Улсын хэмжээнд өчигдөр 50371 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Улсын хэмжээнд өчигдөр 50371 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр 50371 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өчигдрөөс /2021.04.07/ эхлүүлжээ.

Хорих анги болон саатуулах байран дахь эрх нь хязгаарлагдсан иргэд, асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд, гэр оронгүй иргэдийг хоёроос гурав хоногт багтаан нэн даруй вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Шадар сайд болон албаны хүмүүс /2021.04.05/ хэлэлцсэн.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 50371 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар нийт 466946 хүн вакцины анхны тунгаа хийлгэжээ. Энэ нь зорилтот хоёр сая хүний 22.6 хувь юм. Нийслэлийн хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь Covid-19-ийн эсрэг вакциндаа хамрагдаад байна. Үүнээс

  • Улаанбаатар 403162
  • Өмнөговь 19325
  • Дархан-Уул 12817
  • Сэлэнгэ 10053
  • Орхон 9070
  • Дорноговь 4878
  • Төв 2699
  • Говьсүмбэр 1433
  • Сүхбаатар 890
  • Булган 697
  • Баянхонгор 571
  • Архангай 518
  • Хэнтий 434
  • Говь-Алтай 399 хүн вакцинд хамрагджээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж