Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сар хүртэл хөдөлгөөнт эргүүл ажиллана

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сар хүртэл хөдөлгөөнт эргүүл ажиллана

Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сар хүртэл хөдөлгөөнт эргүүл ажиллана

Урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор нийслэл болон хөдөө орон нутгуудад шар өвс, ой хээрийн түймрийн дуудлага нэмэгддэг. Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлжээ. Хөдөлгөөнт эргүүл ирэх зургадугаар сарын 10 хүртэл ажиллахаар төлөвлөсөн аж.

Ингэхдээ Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран хөдөлгөөнт  эргүүлийн үүргийг гүйцэтгэх юм.

Он гарсаар улсын хэмжээнд долоон удаагийн  ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд нийт 20.412 га талбай өртсөн байна. Мөн энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах өндөр аюултай болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж