Хойд Солонгос баг тамирчдаа Токиогийн олимпод оролцуулахгүй гэсэн мэдээ өчигдөр/2021.04.06/ гарсан. Тэгвэл энэхүү асуудалд Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ мэдэгдэл гаргаж, Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй гэв. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч ярихдаа “Хойд Солонгосын олимпийн хороо ОУОХ-ны санал хүсэлтийг үл хайхран олимпийн наадмын талаар, covid-19-ийн талаар хэлэлцсэн нь зохимжгүй үйлдэл. Хойд Солонгосын олимпийн хорооноос Токиогийн олимпод оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Олимпийн Хартид зааснаар заавал ОУОХ-нд мэдэгдэх ёстой” гэв.
Японы олимпийн сайд Тамаяо Марүкава Хойд Солонгосын байр суурийг тодруулах гэж хичээж буйгаа ярьжээ.
1988 оны зуны Олимпийн наадам Сөүл хотод зохион байгуулагдахад Хойд Солонгос бойкотлож байлаа. Гэвч 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн наадамд хамтран оролцож байв. Тэд эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд хамтарсан багаа оролцуулж, нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд хамтдаа оролцож жагссан түүхтэй.