Дорнод аймагт Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Дорнод аймагт Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа

Дорнод аймагт Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа

НЭМЭЛТ: 

Дорнод аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээ ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид   баталгаажжээ.


Дорнод аймагт өчигдөр орой /2021.04.06/ Covid-19 сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгджээ. Тэдний нэг нь  тусгаарлах байранд байсан бол нөгөө нь 13А маягтаар Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгээд гэртээ ирсэн аж.

Монгол Улсад Covid-19 бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хот болон бусад аймгаас Дорнод аймагт 20042 иргэн очжээ. Үүнээс 13981 иргэнийг гэрийн тусгаарлалтад хянан, 10269 иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар гэрийн тусгаарлан ажиглалтад 418 иргэн байна

Тус хоёр тохиолдол болон ойрын хавьтлын зургаан хүнийг аймгийн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлаж, дам хавьтлын иргэд амьдарч буй хоёр байранд хамгаалалт гаргажээ. Харин Матад сумын иргэн зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очоод батлагдсан тохиолдлын хавьтал болсон байна. Гэвч тэрбээр буцаж ирээд тусгаарлалтын дэглэм баримтлаагүй. Сорьцыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид  баталгаажуулахаар илгээлээ гэж Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб-аас мэдээллээ.

Дорнод аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн "шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комисс дөрөвдүгээр 4-ний өдөр мэдээлсэн. Тодруулбал, халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иржээ. Тэрбээр Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Тухайн иргэнийг Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж, албадан тусгаарласан болохыг бид мэдээлсэн.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж