Зеленский: NATO бол Донбасст энх тайван тогтоох цор ганц зам

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Зеленский: NATO бол Донбасст энх тайван тогтоох цор ганц зам

Зеленский: NATO бол Донбасст энх тайван тогтоох цор ганц зам

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2021.04.06/ Умард Атлантын цэргийн эвсэл (NATO)-ийн удирдлагууд болон гол гишүүн орнуудад хандан Киевийг тус байгууллагад элсүүлэх ажлыг түргэвчлэхийг уриалжээ. Тэрбээр өчигдөр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэргтэй утсаар ярьсан байна. Мөн тэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай утсаар холбогдож, NATO-д элсэх үйл явцыг нь дэмжихыг уриалсан гэнэ.

Украин NATO-д элсэхэд хамгийн том саад болж буй хүчин зүйл бол тус улсын батлан хамгаалах салбарын стандартын асуудал байдаг.

Сүүлийн үед Украины зүүн, хойд хил, Крымийн хойгт Оросын тал цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь анхаарал татаад байгаа юм. Оросын талын зорилго тодорхойгүй байгаа ч Жо Байдены засаг захиргааны үед АНУ-ОХУ-ын харилцаа сайжрах шинжгүй байгаагийн илрэл гэж Барууны шинжээчид дүгнэжээ.

Харин Оросын зүгээс Украины хилийн ойролцоо цэргээ байршуулж байгаа нь аль нэг улсыг заналхийлсэн үйл явдал биш гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Украин улс NATO-д элсэх нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: DW

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж