Умард Ирландын залуус Брекситийн үр дагаврыг эсэргүүцэж байна | News.MN

Умард Ирландын залуус Брекситийн үр дагаврыг эсэргүүцэж байна

Умард Ирландын залуус Брекситийн үр дагаврыг эсэргүүцэж байна

Умард Ирландын залуус Брекситийн үр дагаврыг эсэргүүцэж байна

Умард Ирландын залуус үзэл бодол, байр сууриа илэрхийлэн эхлүүлсэн жагсаал олон хоног үргэлжилж, сүүлдээ гудамд машин шатааж, цагдаа нар луу тоосго, шатамхай шингэн чулуудах болжээ. Цагдаа нар болон улстөрчид иргэдээ тайван байхыг уриалж байна.

Залуус ИБУИНВУ Европын холбооноос гарсны дараах Умард Ирландын худалдааны дүрэм журам, Белфастын Засгийн газар болон протестант-католик талуудын үл ойлголцол хурцадсаар байгааг эсэргүүцэн жагссан нь энэ аж.

Цагдаа нарын мэдээлснээс үзвэл жагсагчдын ихэнх нь өсвөр насныхан байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Лондондерри, Белфаст хотуудад болсон жагсаалын үеэр олон цагдаа гэмтсэн гэнэ.

ЗАЛУУСЫН ЭСЭРГҮҮЦЭЛ

Жагсаалаас үүдэлтэй эмх замбараагүй байдал энэ сарын 2-ноос эхэлсэн бөгөөд жагсагчид гудамжинд машин шатааж, зам хааж, цагдаа нар луу тоосго, шатамхай шингэн шидэж байв. Улмаар нийт 27 цагдаа гэмтэж, найман хүн баривчлагдсаны хамгийн залуу нь 13, 14 настай хөвгүүд байж.

Тэднээс гадна 15, 21, 18, 19, 17 настай эрэгтэйчүүд, 19 настай эмэгтэй баривчлагдсан бөгөөд энэ сарын 30-нд үймээн самуун өдөөсөн хэргээр шүүхэд дуудагдах аж. Гэвч бага насны хүүхдүүдийн хувьд аль болох өршөөх, хөнгөн шийтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ШАЛТГААН

Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн вант улс  нь Европын Холбооноос гарсны дараа эдийн засаг ихээр өөрчлөгдөж, ялангуяа тус улсын бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирландын улс төрийн тогтворгүй байдал үүссэн юм.

Нэгдсэн Вант улс Европын холбооноос гарсны дараа байгуулагдсан худалдааны гэрээнээс болоод Умард Ирланд болоод Нэгдсэн Вант улсын бусад хэсэг хооронд аливаа барааны хилийн хяналт шалгалт чангарсан байна. Чухамдаа тус худалдааны гэрээ нь Умард Ирланд болон Европын холбооны гишүүн орнуудын хоорондын хилийн хяналт шалгалтаас зайлсхийх зорилготой байсан аж. Учир нь Ирландын нээлттэй хилийн тохиролцоо 1998 оноос хойш энх тайвныг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Тухайлбал, тус тохиролцооны ачаар Ирландын бүгд найрамдахчууд, британичууд, Нэгдсэн Вант улсын армийн 3000 гаруй хүний амь үрэгдсэн үл ойлголцол өндөрлөсөн аж.

Эх сурвалж: IRISHTIMES ASSOCIATEDPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Umard irlandiin armi mohoogui l bna.. 2021-04-07 202.70.36.122

Umard irlandiin shin pen gedeg baiguulaga bol angilaas salgan tusgaarlaj irlandtai negdeh zorilgotoi baiguulga l de.ted katolik shashit irlanduudiig angilchuud yaj darlan zobooj alj hyadaj baisan tvvhiig hezee ch martahgui bnga temtsej bsanaa geree hiiged bolson do.odoo ch irlandiin umardiin armi gedeg bol amerikuud ch teorist baiguulgad oruulsan bvleg ch de.ene bol hezee ch duusaj bolohgui l de..

Avatar

Зочин 2021-04-07 202.126.89.33

Монгол эмэгтэйг хутгалж хөнөөсөн зэрлэгүүд нэг иймэрхүү.

Avatar

уянга 2021-04-07 49.0.154.41

ёооё бантан тэгэх үү

Avatar

Зочин 2021-04-07 202.131.228.20

Ойлгоогүй юмаа орчуулж тавихаар ийм бантан болж байгаа юм.

Avatar

Зочин 2021-04-07 174.251.66.67

2 laa shar baij bainga muudalcaj salan tusgaar yaridag uls daa.nemegdeed Scotland uud orno.teheer mgl hujaa 2 hezzeech neg togoond taarahgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж