Индонезийн арлуудад үерийн улмаас 113 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Индонезийн арлуудад үерийн улмаас 113 хүн амиа алджээ

Индонезийн арлуудад үерийн улмаас 113 хүн амиа алджээ

Индонезын зүүн өмнөд хэсэг болон Зүүн Тимор улсын нутагт үргэлжлэн орж буй хүчтэй аадар бороо, үерийн улмаас 113 хүний амь үрэгдээд байна. Нас барсан хүмүүсийн 86 нь Индонезын Флорес аралд бүртгэгджээ.

Харин Тимор арлыг Индонезтой хуваан эзэмшдэг Зүүн Тиморын Засгийн газраас мэдээлснээр, тус улсад 27 хүн амиа алдаж, 7000 орчим хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн аж.

Байгалийн гамшигт нийтдээ 30 мянга орчим хүн өртсөн байна.  Ихэнх иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд байрлуулжээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зам гүүрүүд нурж, үерт булгарч унасан моднууд зам хаасны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирч байгаа аж.

Үерийн далангууд хальж хэдэн мянган байшин урсч, одоогоор сураггүй алга болсон хүмүүсийн тоо тодорхойгүй байна. Иймд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж