ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ | News.MN

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ

ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригийг чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар өнөөдөр /2021.04.06/ алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг хэлэлцэх үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэдэг хариулт өгсөн нь шүүмжлэлтэй тулав.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Асуултад хариулж байгаагаас нь харахад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Д.Ганзориг даргын тайлбараар бол ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна” гэж шүүмжилсэн юм.

Нийгмийн сүлжээнийхэн ч Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тайлбарт эгдүүцэж, “Хэлье гэж хэлэв үү, хэл нь халтирав уу. Ядуу айлын хүүхэд цэргийн албанд татагдвал дэглүүлэх ёстой юм уу. Тэгвэл баян айлын хүмүүжилтэй хүүхдүүдээ цэргийн албанд татаж, нуруугаа амраагаач ээ” гэдэг үгийг нүүр номын хуудсаараа дамжуулан дайгаад байна.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь салаан даргадаа зодуулж, амиа алдсан хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр гарсан юм. Мөн үүнээс ч өмнө алба хааж байсан цэрэг амиа алдсан. Гэвч өмнө болсон хэрэг явдлаас сургамж авдаггүй, дээд тушаалынхан нь армид дэглэлт байх ёстой юм шиг авирладаг. Зөвхөн хэргийг үйлдэгч нь шоронд ял эдэлснээр хариуцлагын асуудал намждаг нь энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэгдэж, нийгмийг цочроож байна гэж тайлбарлах хүмүүс олон бий.

Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос дээрх сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбар өгсөн нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг хүний эрхийн мэдрэмжгүйгээрээ дуудуулаад зогсохгүй албан тушаалаасаа ч огцорч мэдэх нөхцөл байдал үүсээд байна.

Хуулиараа Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталдаг.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч түүнийг өөрчлөх санал гарахгүй бол боломжгүй. Гэхдээ УИХ-ын төвшинд асуудал яригдаж эхэлсэн, олон нийтийн дэмжлэг мөн өндөр байгаа нь төрийн тэргүүнийг шахаанд оруулж болзошгүй байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн 76.9 хувийн саналын дэмжлэг аван баталж байсан шийдвэрийг үндэслэн, томилгоо хийсэн юм.

Номыг нь үзсэн, салбартаа олон жил ажилласан гэдэг утгаараа Д.Ганзоригийг зэвсэгт хүчинд шинэчлэл хийж, буруу бүхнийг засах болов уу гэдэг найдлага төрүүлсэн  ч хүлээлт талаар болж, төрхөмдөө буцаж мэдэх нь.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг

  • 1980-1990 онд Зөвлөлтийн 8 дугаар дунд сургууль,
  • 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль,
  • 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль,
  • 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерийн дамжаа,
  • 2007-2008 онд АНУ-ын Команд-штабын коллеж,
  • 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн, магистр зэрэгтэй, явган цэргийн офицер, цэргийн чиглэлээр АНУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд Үндэсний аюулгүй байдлын ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдож байжээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

97 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2021-04-06 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Иргэн 2021-04-06 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Зочин 2021-04-06 64.119.26.173

Зэвсэгт хүчнээ улс төрийн зорилгод ашиглавал маш аюултай байдал үүсдэг гэж тов тодорхой заналтайгаар айлгаж сүрдүүлэг хийж байх шиг санагдлаа!? Бид эх орон ард түмнийхээ төлөө байна!? Эв нэгдлийн төлөө байна, ард иргэдийнхээ өмнөөс з****г барихгүй гэж хэлж чадсангүй дээ!? Харамсалтай!? Чөлөөнд байгаа хэдэн ахмад тэгээд бослого тэмцэлд гараад ирлээ юү!? Энэ үгийг сонссон ахмад дайчид дургүй л байгаа байхдаа!?

Avatar

Зочин 2021-04-06 202.126.88.234

Энэ ганзориг гэгч тэжээвэр этгээд алба хаагаагүй хүнийг алба хааснаар хуурамч бүртгэл хийдэг цэргийн авлигачдаа ярих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-06 139.5.216.157

Энэ хүнийг чинь дэлхий сонсдог шүү

Avatar

ЗОЧИН 2021-04-06 192.82.75.155

ЭХЛЭЭД ЭЛБЭГДОРЖ ШИГ ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛ ДАРАА НЬ ОЛОН ЮМ ЯРЬ ЭНЭ ХЭДЭН ТЭНЭГ АВГАЙ НАР БҮГДИЙГ МЭДЭГЧ МЭТ ЦУУРАХ ЮМ ЭХИЙГ ШАЛДАН ЗӨӨХӨД ДУУНӨХӨӨНШЙ НАМАА ХАМГААЛЖ БАЙСНАА МАРТСАН БОЛОЛТОЙ МЭДЭХГҮЙ ЮМ РУУГАА ХУЦААД Л ЖИНГЭР МЭТ

Avatar

иргэн 2021-04-06 66.181.161.16

ЗХЖШтабынхан амьдралаас тасархай хүмүүс байдгийн ш дээ. Эрдэнэдалай гэж нөхөр байсан. одоо ч байгаа байх. Үнэндээ эд нар өөрсдийнхөө хүүхдүүдийг Гадаадын Цэргийн Сургуульд явуулдаг. Жиш: Эрдэнэдалай гэж хурандаа байсан өөрийнхөө хүүхдүүдийг Япрн руу явуулсан. Ж. Энхбаяр гэж УИХын гишүүн байна. Хоёр хүүгээ АНУ-ын цэргийн сургуульд явуулж байсан. эд нарыг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Нээх амьдралаас тасархай яравгар гарууд байдаг. Үнэндээ үр хүүхдээ Улсын төсвийн мөнгөөр сургадаг юм байна лээ.Шалга

Avatar

иргэн. 2021-04-06 202.126.88.178

цэрэг арми руу их дайрах боллоо. учир нь олдоогүй байхад

Avatar

иргэн_. 2021-04-06 202.126.88.178

арми бол УИХ гишүүдийн алиалдаг хүний эрх ярьдаг газар биш. өвлийн хүйтэн зуны халуунд дайсны өөдөөс байх ёстой газраа байж хийх ёстой үүргээ биелүүлэх ёсьлй. үл биелүүлбэл эх орноосоо урвасан болно.нөгөө талаар арми цагдаа байгаа учир эрхэм УИХ гишүүд тайван унтаж хүсснээрээ аархаж байгаа.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.185.49

Их хурлын гишүүд та нар цэрэг армид ардчилал яриад таалагдах гэхээсээ илүү хаалттай хэлэлцэж болохгүй байсан юмуу.Гаднынхан монголын зэвсэгт хүчний байрлал байдал бүтэц зохион байгуулалт даргалах бүрэлдэхүүний нэр албан тушаал цол туршлага нэр хүнд сэтгэл зүй сургагдсан байдал гэх зэрэг маш олон юмыг судалж тагнаж байдгмйг даанч мэдэхгүй хүний хүнд бэлэн өгөгдөл өгсөн явдалд гүнээ харамсаж байна.Бас гишүүд өөрсдийнхөө баталсан тэтгэвэр тэтгэмжийн хуулиа мэдэж яримаараа.Эцэг эхэд нь 40 жилийн т

Avatar

Зочин 2021-04-06 66.181.185.49

Цэрэг армиараа зөв оролдоо.манай офицерууд хэлдэггүй болохоос цэргийг сургаж бэлтгэх ч хэцүү шүү тушаал өгөөд болчихдог юм шиг яриад байх юм.аа хүн зодож мөнгө саадгийг зөвтгөөгүй шүү.Цэрэг хариуцсан офицер гэртээ бараг харидаггүй шүү дээ.Энэ дээр хүний эрх ярьдаг гишүүн байна уу.Хал соль л гэх юм. дахиад хэрэг гарвал дахиад халж солихуу.Цэргийн ганц мэргэжилтэн сайд гарч ирээд шаардлага тавихаар энгийн хүн сайд байх үеийнх шиг цалгар назгай байдлаа үгүйлээд ажил хийхгүй эсэргүүцээд ажил явахгүй

Avatar

Зочин 2021-04-06 202.9.41.60

Сайн байцгаана уу?
Сүүлийн хэдэн өдөр Монгол Улсын иргэд Монгол Улсынхаа Зэвсэгт хүчин рүүгээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч, алба хаагчдын янз бүрээр нийгмийн сүлжээнд эрээ цээргүй доромжлох нь хэрээс хэтэрлээ. Улсын Их Хурлын хүний эрхийн дэд хороо гэгч нь хуралдаж, шүүх хурал шиг тавилттай захиалгат хошин шогийн эмгэнэлт жүжиг шахуу юм болов. Энд нэгэнт гарсан хэрэг зөрчлийг цаашид гаргахгүй байх гарц гаргалгаа эрэлхийлсэн хурал болох бх гэж төсөөлж байсан тэгсэнгүй.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.179.57

Хун зодож,хуний аминд хурсэн нохрийг хатуу,чанга шийтгэх хэрэгтэй.Харин(хэлсэн хэдэн угийн толоо бол)салбартаа мэргэшсэн,туршлагатай,дэвшил авчрах чадвартай,бас нэр хундтэй хунийг бол олны омно УУЧЛАЛ гуйлгаад,сайн зэмлээд,загнаад улдээх хэрэгтэй.
Мундаг эцэг,мундаг дарга нар тэгдэг л шуудээ!
Монголчууд бид хэтэрхий цоохуулээ,бас туршлагатай,
дэвшилттэй,нэр хундтэй хун нь бур цоохон юм даа!
Энэ Ганзориг генерал нь хир зэрэг ирээдуйтэй нохор юм болдоо?

Avatar

иргэн 2021-04-06 202.131.227.82

ГАНЗОРИГ ГЕНЕРАЛЫН ХЭЛДЭГ ҮНЭН. ҮНЭНИЙГ ХАЧИРЛАЛГҮЙ ШУЛУУХАН Л ХЭЛЛЭЭ. ОДОО ЦАГТ ИЙМ Л ХҮМҮҮС ХЭЛМЭГДДЭГ ЦАГ БОЛСОН ШҮҮ. ХЭН НЭГЭНД ТААЛАГДАХ ГЭЖ БУС ШУДАРГААР ЯРИЛАА.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.64.64

Ганзоригийг улс төрчидийн үзэмжээр, өөрийнх нь ярианы өнгө алдаанаас нь болж огцруулах нь буруу байхаа Энэ хүн улс төрчид шиг хүнд таалагдахын тулд гое сайхан ярьж сураагүй байна лдаа Хүний амь насаа алдсан асуудал дээр бол хариуцлага хүлээх ёстой огцруулж болно. Энэ болсон хэлэлцүүлэг дээр цаашид яах вэ ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэсэн шийдэл шийдвэр гарсангүй харамсалтай байна Гишүүд бол яахав дээ үгийн сайханыг хэлж зурагтаар яаж сайхан харагдахаа л бодлоо

Avatar

ХН 2021-04-06 202.179.25.41

ЦЭРГИЙН АЛБЫГ АРМИЙГ ОГТ ОЙЛГОХГҮЙ Л БАЙНА ДАА…. ЦЭРЭГ АРМЬ АЛДАХ БҮРТ ЖАНЖИН ДАРГЫГ НЬ ОГЦРУУЛАХ ЗАМААР АРМИЙГ ШИНЭЧЛЭХ ЮМ БИЗ ДЭЭ…. ЭНЭ ДЭЛХИЙД ИЙМ АРГААР ШИНЭЧИЛСЭН АРМИ ЦЭРЭГ БАЙДАГ УУ… АМЕРИК ОРОС ХЯТАД ТЭГЖ ШИНЭЧЛЭГДДЭГ ҮҮ

Avatar

Зочин 2021-04-06 43.242.241.10

ЕР НЬ БОЛ ЦЭРЭГ ОФИЦЕР ЯЛГААГҮЙ АЛЬ АЛИНД НЬ УЧИР БАЙГАА ГЭХДЭЭ ХҮНИЙ ҮРИЙГ АМ НАСАНД НЬ ХҮРТЭЛ ЗОДСОН НЬ ЯАХ АРГАГҮЙ ХАРГИСАЛ ШҮҮ

Avatar

Эцэг, эх 2021-04-06 90.188.54.82

Ер нь бол аль ч давхаргаас очсон цэрэгтээ биш, Армийн шат шатны дарга нараасаа л эхлэлтэй асуудал болоод байна даа. Юу ч гэж хэлсэн байсан Армид алба хаахаар ирсэн цэрэгийн амь хайран тул ЗХЖШ-ын энэ генералыг огцоуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-04-06 202.70.38.18

Гишүүд өөрсдөө алба хаасан уу. хүүхдүүдээ хаалгасан уу. Юу ч ажил амьдрал мэдэхгүй юмнууд дуугай байцгаа

Avatar

Зочин 2021-04-06 139.5.216.10

Үнэн л хэлсэн байна. УИХ гишүүдийн авирлал ичмээр өөрсдөө хүүхдүүдээ цэрэгт явуулаагүй цэрэг гэж мэдэхгүй хүмүүс л ийм юм ярина шүүдээ.

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.244

Армийн Ерөнхий Дээд Командлагч гэж юу хийдэг хүн бн аа! ?

Avatar

Зочин 2021-04-06 202.179.25.211

chuugee chergiin alband ybuulachgui .

Avatar

Зочин 2021-04-06 145.239.133.204

Тамбовын бүтээгдэхүүнийг тавьсан Женкотой нь зайлуул.

Avatar

Зочин 2021-04-06 202.9.41.50

Энэ армийн офицерууд хэдэн өндөр цалинтай юу ч хийхгүй байнаа. Хэн хүүхдээ алуурын газар руу өгөх юм бэ.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.179.141

ҮНЭН ҮГ ХЭЛЭЭД АДЛАГДАЖ БАЙНА. ЦЭРЭГТ ОЧСОН СУУРЬ ХҮМҮҮЖИЛГҮЙ ТЭНЭГҮҮД БУСДЫГ ДЭЭРЭМДЭЖ Л ГОЛ ЗОГООНО ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-06 145.239.133.204

Үнэнийг тодорхойлдог нь та юм уу? Оросуудын Монголд авчирч халдаасан дэг яргын үндэс нь Монголын батлан хамгаалахын үзэл баримтлал хуулиуд хуучин Оросынхоороо байгаатай холбоотой. Армийн дуридлага албан хаагчдыг ядуу чадалтаьгаар нь ялгаж брууугаа чихчихээд сууж болдоггүй юм.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.185.152

Хэлсэн үгийг нь зориуд мушгаад бна да, ядуу айлын гэж огтоос хэлээгүй бна тухайн хүмүүсийн суурь хүмүүжилийг хчндөж тавьсан бна., энэ УИХ ын гишүүд чинь ямар их авирладаг юм бэ? ЗХЖШ гэхэнр ерөнхийлөгч дайраад байх юм, Армид , Шоронд хэзээны л яргалал байсан одоо байгаа.?

Avatar

Мо АХ партизан 2021-04-06 43.242.243.102

Мянгуужин хочит Ерөний сайд та олон түмний хамгийн их дургүйцэл, зэвүүцэл хүргэж байгаа Мэнгэт Нямдоржиигоо хөөн зайлуулахгүй бол хамтдаа бяц унахад бэлэн болж дээ

Avatar

Zochin 2021-04-06 202.131.225.197

Zarim talaarai bol zuv l ym helj bnleedee.
1. Tsergiin alba haagchdiinha tsalin huls ajillah nuhtsuliig saijruulah heregtei
2. Ur huuhduudiinhe humuujliin asuudliig suhuh tsag n bolson
3. Hunii erhiin undesnii komis gej belegdel tudii alba bolj duuslaa yamarch uurchlult biadaggui eee

Avatar

zpchin 2021-04-06 64.119.27.236

Gishuud shuugch bolson yum bol shuuh baihgui gishuudeer hiilgeheer yum bishuu. Ug mushgiad l yamar ashig sonirhloor handaad baigaa yum be. Huulia l helelstej suuh heregtei bishuu. Urd n iim asuudlaar ingej asuuj yarij baosan yum uu genet uulgamch emgen shig baihaar omno n yu ch duugardaggui bsan biz dee tsergiin angiar ochij shaljaj baisan yum uu ajliig n hiilgej hugatsaatai uureg ogch ergej shalgaj ajillahaa urital bolgo ter buruutai tseregtei uulzaad uz.shalgadag alba n shalgaaj duusaagui bgaa

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2021-04-06 103.206.195.230

ЭНЭ ДАРГА УУЛ НЬ БАГААСАА , УНАГАН ХҮМҮҮЖИЛГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХЭД 1 ЖИЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН ЮМ БИШ ҮҮ??? ЕР НЬ БОЛ ГЭРИЙН ХАРГИС ХЭРЦГИЙ ХҮМҮҮЖИЛЭЭР ХҮМҮҮЖСЭН ХҮМҮҮС БУСДАД АТААРХАЖ БУСДЫГ БУРУУТГАЖ ЭНГИЙН САЙН ХҮМҮҮЖИЛТЭЙ, НОМХОН ДАРУУ БУСДЫГАА ИЛТ ДЭЭРЭЛХЭЖ, ДАРЛАЖ ӨӨРИЙНХӨӨ МУУ БАЙСАН БАЙДЛЫГ СЭТГЭЛДЭЭ ДАЛДЛАХ ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ БУУРАЙ БУСДАД ХҮЧ ХЭРЭГЛЭДЭГ, ХҮНЛЭГ БУС ХАРГИСЛАЛ ХИЙХ ГЭЭД БАЙДАГ ТАЛ ИЛТ АЖИГЛАГДДАГ НЬ АМЬДРАЛЫН ОЛОН ЖИЛИЙН ТУРШЛАГА, АЖИГЛАЛТААР ИХЭНДЭЭ БАТАЛГААЖДАГ

Avatar

зочин 2021-04-06 66.181.179.194

улстөрч, авлигачид тэгээрийг хүүхдүүд (1990 оноос хойш үүссэн шинэ каст)-г эр цэргийн алба хаалгах саналтай байна, улстөрчид, авлигачдын хүүхдүүд бүгд төрийн сангийн зээлээр гадаадад сургуульд сураад ирээд төрийн өндөр албанд дарга ажил хийдэг гажиг тогтолцоог өөрчилмөөр байна

Avatar

Зочин 2021-04-06 202.21.115.82

Энэ УЛС ТӨР хийх асуудал биш УИХ Гишүүн болохоороо бүх зүйлийн босс болсон аятай хандах юм. ЗХЖШ дарга гэдэг албан тушаал бол маш хариуцлагатай албан тушаал ийм албан тушаалтай хүнтэй ингэж дээрэнгүй хандаж, үг мушгих хэрэггүй.

Энэ СЭТГҮҮЛЧ ч гэсэн штабын дарга гэх шиг

Avatar

Tr 2021-04-06 64.119.17.64

Тэнэгтээд байгаа хүнтэй өөрөөр яаж харьцах вэ дээ. Дарга марга гэхээрээ юуг ч, яаж ч хамаагүй бурдаг, тэрийг нь хүлцэнгүй сонсоод сууж байх ёстой юм уу?

Avatar

зочин 2021-04-06 192.82.86.218

энэ дурак хэнийх нь юмыг долоож байж генерал болдог байна, хөндөгдөөд ч гэх шиг хөөж явуулсаахаас өөр яах юм бэ

Avatar

Зочин 2021-04-06 66.181.188.217

Ямааны мах ширээн дээр залрахгүй.Янтгар хатан зарга шүүхгүй.Өөрсдийгөө,хүүхдээ хүмүүжүүлчихээд олон юм ярь.Мэдэхгүй юм руугаа хошуу дүрцгээгээд.Бодит үнэнийг л хэлээд,хамтраад шийдье гэж байсан шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.178.180

ЯГ ХЭЛСЭН ҮГЭНД НЬ ЯДУУ ГЭСЭН ҮГ БАЙГААГҮЙ НИЙГМИЙН ЯЛГААГ Л ҮНЭНЭЭР НЬ ХЭЛСЭН ЧИНЬ УЛС ТӨРЧИДӨД ЭМЗЭГ ТУССАН ЮМ БИШ ҮҮ ?

Avatar

Зочин 2021-04-06 192.82.66.172

Зөв л юм ярьж байна. Мушгин гуйвуулж нийгмээрээ сенсацлах шалтгаантай болждээ. Энэ тогоон дотор нь ажиллаж байгаа хүн юмаа мэдээд хэлж байна, үгийг нь хүлээн авч тунгаан бодох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-06 202.179.15.3

Д ГАНЗОРИГ ШИГ ИЙМ МӨРДӨСТӨНГҮҮД БАЙГАА ЦАГТ АРДИЙН АРИМ АРДИЙН ХҮҮХДҮҮДЭД ХАЛТАЙ АМИЙГ НЬ БҮРЛЭГСЭН ГАЗАР ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА 1 минутын өмнө 202.179.15.3
ЦЭРГЭЭ ХАЙРАЛДАГ ЖАНЖИН ХЭЗЭЭНЭЭС АЛДАР ХҮНДТЭЙ БАЙДАГ Д ГАНЗОРИГ ШИГ ЯАЖ ЯВААД ӨНДӨР АЛБАНЫ ЗЭРЭГ ХЭРЭГМТЭЙ БОЛСОНЫГ НЬ МЭДЭХГҮЙ ИЙМ ХУУЧИНСАГ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ӨӨРӨӨ ҮХТЛЭЭ ДЭГЛҮҮЛЭЖ ЯВСАН ГАРУУД Л ХҮНЛЭГ БИШ ХҮЙТЭН ЗЭВДЭГТ ДАРГАНЦАРУУД БОЛДОГ НЬ ИЛТ БАЙНА.ИЙМ БАЙХАД АРДИЙН АРИМД ЯАЖ ОРЧИН ЦАГИЙН ХҮЧИРХЭГ СУРГАЛТТАЙ ЦЭРГИЙН АНГИ БИЙ БОЛОЖ ЧАДАХ

Avatar

Д ГАНЗОРИГ ШИГ ИЙМ МӨРДӨСТӨНГҮҮД БАЙГАА ЦАГТ АРДИЙН АРИМ АРДИЙН ХҮҮХДҮҮДЭД ХАЛТАЙ АМИЙГ НЬ БҮРЛЭГСЭН ГАЗАР ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА 2021-04-06 202.179.15.3

ЦЭРГЭЭ ХАЙРАЛДАГ ЖАНЖИН ХЭЗЭЭНЭЭС АЛДАР ХҮНДТЭЙ БАЙДАГ Д ГАНЗОРИГ ШИГ ЯАЖ ЯВААД ӨНДӨР АЛБАНЫ ЗЭРЭГ ХЭРЭГМТЭЙ БОЛСОНЫГ НЬ МЭДЭХГҮЙ ИЙМ ХУУЧИНСАГ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ӨӨРӨӨ ҮХТЛЭЭ ДЭГЛҮҮЛЭЖ ЯВСАН ГАРУУД Л ХҮНЛЭГ БИШ ХҮЙТЭН ЗЭВДЭГТ ДАРГАНЦАРУУД БОЛДОГ НЬ ИЛТ БАЙНА.ИЙМ БАЙХАД АРДИЙН АРИМД ЯАЖ ОРЧИН ЦАГИЙН ХҮЧИРХЭГ СУРГАЛТТАЙ ЦЭРГИЙН АНГИ БИЙ БОЛОЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ..ОРОСУУДИЙН ШКОЛТОЙ ЭНЭ МЭТ ЦЭВДЭГҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАЖ БАЙЖ Л АРИМ АРДИЙН ХҮҮХДИЙН БАХАРХАЛТ ГАЗАР БОЛНО. ЯДУУ ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ГЭЭД АЛЧИХДАГ…

Avatar

Мо АХ партизан 2021-04-06 43.242.243.102

Хувь хүн боловсолтой болж төлөвших орчин бид бүрдүүлж чадаагүйгээс ийм байдалд ороод байгаа юм шиг санагдах юм даа

Avatar

Зочин 2021-04-06 203.23.49.182

боловсролын системээ өөрчил, яасан нуугаад байсан үнэнийг ньт тангараг өргөсөн цэргийн хүн үнэнийг нь хэлчихсэн үү? та нар хаан шиг бид тансаглалыг чинь хангах насаараа 26%ЭМНДШ, 10 % ХХОАТ, НӨАТ 10%, орлогын албан татвар 10 % татвар насаараа төлөх тавилантай ядуу ардууд үр хүүхдүүд минь ч тийм тавилан хүлээж байгаа нь худлаа юу?

Avatar

зочин 2021-04-06 202.21.105.186

Ийм юм яриад байж байдаг гэж

Avatar

Жирийн иргэн 2021-04-06 66.181.161.105

Дунд сургуульд хүмүүжлийн хичээл оруул. Төрийн албанд зөвхөн цэргийн алба хаасан хүмүүсийг ав.Их дээд сургуульд алба хаасан хүмүүсийг элсүүл

Avatar

зочин 2021-04-06 66.181.183.219

Огцруулах, халах, солих … өөр ажил алга уу? Их Хурлын гишүүдэд?
Ашгүй нэг огцруулах хүн гараад ирсэн үү?
Дурангийн өмнө чанга дугарах, нээх зарчимтай хүн болж харагдах
боломж гараад ирсэн үү? Алиа улсууд шүү энэ хэдэн гишүүд kkkk

Avatar

Иргэн 2021-04-06 66.181.161.115

Ийм хөгийн юм ярьж байгаа удирдлагатай юм чинь доод албан тушаалынх нь ямар байх нь монголын зэвсэгт хүчин унаж нэр хүндгүй болж бна даа муу удирдлагаас болж

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.244

Ерөнхий командлагчийг нь яах гэж бн?! Ерөнхий командлагч хариуцдаггүй юм уу?? Ерөнхий командлагч нам самарч байхаар цэрэг армиа янзлаач!!!

Avatar

Зочин 2021-04-06 202.179.27.236

Энэ хүний зөв байж болох юм. Хүний амь эрсдэх нөхцөл нь баян ядуу айлын ялгаанд бус янз бүрийн хүмүүжилтэй, айлын ганц, хүүхдийн амьдрах чадварын асуудал яригдаж байна. Өөрийн санаагаа буруу ойлгуулсан, гэвч бодит бадлыг бид харахыг хүсэхгүй байна.
Өөрийн эрх дураараа өссөн, хүмүүжлийн доголдолтой хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ? Цэргийн хүмүүжлийн арга хэмжээг боловсронгуй болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-06 210.121.172.13

baahan mergejil deeshluulsen diplomatai humuusiig darga bolgohoo boliochee. jinhene bolovson huchin taviyaa.

Avatar

Zochin 2021-04-06 73.78.181.221

Энэ хүн мааш буруу ярьжээ цэргийн албаны үүрэг зорилго чиглэл гэх мэтйиннаад захын туршлагагүй жонхуугийн тавиул байна даа цэрэгт явж байгаа. Хүүхдүүпийг баян ядуу гэж гэж хярьж суудаг усан тэнэг дарга байна үтэр түргэн ийм юмнуудийг зайлуулах хэоэгтэй ккккк

Avatar

Ork 2021-04-06 66.181.161.117

Ene jenkogiin pintyy tolgoit bas l butehgui durak umaa bushuu zailulaachee iim orkuudaa

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.52

Janjin shtabiin darga gehees turuulj batlan hamgaalhiin saidiig ogtsruulmaad baina

Avatar

иргэн 2021-04-06 66.181.189.244

Монголын нийгмийн эмгэнэл л юм даа. УИХ ын гишууд нэг л их тэнгэрийн хумуус хун загнаад л суух юм. Нийгэм маань ийм л болоод л бна ш дээ. Энэ генералын угийг гайхаад шагшраад байх юм ч алга. Ганц нэг даргыг солилоо гээд сайжирчихдаг нь юу л бол доо.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.177.183

Bi bol neg torliin hucherhiilel yavagddag um bn gej harj bga. Hunii erh zorchigdsoor baihad Tsergiin general Ganzorig ta ZOV HUN BAI!

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.200

Огцруулах хэрэгтэй! Цэргийн амь эрсдсэн хэрэг сүүлийн жилүүдэд хэд хэд гарчаад байхад энэний ярьж байгаа нь арай л биш ээ. Энэ ганзориг гэдэг нөхөрт цол нь томдсон жижигхэн хүн байна. Юун генерал, хүний сэтгэл ч үнэртэхгүй байна энэнээс…

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.219

ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧИХООД БАЙХАД МӨНГӨ ТӨСӨВӨӨ НЭМҮҮЛЭХ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙДАГ.ХУРЛИЙЗУУДИЙН ШУНАЛААС БОЛЖ ЭНЭ УЛС ОРОН ХӨГЖДӨГГҮЙ. ХҮН ЧАНАР ХҮНИЙ ҮНЭР ГЭЖ БАЙНА УУ.

Avatar

зочин 2021-04-06 192.82.86.218

ийм малнуудыг бушуухан зайлуулаач

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.246

Цэргийн хүмүүжилийг ямар шалгуураар тогтоогоод байнаа. Саяийн талигаачийг мөнгө нэхэж хүмүүжүүлсэн гэсэн. Тэгэхээр ядуу айлын хүүхдүүд мөнгөгүй гэдэг нь хүмүүжилгүй гэсэн үг гэсэн тайлбар сонсогдож байна. Жанжин штаб цэргээ биш офицер ахлагч нараа хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна. Цэрэг зоддог офицерүүдад өгөх ялыг нь хүндрүүлэх шаардлагатай л юм байна.

Avatar

Ерөнхий сайдыг харая 2021-04-06 192.82.91.107

Хусах л хэрэгтэй. Хүний алтан амь эрсдчихээд байхад. Сайдыг нь ч хамт огцруул.

Avatar

Бохир улс төр 2021-04-06 67.247.101.247

'Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” үнэн ш дээ. Олон жил ингэж ирлээ. Цэргийн анги цэргүүдийг хүмүүжүүлдэг газар биш цэргийн эрдэмд сургадаг газар. хэцүү хүнд асуудлууд, мөнгө нэхдэг, зоддог асуудлууд байна. дандаа далд байсаар ирсэн ил болгоё, хамтрая гэхээр ӨӨ ОГЦОРУУЛЧИХЬЯ гээд "ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна” гэж байна гээд хэлсэн үгийг нь гуйвуулаад өөрийн нэр хүндээ өсгөчихөж

Avatar

??? 2021-04-06 150.129.143.25

УБ-т архи уугаад залуус бие биенээ алж байгааг УБ хотын захирагч, аймгуудад бол Аймгийн дарга нар хариуцах уу? Ерөнхийлөгч, ерөнхий саййд бас хариуцах уу?

Avatar

Зочин 2021-04-06 66.181.177.183

Ter zaluusiig hucheer arhi uulgasan bol tiim, hariutsna. Gevch tiim bish. Harin end zaluusiig hucheer tsergiin zarlan ogch tseregt tataad daraa ni zodood ami nasiig ni honooson tul hamaatai.

Avatar

Иргэн 2021-04-06 150.129.143.25

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч чухам юу хийдэг юм бэ? Зүгээр л ЗХЖШ-ын даргыг томилдог, генерал цол олгодог хүн үү?

Avatar

Иргэн 2021-04-06 64.119.19.39

Би бол энэ хүнийг асуудлын голыг олж харсан ч богино хугацаанд ажиллаад хэлмэгдэж байгаа хүн юм байна гэж ойлголоо.

Avatar

Мгл 2021-04-06 202.9.40.162

Улс төрчид шиг худлаа попроогүй дүр эсгээгүй үнэн байгаа байдлыг л хэлсэн хүний хэлсэн үгийг мушгиж хөгийн улс төр хийхээ больчоочээ, генерал асуудал бнаа хамтарч шийдэе л гээд бгам бишүү

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.86

Xoooy erguu pisdaaaaaaaanuudaaaa bayan ailiin tsagaan gartai xuuxduud chine xezeee tseregt irdeg bsiin be deeer dooguur yriulj bgad albanaasn multalj avch ulddeg bizdeee. Unen ym xelsen xund uxsendeee uurlaad bgaan be malnuudaaa. Ta nariin buruu xumuujuulsen bandi nar chine oorsdoo xuntei exleed zov xaritsdag biluuu gedgiiig sn bodoooroi xumuujilgui xuuxduudiig chine xumuujuulex gej tsergiin darga nar 365 xonogiin 200-300dn gerteee xarij ger bul ur xuuxdeech erxluulj chadku xodolmorloj bna

Avatar

Улс төрчдийн шоу 2021-04-06 67.247.101.247

Хэцүү нь үнэн ш дээ. Яагаад эмзэглээд байгаа юм бэ? Үнэнийг нь хэлчихээр үхэх нь э. Хэзээ ч дарга нарын хүүхэд, баячуудын хүүхэд цэрэгт ирдэггүй л биз дээ. Ухамсар дорой, мэдлэг, хүмүүжил муу хүүхдүүд ирж байгаа нь үнэн ш дээ. Цэргийн дарга нар бага ангийн хичээл зааж байна. Дэглэж хүмүүжүүлнэ гэдэг Ганзоригийн биш улс төрчдийн үг шүү.

Avatar

ХУУЧИН ЦЭРЭГ 2021-04-06 108.56.76.55

ЭНЭ ГИЭИ ШҮҮ. ЦЭРЭГТ АЛБА ХААХ НАСНЫ ЗАЛУУСИЙН ҮНДСЭН СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ГЭЖ АВАХ ЮМ БАЙХГҮЙ. БИЧИГ ҮСЭГ Ч МЭДЭХГҮЙ, БАРУУН ЗҮҮНЭЭ Ч ЯЛГАХГҮЙ ЗАЛУУЧУУД МАШ ИХ. ТЭДЭНД ЮМ ХЭЛЭЭД Ч НЭМЭРГҮЙ,ЮУ Ч ОЙЛГОХГҮЙ ЭРГҮҮ МАНГАР ЗАЛУУС ҮЙ ТҮМ. ИЙМ БАЙХАД ТЭДНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ СУРГАХ ҮНЭН ХЭУҮҮ. ГАНЗОРИГ ҮНЭН БАЙДЛАА Л ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ ОГЦРОХ ЁСГҮЙ. ХАРИН БОДИТ БАЙДЛЫГ ЗӨВ ҮНЭНЛЖ БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ НЭГИЙГ ХАЛААД БАС НЭГ АЕНЕРАЛ Д ИЭМЭГДЭНЭ. ӨӨР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Avatar

Зочин 2021-04-06 66.181.184.236

ГАНЦ ГЯЛТАЙХ МЭРГЭЖЛИЙН ХҮН НЬ ШТЭЭ.САЙХАНБАЯР МЭТИЙН КРАНЫ ДЭГЭЭНД ӨЛГӨГДСӨН НУС БИШ.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.78.115

Хөөрхий хүү.

Avatar

Sara 2021-04-06 64.119.25.9

Дотор нь орж ажиллаж vзээгvй хvмvvс бол юи ойлгохгvй л дээ. Карантинд гарсан хvv маань: Яаая ээж минь яаж цэрэгт 1 жил болноо гэсэн хvvхдvvд их бна даа гээд л vгэлдэг бсан. Компютор гар утасны араас хvн шvvмжлэх шиг амархан юм байхгvй шvv

Avatar

Зочин 2021-04-06 66.181.188.161

chuham uneniig helsen hunee ichihgui bol halaarai.niigem chin iim bolchihood bgaag medrehgui bol yahiin.hudlaa gulug tsarilaagui mongol generaliin ner hundiig avaad garlaa daa

Avatar

БХЯ-ны сайдаар сүүлийн 30 жил Ажнай, Лу Болд, Н.Энхболд Ж.Энхбаяр гэх мэт мэргэжлийн бус гарууд ажиллаж ирсэн. 2021-04-06 64.119.22.43

Ганзориг салбарын мэргэжлийн хүн. Ганзориг шударгаар л үнэнийг хэлчихсэн. Харин ЖДҮЧИН, концессчин, авилгачид, Төрийн албан тушаалыг зарагч, газар лицегз худалдагч, банкнаас хэдэн тэрбумаар нь давуу талаа ашиглаж зээлдэгч, Дарханы замыг там болгогч гээд бараг гэмт хэрэгтэн гэж болохоор олон но той гишүүдээс бүрдсэн УИХ тар. Ичиж амьдар та нар. Өөрсдөө ямар ч ёс зүйгүй байж ямар нүүрээрэ хална солино гэж солиордог хулгайчууд вэ? Үнэнийг хэлсэн. Сүүлийн 30 жил дамп. Армийг засахад хугацаа орн

Avatar

и 2021-04-06 103.229.120.225

яацын Их Хурлын хулгайч ноход юун сүрхий болчоод хүн загнаад бгаан. Ёстой Май шүү. бүгд ЖДҮчин Хүчиндэгч Авлигчид юм байж. Монголд 3 хүн тутмын 1 нь ядуу л бга шд. Дэлхий нотлоно зүгээр. Цэргийн генерал энэ хэдэн хулгайч гэмт хэрэгтнүүдэд загнуулахгүй шүү. айл гэр самарсан бөгсний донтой авгай наймаачин авлигчин эх орноо худалдагч нар нохой шиг бөөн далим ганц хүн рүү шоудаал бургаж бна Ичмээр юм. Их хурал згр өөрсдөөсөө эхлээд ёс зүй хай ЗА

Avatar

Ярга 2021-04-06 192.82.94.4

Армид яргалал хэтэрхий болсон нь үнэн. 032-р анги бол ерөөсөө ярга, тамлалын газар болсон. Хамгийн муухай нь цэргүүдийг нарны өөдөөс харуулаад зэргэц команд өгөөд зогсоож нүдийг нь хорлодог. Тэгээд хөдөөний бага дарга нар хотын цэргүүдийг ийм маягаар янаглан хорлодог.

Avatar

Иргэн 2021-04-06 66.181.161.63

Яацарсан хар мөртэй eрөнхийлөгч вэ???
Томилсон хүмүүсийн байж байгааг нь хараач эргэн тойрноо зэрлэг юмнуудаар дүүргэсэн, хүрээлүүлсэн юун нэр дэвших одоо ёстой болно ирээдүй хойч үeэ бодоод бүү сонго

Avatar

Огцор 2021-04-06 192.82.94.4

Хамгийн муухай нь энэ Ганзориг гэгч нөхөр цэрэгт эмзэг бүлгийн ядуу айлын хүүхдүүд ирдэг, нэг жил бид төлөвшүүлж дийлдэггүй гэж авчийсан. Бараг ядуу айлын хүүхдүүдийг зодох нь зөв гээд хэлчих шиг болсон

Avatar

Зочин 2021-04-06 192.82.72.49

Намтарыг нь харвал нилээд Энхийг сахиулах ажиллагаанд дарга хийж байсан байна.
Сайн шалгах хэрэгтэй .

Avatar

зочин 2021-04-06 64.119.16.47

өө сурахаас өөрийг мэдэггүй нэгж дээр ажилладаггүй цэргээ ялгаварлан гадуурхдаг, амь насыг хөнөөхмйг зөвшөөрдөг этнээд юм шалавхан зайлаад, цолоо хураалгаад яв даа

Avatar

Зочин 2021-04-06 66.181.185.174

95n onoos hoish tasraltgvi ajillaj darga hiij ywsan hvn bhiin ymar zai zawsaraar ni 95n onoos hoish gadaadad meregjil deeshlvvlchihdeg bna neg bol manaihan dargagvi ajillaj chadaj bna shdee

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.120

УИХ-ын гишүүн Мөнхцэцэг гэж хувхай хохимой толгой царайлсан я***н л худлаа барьж идэх гээд байсан.Оюунчимэг ч гэсэн өөрийн эрхийн балай хүүхдээ цэргийн албыг нь хаалгаагүй байж олон юм яриад байсан. Хүний олон хүнээ барьдаггүй шүү, МАН-ын янханууд аа.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.94.4

Чи ёстой цэргийн дэглэгч гар юм бишүү, юунд нь бухимдаад байгаан. Эмэгтэй гишүүд анх удаагаа ёстой зөв дуугарч энэ асуудлыг хөндөж тавьлаа. Одонтуяа, Оюунчимэг, Мөнхцэцэг гээд гишүүддээ их баярлалаа.

Avatar

Хатуу 2021-04-06 122.201.21.73

Гишүүд ёстой хатуу үнэнийг хэлсэн дээ. Цэрэг бол яргын газар болсон шт, амиа хорлотол нь дарамталж зодно, мөнгө нэхнэ, тэгээд бүр зодож хөнөөсний дараа нь илэрч байгаа нь энэ шүү дээ. Энэ балиар яргалыг өмөөрч байгаа хүн өөрөө хүүхдүүдээ цэрэгт явуулаад үзээрэй.

Avatar

Зочин 2021-04-06 150.129.143.156

Зөвхөн чөлөөлөх бус халах хэрэгтэй. Бусдад нь сургамж болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.74.103

Хатуу үнэнг хэлчихсэн юм бишүү.Маанайсан нөхдийг зүгшрүүлэх гэж зовдог биз

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.120

Авлигач Сайханбаяраа огцруул.Ганзориг буруугүй.

Avatar

Зочин 2021-04-06 124.158.82.235

Энх цагт ийм цөөхөн албан хаагчтай байгаа үед хянаж чадахгүй байгаа офицер штабыг удирдан захирч чадах уу?

Avatar

Зочин 2021-04-06 64.119.25.253

Ер нь бол гэр бүлийн суурь хүмүүжил олгодог үе дамжсан уламжлал бараг байхгүйтэй адил болсон. Үүнийгээ завгүй гэж шалтаг заадаг эцэг эхчүүдтэй болсон. Энэ хүний хэлсэн үг гашуун боловч үнэн шүү

Avatar

Зочин 2021-04-06 202.9.41.2

Onoodor baingiin horoonii hural uzej suulaa Ganzorig ta ooroo fund surguuliin negen angiin salaan darga as for ym yriad suuj ch baih gejdee tanii omnoos ih ichlee

Avatar

Ээж 2021-04-06 66.181.178.228

Зэвсэгт хүчний жанжин штаб шийдэж чадахгүй гэж юугаа ярина вэ. Удаа дараа та нар ингэж үл тоож байгаад л олон хүний амь эрсдэж байна. Албанаас нь халах хэрэгтэй. Даварсан цэргийн дарга нар байна үшүү.

Avatar

Ганбуш Ган-Од 2021-04-06 202.55.188.44

Цэрэг арми бол Монгол Улсын батлан хамгаалах сүр хүч Цэрэгт явцгааж хал үзэж хашир сууцгааж ЭР хүн болж төлөвшдөг Цэргийн дэг нь цэргийн сургуулилт болохоос биш офицер болгон данс уруугаа цэргүүдээрээ архины мөнгө шилжүүл гэж тушааж дарамтлахыг хэлдэггүй юм Цэргийн анги нэгтгэлүүдийн дарга офицерүүдийн ёс зүйг ЗХЖШ хариуцдаг учраас ЗХЖШ ыг үндсээр өөрчилж огцруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.195

Тушаашаар байгаад муйхардуу болсон хүн байна.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.87

сайд нь сак хүрэлсүхиин анги хам учир үлдэнэ оюунэрдэнэ бол мохоосүхиин ха лаа багабандииг хусна гэж худал амалсан

Avatar

Зочин 2021-04-06 202.21.108.14

Орос, Хятад бас АНУ ын 2 ч цэргийн сургууль дүүргээд ухаан суусангүй дээ.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.75.107

Дедовшина шингэсэн хүн байна даа.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.73.41

Ясны цэрэг хүн байна. АНУ-д сурсан бол хүний эрхийн мэдрэмжтэй баймаар юм

Avatar

Орос 2021-04-06 122.201.21.73

Орос школтой нөхөр байнаа, АНУ-д сүүлд нэг дамжаанд сураа биз, оросын дэглэлт гэдгийг мэддэг учраас огтхон ч санаа зовохгүй байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж