоор нэвтрэх экспортын ачилтуудыг гүнийн гааль дээр түр хязгаарлах арга хэмжээ авахыг Гаалийн ерөнхий газарт чиглэж болгосон байна.

Монгол, Хятадын хилийн зарим боомтод үүсээд буй хүндрэлийг арилгахаар "ЭСЯ-наас бусад Дипломат төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Өмнөговь, Дундговь аймгуудын Засаг дарга, УОК-ын мэргэжлийн байгууллагуудтай цахим уулзалт хийж, ойлголцлоо нэгтгэж, хариу арга хэмжээгээ уялдуулан ажиллаж байна. Боомтуудад үүссэн хүндрэлүүд нь цэвэр цар тахлаас үүдэлтэй бөгөөд нөхцөл байдал сайжирснаар аажмаар хэвийн байдалд шилжих болно” гэдгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж