Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт 1165 тохиолдол бүртгэгдээд байгаа. Харин халдварын тохиолдол энэ хэвээр эрчимтэй тархвал эрчимт эмчилгээний ор дутагдах эрсдэлтэй байгаа аж. Мөн одоогоор нийт бэлтгэсэн орны 81 хувийг ашиглаж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн хүнийг хүлээн авах энгийн ор хүрэлцээтэй байгаа аж.
Түүнчлэн одоогоор 16 аймагт халдвар гарсан бөгөөд улсын хэмжээнд халдварын голомтод 4700 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний 1500 нь халдвар гарсан 16 аймагт, 2200 нь өрх болон сумын түвшинд ажиллаж байна.
Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ дутагдахад хүрч байгаа. Аймгуудад халдвар голомтлон гараагүй үед орон нутгаас нийслэл рүү эмч нараа дайчилж байсан ч одоо эмч нараа татаж авах хүсэлт илгээжээ. Тиймээс хэд хэдэн аймаг эмч нараа татан авсан байна.
Covid-19 халдвартай холбоотойгоор орны зохицуулалтыг тухай бүрт нь шуурхай хийж буй аж. Одоогоор Улаанбаатарт дараах эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байна.
- Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)
- Цэргийн төв эмнэлэг
- Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв
- Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
- Сэргээн засах клиник сувилал
- Ачтан эмнэлгүүдэд халдварын тохиолдлыг хүлээн авч эмчилж байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ