Замын цагдаа галаас дөрвөн хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Замын цагдаа галаас дөрвөн хүний амь аварчээ

Замын цагдаа галаас дөрвөн хүний амь аварчээ

Замын цагдаагийн алба хаагч өнөөдөр /2021.04.06/ гал түймрийн аюулаас иргэдийн амийг аварлаа. Тодруулбал, 13.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн хашаанд шар өвс шатаж, гал гарчээ. Гал гарах үед иргэн Б гэртээ 2-6 насны гурван хүүгийн хамт байсан аж. Энэ үеэр 361-р постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа газарт очиж, галыг  шуурхай унтраажээ.

Алба хаагчийн хэлснээр "Тухайн гал гарсан айлд гурван хүүхэд, өвөөтэйгөө байсан бол хажуу айл нь зургаан хүүхэдтэй. Салхи ихтэйгээс гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж, гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж, дараа нь шатаж байгаа мод, өвсийг унтраасан" гэжээ.

Урьдчилсан байдлаар хүүхдүүд шар өвс шатааж байгаад гал алдсан байж болзошгүй аж.  Хаврын улирал эхэлж хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд гал түймрийн аюулаас болгоомжлох, мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж