“ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

“ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй”

“ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй”

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлжээ гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар тус газраас тодруулахад “Л.Бямбасүрэн даргыг ажлаас нь чөлөөлөөгүй байгаа. Тэрбээр ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгөөгүй” гэв.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нь 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо байгуулжээ. Тус хороо хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч бичиг баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон зэрэг түүнтэй холбоотой асуудлууд хэвлэлээр цацагдах болсон. Л.Бямбасүрэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэхээр болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 2-нд нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлэхдээ “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Сайд Л.Халтар шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж