Ойрын хавьтлуудыг тусгаарлах байрны төлбөрийг тогтоогоогүй гэв | News.MN

Ойрын хавьтлуудыг тусгаарлах байрны төлбөрийг тогтоогоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Ойрын хавьтлуудыг тусгаарлах байрны төлбөрийг тогтоогоогүй гэв

Ойрын хавьтлуудыг тусгаарлах байрны төлбөрийг тогтоогоогүй гэв

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээлсэн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас тодруулахад “УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 31 дүгээр тушаалаар тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт орсон.

Тушаал батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. УОК-ын тусгаарлан ажиглах байрны шинэ журмын танилцуулгыг Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дарга мэдээлсэн. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг байдаг. Гэхдээ тусгаарлан ажиглах байрны төлбөрийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд зочид буудлуудаас үнийн саналыг авч байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

Ойрын хавьтал болсон иргэн гэр бүлдээ халдвар тарааж болзошгүй гэдэг үүднээс тусгаарлан ажиглан байранд долоо хоног байрлах хүсэлтээ гаргавал тусгаарлана. Одоогийн байдлаар ойрын хавьтлуудыг гэртээ 14 хоног, хоёрдогч хавьтлуудыг долоо хоног тусгаарлах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан тухай иргэн өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байранд байрлах хүсэлтээ гаргавал долоо хоног төлбөртэй тусгаарлана” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин4 2021-04-07 203.91.115.42

Наадахыг чинь тогтоочихоор тэгээд саналаараа ирээд хоригдож, гарахдаа мөнгөө төлөх тийм гэгээрсэн монгол олдох уу? Тийм хүн бол арилсан, гэгээрсэн хүн л байх учиртай. Орлогогүй ажилгүй болсон иргэд чинь хэчнээн хичээгээд хоолноосоо илүү гарах уу? Өнгөрсөн жил төсөв хэтрүүлсэн 4.5 трилионыг хэрэв хүн бүрийг тусгаарлаж нөхөн олговор өгөхөөр тооцлоо гэхэд дэндүү элбэгдэх мөнгө шүү дээ. Та нар төсвөөс зарлагадаж буй мөнгийг яг юунд үрээд байна аа? Эр сүвтэй бүхэн нь хүүхэндээд ч бармааргүй юм.

Avatar

зоч 2021-04-07 202.126.90.27

Жинхэнэ эргүүтдэг байна ш дээ

Avatar

Зочин 2021-04-07 103.57.94.214

ОДОО БИЗНЕС БОЛООД ЭХЭЛЛЭЭ. МӨНГӨГҮЙ НЬ ӨВЧИН ТАРАА ГЭСЭН ҮГ ҮҮ?

Avatar

Терийн буруугаас халдвар алдаж тархсан учраас тер унэгуй тусгаарлах ёстой 2021-04-07 202.55.188.110

Хумуус менге телехгуйн тулд ойрын хавталаа хэлэхгуй, хэлсэн ч тэд нар нь зугатаж алга болоод ингээд арга ядахдаа тоог хасаж мэдээлээд халдварын тоо албан ёсоор есехее болино. Албан бусаар мэдээж гамшиг болно.

Avatar

Зочин 2021-04-07 192.82.72.238

ОДОО НЭГМЭСЭН ХАВЬТЛУУДАГ ТОРГОДОГ БОЛМООР ЮМ АА. ТЭГВЭЛ ОВОО ХУВААЖ ИДЭХ ХЭДЭН ЦААС ЦУГЛАХ ЮМ ДАА. СУМЬЯАБАЗАР, ОЮУНЭРДЭНЭ НАР ХУВААЖ ИДЭХ ЮМ ЦУГЛАЖ ӨГӨХГҮЙ БОЛОХООР МАШ ИХ УУР ХИЛЭНТЭЙ "ЭДИЙН ЗАСАГ БАЛАРЛАА( МЭДЭЭЖ ӨӨРСДИЙН ЭДИЙН ЗАСАГ) ГЭЭД Л ДАЙРААД ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ ГҮРИЙГЭЭД БАЙНА.

Avatar

Мөнгө байхгүй нь халдвар тараагаад яв гэсэн үг үү ??? 2021-04-07 64.119.22.43

Арай л муу төр засагтай юмаа бид

Avatar

Зочин 2021-04-07 64.119.18.131

Эд нарыг зайлуулчих аавын хүү байхгүй юү. За яахав та оодорч л бай.

Avatar

Зочин 2021-04-07 192.82.66.101

Ард түмнийг доромжилж ханахгүй юмаа

Avatar

Zochin 2021-04-07 64.119.24.99

УОК,НОК өөрсдийн хийсэн алдаа идсэн мөнгөө ядарсан ард иргэдээр төлүүлэхээр шийдээ юу солиор ийм шийдвэр гарвал нэг ч хүн хавитагчаа хэлэхгүй энэ Амарсайхан,Ганзориг нарыг болиулъя

Avatar

Кса 2021-04-07 202.126.90.20

Энэ бол тэнэглэл. Хэргээр ингээд байгаа юм уу? 50.000 төлөхгүйн тулд ойрын хавьтлуудаа хэлэхгүйг л бодно шүү дээ. Бас Сандэй худалдааны төвийн лангуунуудыг өдөр өдрөөр алгасуулж ажиллуулж байна. Жирийн үед өдөрт 20 хүн 2 лангуунд 10 10-раа хуваагдаж үйлчлүүлэх бол одоогийн балай журмаар 1 лангуунд 20 хүн үйлчлүүлэх болж байна. Нягтрал улам нэмэгдэж байна. Дебилүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж