Эрчимт эмчилгээний ор дутагдах эрсдэлтэй байна | News.MN

Эрчимт эмчилгээний ор дутагдах эрсдэлтэй байна

Эрчимт эмчилгээний ор дутагдах эрсдэлтэй байна

Эрчимт эмчилгээний ор дутагдах эрсдэлтэй байна

Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт 1165 тохиолдол бүртгэгдээд байгаа. Харин халдварын тохиолдол энэ хэвээр эрчимтэй тархвал эрчимт эмчилгээний ор дутагдах эрсдэлтэй байгаа аж. Мөн одоогоор нийт бэлтгэсэн орны 81 хувийг ашиглаж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн хүнийг хүлээн авах энгийн ор хүрэлцээтэй байгаа аж.

Түүнчлэн одоогоор 16 аймагт халдвар гарсан бөгөөд  улсын  хэмжээнд халдварын голомтод 4700 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний 1500 нь халдвар гарсан 16 аймагт, 2200 нь өрх болон сумын түвшинд ажиллаж байна.

Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ дутагдахад хүрч байгаа. Аймгуудад халдвар голомтлон гараагүй үед орон нутгаас нийслэл рүү эмч нараа дайчилж байсан ч одоо эмч нараа татаж авах хүсэлт илгээжээ. Тиймээс хэд  хэдэн аймаг эмч нараа татан авсан байна.

Covid-19 халдвартай холбоотойгоор орны зохицуулалтыг тухай бүрт нь шуурхай хийж буй аж.  Одоогоор Улаанбаатарт дараах эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байна.

  • Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)
  • Цэргийн төв эмнэлэг
  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв
  • Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
  •  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
  • Сэргээн засах клиник сувилал
  • Ачтан эмнэлгүүдэд халдварын тохиолдлыг хүлээн авч эмчилж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 203.23.49.49

Худлаа тоо байна

Avatar

Зочин 2021-04-06 109.70.100.52

))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-04-06 150.129.143.25

Эмнэлэг, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ муутай Монгол Улс ухаант Ерөнхий сайдынхаа удирдлагаар гэр гэртээ өвчинтэйгээ тэмцэж, С амин дэм голлосон эм уусаар, эцэст нь 60-аас дээш насны "хоолны савнууд" бараг байхгүй болж, дан залуусын орон болох "сайхан ирээдүйтэй юм болов уу?

Avatar

bieMuut 2021-04-06 202.9.40.23

hachin hymyys shyy 5,6 ilerch baihad sandraad baisan odoo shuud hayaj baigaa yum baina l daa

Avatar

17 чингэлэг алт 2021-04-06 66.181.161.87

доржханд зөв хэлжээ цементэн овоохойнууддаа эмнэлэг байгуулья монгол ялна

Avatar

Зочин 2021-04-06 192.82.73.41

Хиймэл уушиг, амьсгал дэмжих, амьдрал тэтгэх аппарат хэрэгсэл дутагдалд орж, өвчтнүүдийг фронтын эмнэлэг шиг хэрэгтэйг нь аврах, үхүүлэх гэж ангилна. Өвөл, бас одоо шинэ мутаци тархснаар өвчлөл нэмэгдэж Итали Францад хүртэл авч байсан арга эмжээ.

Avatar

Зочин 2021-04-06 202.21.108.14

Шинэ спортын ордон, Бөхийн өргөө зэргээ түр эмнэлэг болгоно гэсн яасан бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж