ОУОХ: Пёньян Токиогийн олимпод оролцохгүй гэж мэдэгдээгүй | News.MN

ОУОХ: Пёньян Токиогийн олимпод оролцохгүй гэж мэдэгдээгүй

ОУОХ: Пёньян Токиогийн олимпод оролцохгүй гэж мэдэгдээгүй

ОУОХ: Пёньян Токиогийн олимпод оролцохгүй гэж мэдэгдээгүй

Хойд Солонгос баг тамирчдаа Токиогийн олимпод оролцуулахгүй гэсэн мэдээ өчигдөр/2021.04.06/ гарсан. Тэгвэл энэхүү асуудалд Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ мэдэгдэл гаргаж, Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй гэв. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Хойд Солонгосын олимпийн хороо ОУОХ-ны санал хүсэлтийг үл хайхран олимпийн наадмын талаар, covid-19-ийн талаар хэлэлцсэн нь зохимжгүй үйлдэл. Хойд Солонгосын олимпийн хорооноос Токиогийн олимпод оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Олимпийн Хартид зааснаар заавал ОУОХ-нд мэдэгдэх ёстой” гэв.

Японы олимпийн сайд Тамаяо Марүкава Хойд Солонгосын байр суурийг тодруулах гэж хичээж буйгаа ярьжээ.

1988 оны зуны Олимпийн наадам Сөүл хотод зохион байгуулагдахад Хойд Солонгос бойкотлож байлаа. Гэвч 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд хамтран оролцож байв. Тэд эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хамтарсан багаа оролцуулж, нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд хамтдаа оролцож жагссан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-07 66.181.186.159

Том толгойтой гарууд шүү дээ, ОУОХ энэ тэрд мэдэгдэх энэ тэрийг бол ёстой яршиг цаашаа л гэж байгаа байлгүй дээ

Avatar

Мөнхжаргал 2021-04-07 59.153.115.45

Сэтгэгдэл бичсэн нөхрөө. Олимп бүрээс алтан медаль хүртдэг улс шүү.

Avatar

Зочин 2021-04-07 66.181.161.65

ха маг байдгаа харвасаар дууссан орон монгол бүхнээ хулгайч дарга нар сонгоход тараасан ижилдүү коммунистууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж