Монголд бэлгийн замын халдварт өвчин яг л амьсгалын замынх шиг тархаж байна. Энэ бол хий хөөрөгдсөн сүржигнэл биш. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөгөөр амьсгалын замын халдварт өвчлөл буурсан ч бэлгийн замын халдварт өвчлөл нэмэгдсэн. Статистик мэдээллээр, 2020 он гарснаар ХДХВ/ДОХ-ын шинээр долоон тохиолдол нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор илүү байв. Улсын хэмжээнд 2020 онд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болж, мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар, гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Түүнчлэн өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 311 болж, нас барсан 50 тохиолдол бүртгэгдээд буй. Харин 2021 он гарсаар тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 596 болж буурсан байна.
Хэдийгээр статистик мэдээллээр буурсан үзүүлэлттэй байгаа ч эрүүл мэндийн байгууллагад хандаагүй залуус хэчнээн байгааг таах аргагүй. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэ нь жилээс жилд төрөлхийн тэмбүүтэй төрсөн нярайн тоо өсч, гэр бүл салалтын үндэс болж байгаа нь нууц биш.
Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол үгүйлэгдэж байна
Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол үгүйлэгдэж байнаhttps://news.mn/r/2419574/
Posted by News.mn on Tuesday, April 6, 2021
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогос:
-Тэмбүү өвчлөл буурсан үзүүлэлттэй байгаа ч энэ оны эхний хагаст төрөлхийн тэмбүүтэй нярай төрж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд ургийг бага сартайд нь болон төрөхийн өмнө шинжилгээ өгдөг. Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэмбүүтэй хүүхэд төрж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь эрэгтэйчүүд эхнэрээ жирэмсний хугацаанд гэр бүлээ хуурдаг, тохиолдлын бэлгийн харилцаанд орох зэрэг эрсдэлээс шалтгаалж байгаа юм. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд төрөхөөс өмнө зайлшгүй давтан шинжилгээ өгөх хэрэгтэй. Ингэснээр ураг эрүүл төрнө. Бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэх шалтгаан нь хууран мэхлэлт. Тиймээс хосууд бие биедээ үнэнч байх хэрэгтэй. Ер нь бэлгийн замын халдварыг бууруулах нь эрүүл мэндийн байгууллагын шат шатны ажил төдийгүй хувь хүний ухамсараас шалтгаална. Хувь хүний ухамсар, эрүүл мэндийн боловсролоос их шалтгаална.
Нөгөө талаас бэлгийн замын халдварт өвчин амьсгалын замын халдварт өвчин шиг залуусын дунд тархаж байгаа нь эрүүл мэндийн боловсролтой салшгүй холбоотой. Тэр тусмаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах нь чухал байна. Даан ч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эх бишгүй. Өсвөр насны хүүхдүүд өнөөдөр эрүүл мэндийн боловсролыг эцэг эх, багш нараас биш олон нийтийн сүлжээ, найз нөхдөөсөө авч байгаад анхаарах цаг нь болжээ.
Зочин 2021-04-07 202.9.46.202
Энэ нийгмийн халдварт БЗХ өвчнийг хяналтандаа авч албадан эмчилж устгах цаг аль хэдийн болсон. ЭМЯ Засгийн газар шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Зочин 2021-04-07 75.155.149.227
Hodoonoos orj iregsed usand orj medehgui mortloo mal shig l sexdezgeej buzar ovchin taraaj bgaa.Urd arai iim zavaan baigaagui, uridchilan sergiileh taniulah ajil ogt hiigdehgui baigaa tul nogoo maluud ni yu ch medehgui arkhidaad buudlaar honood ovchnoo taraagaad l. Tembuutei humuusiin hamar unsdag gej unen bol hurdan bugdengiinh ni hamar unaasai
Зочин 2021-04-07 192.82.73.242
хүүхдүүдэд бэлгийн боловсролын талаар сургууль дээр нь зааж өгөөч. эцэг эхчүүд нь бол зурагтаар үнсэлцсэн 2 хүн гарангуут ичээд бдаг хүмүүс тайлбарлаж өгөхчгүй
Bi 2021-04-07 217.149.160.189
Ichig ichig ichig. Tolgoi ni ajilladaggui b**s ni ajildag ard tumen.
ККК. 2021-04-07 202.179.25.41
ӨНӨӨ ДОХ МОХ ТЭМБҮҮ ЗАГ СҮРЬЕЭ МҮРЬЕЭ ГЭЭД Л ЗАЛУУ ХҮНИЙ ӨВЧНҮҮД МААНЬ ЮҮҮ БОЛСОН БЭЭ… БҮҮҮР ТАГ ….
Зочин 2021-04-07 94.198.40.70
Улс орон хөгжиж урагшилдаг байтал монгол улс эргээд 20р зууны эхэн рүүгээ явахд байх шиг байхын. Зарим нэг дарга нь ядуу хүн хүн биш гэж байна бүр. Гайхалтай соёлтой ёс зүйтэй улс шүү
Зочин 2021-04-07 192.82.71.51
Ардчиллын ачаар л ийм болсон шүү.
irgen 2021-04-07 192.82.66.72
эзэнгүй төрийн эмгэнэл, засаг төр хулгай авилга нам ярьж бие биенээ дийлэхийн төлөө ажиллахаас иргэдийн төлөө ажиллаж байга зүйл огт байхгүй учир ийм байхаас ч яахав. албан тушаал авилгач хулгайч нар төрд шавсан дээр ямар чадваргүй болхоор аргагүй
Зочин 2021-04-07 202.179.25.243
Ариун цэвэрч байхад төр, засаг ямар хамаатай юм. Эргүүтээд байгаарай.
Зочин 2021-04-07 66.181.179.141
я***н МОНГОЛЧУУД ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЭЛЖ БАЙГАА ЦАРАЙ
Зочин 2021-04-07 142.117.114.157
condom hergelj sur lalruudaa. condom hie geheer l evertei tuulai uzsen um shig l baidag muu sdanuud
Зочин 2021-04-07 64.119.27.123
Гэлэнмаа нарын сүмд зарим эмсийг нь хорих хэрэгтэй.
Oyu 2021-04-07 64.119.22.96
Zavhairal, het ih hudaldan avalt, uuruu uurtuiguu baij chadahgui bgaa tenuulch baidal bel setgehguin doroitol yumaaa! Mongolchuud yer ni ih zavhajrdag humuuseer duursen bn ene olon huni tsaana heden hun bga boldooo
irgen 2021-04-07 66.181.168.8
tesdegguin bol hiimel yum tur avch heregleech kkk
Зочин 2021-04-07 203.23.199.222
Biye uneleltiig huulichlaad yanhanii gazartai bolchihvol ug ni deer dee.
Зочин 2021-04-07 202.21.109.75
БАЛААР БАЛААР
Зочин 2021-04-07 192.82.80.8
Araggui shuudee dontoi humuus mash ih bgaa yum chini