Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээлсэн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас тодруулахад “УОК-ын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны 31 дүгээр тушаалаар тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт орсон.
Тушаал батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ. УОК-ын тусгаарлан ажиглах байрны шинэ журмын танилцуулгыг Шуурхай штабын дарга Ц.Ганзориг дарга мэдээлсэн. Тусгаарлах байрны нэг хоногийн төлбөр 50 мянган төгрөг байдаг. Гэхдээ тусгаарлан ажиглах байрны төлбөрийг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд зочид буудлуудаас үнийн саналыг авч байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Ойрын хавьтал болсон иргэн гэр бүлдээ халдвар тарааж болзошгүй гэдэг үүднээс тусгаарлан ажиглан байранд долоо хоног байрлах хүсэлтээ гаргавал тусгаарлана. Одоогийн байдлаар ойрын хавьтлуудыг гэртээ 14 хоног, хоёрдогч хавьтлуудыг долоо хоног тусгаарлах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Гэр бүлийн нөхцөл байдлаас шалтгаалан тухай иргэн өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байранд байрлах хүсэлтээ гаргавал долоо хоног төлбөртэй тусгаарлана” гэв.