АстраЗенекагийн вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн нь тогтоогдсон гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

COVID-19

АстраЗенекагийн вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн нь тогтоогдсон гэв

АстраЗенекагийн вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн нь тогтоогдсон гэв

АстраЗенекагийн вакцин ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэлтэй холбоотой болох нь тогтоогдсон талаар Европын эмийн агентлаг EMA (European Medicines Agency)-ийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери өчигдөр /2021.04.06/ ярьжээ. Гэтэл түүний ярилцлагын дараа EMA дээрх мэдээллийг эрс няцааж, АстраЗенека вакцины үзүүлдэг нөлөөг судлах ажил үргэлжилж байгаа, эцсийн дүгнэлт гарах болоогүй хэмээн мэдэгдсэн байна.

Европын Холбооны гишүүн орнуудад гуравдугаар сарын 22-ны байдлаар АстраЗенека вакцин тариулсан 14 хүн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан. Эдгээр хохирогчдод бүгдэд нь CVST (Cerebral Venous Sinus Thrombosis) хэмээх ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүссэн аж.

Түүнчлэн нас барсан хүмүүсийн ихэнх нь залуу болон дунд насны эмэгтэйчүүд байсан юм. Мөн Их Британид гуравдугаар сарын 24-нийг байдлаар CVST төрлийн цусны бүлэгнэлийн 22 тохиолдол, бусад төрлийн цусны бүлэгнэлийн найман тохиолдол бүртгэгдэж, үүнээс долоо нь нас барсан байна.

Цусны бүлэгнэл үүсгэж байна гэх шалтгаанаар Европын 10 гаруй улс өнгөрсөн сард АстраЗенекагийн вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахаас татгалзсан билээ.

Харин Европын эмийн агентлаг  болон ДЭМБ-ын зүгээс тус вакциныг аюулгүй гэж дүгнэсний дараа вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглах болсон юм. Гэхдээ Канад, Герман зэрэг улсууд энэхүү вакциныг тодорхой насны хүмүүст хийхээс татгалзсан хэвээр байна. Герман улс энэ вакциныг 60-аас дээш насныханд хийхээс татгалзсан. Харин Канад улс 55-аас дээш насны иргэддээ уг вакциныг тарихгүй байх шийдвэрийг гаргасан.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж