Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтаар дэлхийд тэргүүлж буй Израил улсын мэргэжилтнүүд вакцинжуулалтад хамрагдсан насанд хүрэгчид гэр бүлийнхээ бусад гишүүдэд ямар нөлөө үзүүлж буйг судалжээ.
Үйлчлүүлэгчийнхээ тоогоор улсдаа хоёрдугаарт ордог MHS (Maccabi Healthcare Service) эрүүл мэднийн байгууллага үйлчлүүлэгчдийнхээ мэдээлэл дээр үндэслэн уг судалгааг хийсэн байна. Тус байгууллагад бүртгэлтэй 1.95 сая үйлчлүүлэгчийн гуравны нэг нь нэгдүгээр сарын 30 гэхэд Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариулаад байжээ.
Ингээд харьцуулаад үзэхэд вакцинжуулалтад хамрагдсан насанд хүрэгчдийн тоо нэмэгдэх тусам бусад вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийн дунд Covid-19-ийн өвчлөл эрс буурч байгаа нь харагджээ. Ялангуяа хүүхдүүдийн дунд өвчлөл хамгийн их буурсан гэдгийг судалгааг гүйцэтгэсэн мэргэжилтнүүд онцолсон байна.
Нийт есөн сая гаруй хүн амтай тус улс нь өнгөрсөн арванхоёрдугаар сард вакцинжуулалтаа эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар нийт хүн амынх нь 60 хувь нь Covid-19-ийн эсрэг вакциныг дор хаяж нэг тунг хийлгээд байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ