Жинсний улирал ба жинсийг хэрхэн загварчилж өмсөх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Жинсний улирал ба жинсийг хэрхэн загварчилж өмсөх вэ?

Жинсний улирал ба жинсийг хэрхэн загварчилж өмсөх вэ?

Хэзээ ч моданаас гардаггүй загваруудын нэг бол жинс билээ. Аль ч улиралд өмсөхөд тохиромжтой, дээр нь биеийн өө сэвийг маш сайн далдалж өгдөг. Ардчилал,  залуу насыг илэрхийлдэг жинс таныг залуу, цоглог харагдуулдагаараа онцлог. Хүн бүрийн хувцасны шүүгээнд жинс байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Жинс буюу “Denim”-ийн талаар бяцхан түүхийг хуваалцаад хавар зуны улиралд хэрхэн тохируулж өмсөх талаар зөвлөгөөг хүргэе.


“Denim” гэдэг үг нь хамгийн анхны жинсний материал болох бүдүүн ширхэгт хөвөн даавуу -г Францын Ниме (De Nimes) хотод үйлдвэрлэснээс хойш уг материалыг анх үйлдвэрлэсэн газрынх нь нэрээр “De Nim”-s хэмээн нэрлэх болжээ. Жинсний будгийг Францаар “blue of Genona” буюу “Генонагийн хөх” хэмээн нэрлэж байснаас үүдэн бидний нэрлэж заншсан “жинс”, “хөх жинс” хэмээх нэр томъёо үүссэн аж. “Denim”-ийн 50 гаруй хувийг Ази, ялангуяа Хятад, Энэтхэг, Бангладеш улсад үйлдвэрлэж байна.

ЖИНСЭН ХҮРЭМ

Алдарт “Levis” брэнд 1900-аад оны эхээр “Denim” үйлдвэрлэж эхэлснээс хойш жинсэн цамц, хүрэм худалдаанд гарчээ. Жинсэн хүрэм хавар, зуны улиралд хамгийн тохиромжтой. Яг ижил өнгийн жинс тийм ч сайн сонголт биш. Ууссан хоёр өөр өнгө байвал илүү загварлаг харагдана. Жинсэн хүрэм таныг маш загварлаг бас залуу харагдуулахаас гадна аялал зугаалга, чөлөөт цаг, болзоо гээд ямар ч үед биед маш эвтэйхэн сонголт болж чадна.

ЖИНСЭН ЮБКА

Эмэгтэйчүүд дэрвэгэр, мини, харандаа хэлбэрийн гээд төрөл бүрийн жийнсэн юбкануудыг төрөл бүрээр загварчлан өмсөж болно. Шифон материалтай эмэгтэйлэг цамц, сорочка, өндөр өсгийттэй хослуулан 1970-аад оныг санагдуулам ретро өнгө аястай төрх бүрдүүлэхийг алдартай брэндүүдийн дизайнерууд санал болгож байна.

ЖИНСЭН ӨМД

Төрөл бүрийн загвар дизайнтай жинсэн өмд аль ч цаг үед өргөн дэлгэр сонголттойгоор худалдаалагдсаар л байдаг. Юун түрүүнд ямар төрлийн жинсэн өмд ямар төрлийн биед илүү тохирдгийг мэдэж авах нь хамгийн чухал.

Бариу буюу “Skinny жинс Биеийн тань галбирыг тодотгож, зарим үед “арьс” тань мэт биед наалдаж өгөх бариу жинс ч бас дотроо хоёр төрөлтэй. Үүний хамгийн эхэнд бидний хэлж заншсанаар “Skinny” жинс орно. “Skinny” жинс биеийн галбирыг яг л байгаагаар нь харагдуулахаас гадна дээгүүрээ ямар ч хувцас өмссөн бай ихэнх тохиолдолд өөлөх юмгүй зохицчихдог. Мэдээж өө сэв халхлахдаа тийм ч сайн биш учир худалдан авалт хийхдээ өөрийн тань тодотгохыг хүссэн газруудыг сайн тодотгож байгаа эсэхийг нь сайн шалгах нь чухал.

Jeggings жинс – Өөр нэгэн төрлийн бариу жинс бол “Jeggings”. “Jeans” болон “Leggings” гэх хоёр үгний нийлбэрээс бүтсэн уг жинс нь энгийн “skinny” жинснээс материалын хувьд том ялгаатай. Материал нь жинс гэхээсээ илүү резинэн байдаг учраас биед тухтайгаас гадна биед улам их наалдаж, сууж өгдөг.

Сул жинс– Харин бие барьдаггүй, сул жинснүүдийг дотор нь ерөнхийдөө гурав ангилж болно. Хамгийн түрүүнд мэдээж классик буюу энгийн сул жинснүүд багтана. Энгийн сул жинснүүд шулуун загвартай байх бөгөөд аль нэг хэсгээрээ өргөсөж эсвэл нарийсахгүй. Ямар ч биеийн хэлбэрт сайтар тохирдгоос гадна дээгүүрээ юу ч өмссөн санаа зовохгүй байх боломжтой учраас хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой жинсэн өмдний нэг гэж хэлж болно.

Трапец жинс– Ийм загвартай жинсэн өмдийг сүүлийн үед охид бүсгүйчүүд ихээр сонгож өмсөх болсон бөгөөд загварлаг, дэгжин байдлыг тодотгодог билээ. Таныг илүү өндөр, гоолиг харагдуулах шидтэй. 60-аад онд ид моодонд орж байсан тус загварын өмд нь өнөөдөр эргээд трэнд болж, хүн бүрийн өмсөхийг хүссэн өмд болон хувирчээ.

Boyfriend жинс– Энгийн сул жинснээс ялгаатай нь “boyfriend” жинснүүд гуя хэсгээр илүү өргөн байх бөгөөд доошлох тусам нарийсдаг. Үүнээс гадна өнгөрсөн зуны тренд болоод байсан “Mom” жинс ч бас уг жинстэй төсөөтэй. “Mom” жинс “boyfriend” жинстэй харьцуулахад ямагт харьцангуй өндөр суудалтай байх бөгөөд тааз хэсгээрээ сулхан байдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж