Улс төрөөс спорт ангид байх ёстой

Хуучирсан мэдээ: 2021.04.07-нд нийтлэгдсэн

Улс төрөөс спорт ангид байх ёстой

Улс төрөөс спорт ангид байх ёстой

Улс төрөөс спорт ангид байх ёстойhttps://news.mn/r/2419539/

Posted by News.mn on Tuesday, April 6, 2021

Спортыг улстөржүүлж, өөрсдийн зорилгодоо ашиглах болсон улстөрчдийн аргачлал газар авчээ. Мэргэжлийн хүний хэлж буйгаар “Спортыг улс төртэй холбогдож болохгүй, ангид байх ёстой. Гэхдээ олимпийн хөдөлгөөний зорилгод саад болохгүй байвал улстөрч хүн спортын холбоо тэргүүлээд, олимпийн хөдөлгөөнд гар бие оролцож болно. Улстөрч учраас спортын холбоог тэргүүлж болохгүй гэсэн заалт үгүй. Хэн ч ерөнхийлөгч нь болж болно. Монголд л дүрэм, журмаа мөрдөхгүй байна. Улстөрчид дураараа, өөрсдийн зорилгодоо спортыг ашиглах тохиолдол цөөнгүй бий. Төрийн нөлөөллөө, улс төр дэх албан тушаалаа ашиглаад спортод нөлөөлөх гэж оролдвол буруу. Дүрэм дээр нь бичээтэй байгаа. Спортыг улстөржүүлсэн нь тогтоогдвол бүх насаар нь спортын арга хэмжээнд оролцох эрхийг нь хасч, торгох тохиолдлууд бий. Гол нь л улс төрөөс хараат байх ёстой” гэв.

Тэгвэл Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал гэсний 42.1.4-т зааснаар Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гэж өөрчлөн баталжээ. Ингэснээр УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд спортын холбоодын удирдах зөвлөлд сонгогдож, ерөнхийлөгчөөр нь ажиллах бүрэн боломжтой болж байгаа юм.

Угтаа УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглосон байсан боловч энэхүү заалтыг өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 09-ний өдөр хүчингүй болгож, өөрчлөн шинэчилжээ. Мэргэжлийн хүний хэлснээр улстөрч хүн спортын холбооны үйл ажиллагаанд оролцож, удирдах эрх нь нээлттэй боловч Монгол улсад үүн дээр тавих хяналт нь сул байна.

Олон улсын спортын холбоодын албан ёсны сайт дээр бүртгэлтэй ерөнхийлөгч нарыг бичсэн болно.

Монголын спортын холбоодын тэргүүлэгч нар:

  • Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх / “Тайкун” компанийн ерөнхий захирал/
  • Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ-ын гишүүн/
  • Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан /БСШУ-ы сайд асан/
  • Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга / Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга, Төмөрт-Өргөө ХХК-ийн ерөнхий захирал/
  • Боксын холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаяр /“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ны гүйцэтгэх захирал/
  • 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав /M-Си-Эс Кока-кола компанийн гүйцэтгэх захирал/
  • Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд /Шинэ намын төв зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан/
  • Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн /МҮОХ-ны ерөнхийлөгч асан/
  • Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал /МУГД/
  • Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар/NTV телевизийн захирал асан/
  • Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Чингарьд /УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх/
  • Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга /Монгол Улсын Ерөнхийлөгч/

Дээрх жагсаалтыг харвал, тогтмол Олимпийн наадам оролцдог зарим холбооны ерөнхийлөгч нар нь улс төртэй холбоотой ажил эрхэлдэг, удирдах албан тушаалын хүмүүс байна. Спорт гэдэг өөрөө ард иргэдэд нөлөөлдөг томоохон хүчин зүйл. Гайхалтай тамирчдыг нийгэм даяараа шагшин магтаж, үлгэрлэн дуурайдаг. Гэтэл ард түмний хайртай тамирчдыг улcтөрчид буруу зорилгоор ашиглаад, сонгуулийнхаа хэрэгсэл болгоод эхэлсэн бол яах вэ? Спорт, улс төр хоёр ангид байх ёстой.

Одоогоос 40 гаруй жилийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Картер спорт, улс төр хоёрыг хутгаж, улсынхаа тамирчдыг 1980 оны Москвагийн Олимпод оролцуулалгүй, бойкотолсон. Тэднийг дагаж тамирчдынхаа хүсэл зорилгыг үл хайхран 65 улсын эрх баригчид тамирчдаа Москва руу илгээгээгүй. Ерөнхийлөгч Жэймс Картерын бойкот зарласан шалтгаан цэвэр улс төрийн ач холбогдолтой. Тэрбээр ЗХУ-ыг Афганистанд оруулсан цэргээ гаргахыг шаардаж, хэрэв гаргахгүй бол Олимпийн наадамд баг тамирчдаа оролцуулах гэсэн хэрэг. Үүнтэй яг ижил аргачлалаар зарим улстөрчид спортыг улстөржүүлж, нийгэмд таалагдахын тулд үзэгч, хөгжөөн дэмжигч ихтэй спортын холбоодын тэргүүнээр сонгогдож, сонгуулиас сонгуулийн хооронд дамжин өнгөрөх буудал болгож байна.

Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр сонгогдож, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн бол Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсон хойно Боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгч байсан түүхтэй.

Дээрх асуудал дээр хууль, дүрмийг нь чангалж, нэгдсэн нэг бодлоготой байх хэрэгтэй байна. Хамгийн гол нь улс төрийн шоу хийх гэсэн бүлэг этгээдүүдийг спортоо хөгжүүлье гэсэн бусдаас нь ялгаж, салгах хэрэгтэй. Гадны орнуудын жишгээс харахад, тамирчид нь зодог тайлсан хойно спортын холбоодоо удирдаж буй тохиолдлууд элбэг байна. Жишээлбэл, Японы жүдогийн холбооны ерөнхийлөгч Ясүхиро Ямашита, Оросын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Андрей Кириленко, Хятадын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин зэрэг нэрс хөвөрнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж