Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.04.07/ Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
Танилцуулахаар:
- Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
- Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ