Таваар бэлтгэлийн “Жишиг сум” байгуулж эхэллээ | News.MN

Таваар бэлтгэлийн “Жишиг сум” байгуулж эхэллээ

Таваар бэлтгэлийн “Жишиг сум” байгуулж эхэллээ


Зах
зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн сүүлийн 30 жилийн хугацаанд нэгж малчинд ноогдох ажлын ачаалал 6 дахин, малын өвчлөл буюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь түүхий эдийн салбарт орчин үеийн инноваци, автоматжуулалт болон таваар бэлтгэгч бэлтгэх зайлшгүй шаардлага үүсгэж байна. ТиймээсХөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэхЖишиг сумтөслийг хэрэгжүүлж, 16.600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Баян-Овоо сумын 30 иргэн мэргэшсэн таваар бэлтгэгч боллоо

Дээрх ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж эхний ээлжид Баян-Овоо сумын 30 иргэнийг мэргэшсэн таваар бэлтгэгч болгох ажлыг нутгийн удирдлагатай хамтран зохион байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумандЖишиг сумбайгуулахаар болж, стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх, таваар бэлтгэгч сургах нийт 3 удаагийн танхимын сургалт зохион байгуулсан юм. Сургалтад тус сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний гишүүд, дөрвөн багийн 21 аравтын ахлагч, гишүүд болон Засаг даргын тамгын газар, хөдөөаж ахуйн ажилчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 150 гаруй иргэн хамрагдлаа. Улмаар Баян-Овоо суманд 30 иргэнийг чанар стандартын дагуу ямаа самнах, ноолуур бэлтгэх мэргэшсэн таваар бэлтгэгчээр бэлдсэн юм