Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээ (2021.01.01-2021.04.04)-г танилцууллаа.
2021 оны эхний дөрвөн сарын байдлаар Монголбанкны худалдан авсан үнэт металл 2.910.0 кг хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2,519.3 кг буюу 46.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Төв банкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оны мөн үед 5,429.3 кг байв.
Төмрийн хүдэр, баяжмалын экспорт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд 1,961.7 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс 194.7 мянган тонн буюу 9.0 хувиар буурчээ. 2020 онд төмрийн хүдэр, баяжмалын эскпорт 2,564 мянган тонн хүрсэн билээ.
Холбоотой мэдээ