АНУ 2022 оны Бээжингийн олимпийг бойкотлож магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

АНУ 2022 оны Бээжингийн олимпийг бойкотлож магадгүй

АНУ 2022 оны Бээжингийн олимпийг бойкотлож магадгүй

АНУ нь холбоотон орнууддаа 2022 оны Бээжингийн өвлийн олимпоос татгалзахыг уриалж байгаа талаар төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өчигдөр/2021.4.6/ мэдээлжээ. АНУ болон түүний холбоотнууд 2022 оны олимпийг бойкотлосноор Шинжаанд явуулж буй Хятадын геноцидын талаар илүү нарийн шалгах боломж олгоно хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Хэрвээ АНУ-ын санаачилгыг олон улс дэмжвэл энэ нь 1980 онд Москвагийн зуны олимпийг бойкотлосноос  хойших анхны тохиолдол болно. Түүнчлэн энэ нь Жо Байдены Шинжааны геноцидын хариуцлагыг Бээжинд үүрүүлэх төлөвлөгөөнд том хөшүүрэг болох юм.

Нед Прайс энэ талаар “Холбоотнуудаараа 2022 оны олимпоос татгалзах нь маш чухал. Энэ бол зөвхөн АНУ-ын биш маш олон орны ашиг сонирхолтой холбоотой зүйл. Тиймээс энэ асуудлаар бид одоо ч, цаашид ч идэвхтэй хэлэлцэх болно. Цаашид ямар нэг шийдэл гарвал бид шууд мэдэгдэнэ” хэмээжээ.

Түүнээс гадна АНУ-ын төрийн департментийн өндөр албан тушаалтан “Бидний 2022 оны олимптой холбоотой байр суурь өөрчлөгдөөгүй. Гэхдээ одоохондоо бид энэ талаар холбоотнуудтайгаа хэлэлцэж эхлээгүй байгаа” хэмээсэн аж.

Шинжаантай холбоотой асуудлаас болж, өнгөрсөн сард АНУ, ИБУИНВУ, Европын холбоо, Канад улсууд Хятадад хориг арга хэмжээ тавьсан билээ. Түүнчлэн олон талаас 2022 оны өвлийн Олимпод хөрөнгө оруулагчдыг мөнгөө татах, эсвэл Бээжингийн хүний эрхийн асуудлаар ам нээхийг шаардаж байгаа юм. Хүний эрхийн 160 гаруй нийгэмлэгүүд 2022 оны өвлийн Олимп Бээжинд болох ёсгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн аж.

Эх сурвалж: AXIOS FINANCIALTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж