Нийслэлийн боловсролын газраас их дээд сургуульд элсэгчид ЭЕШ-даа амжиж бүртгүүлэхийг сануулав. Бүртгэл энэ сарын 20-нд 18:00 цагт дуусах юм. Тус газрын мэдээлснээр заасан хугацаанаас хойш дахин бүртгүүлэх боломжгүй аж. Одоогоор элсэгчдийг цахимаар бүртгэж байгаа юм.
Ерөнхий боловсролын сургууль төгсч буй ахлах ангийн сурагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч "Бүртгэлийн хуудас"-ны "Хэвлэх" гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авах юм. Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулах юм байна.
Munhbat 2021-04-07 202.55.188.92
Bvrtgvvleh gesen yuna haana yaj bvrtgvvleh we 96088586
Зочин 2021-04-07 203.91.115.54
12 дугаар анги төгсөөгүй хүүхэд 18 нас хүрээгүй гээд банкууд карт өгөхгүй байна. Гэтэл тэр цахим бүртгэл дээр нь заавал сурагчийн өөрийн нэртэй карт шаардаад байна. Ийм тэнэг юм байж болох уу?
Зочин 2021-04-07 66.181.161.43
юу гэсэн ч үг юм. сургуульд суръя гэж байхад бүртгэхгүй гээд байх юм уу