Д.Ганзориг: Цэргийн дэглэлтийг ЗХЖШ дангаараа шийдэж чадахгүй | News.MN

Д.Ганзориг: Цэргийн дэглэлтийг ЗХЖШ дангаараа шийдэж чадахгүй

Д.Ганзориг: Цэргийн дэглэлтийг ЗХЖШ дангаараа шийдэж чадахгүй

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчинд цэрэг удаа дараа амь хохирсон асуудлыг нээлттэй хэлэлцэж байна

Posted by News.mn on Monday, April 5, 2021

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Та нарын цалин хөлс, хангамж чинь багадаад байдаг юм уу. Эсвэл бодлого нь болохгүй байдаг юм уу. Асуудал нь яг хаана байна вэ. Та нарын сэтгэл дутаж байна гэж дүгнэмээр байна. Та нар өнөөдөр хамгийн тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Хэрвээ эдгээр 12 хэрэг гарахын өмнөх эхний хэрэг дээр  нухацтай ажилласан бол дараагийн 11 хэрэг гарахгүй байх байсан. 11 аав, ээж хагацал зовлон амсахгүй байх байлаа.  Хэн хариуцлага хүлээсэн юм. Африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойд амиа алдсан хэрэг эцсээ хүртэл явж байна. Конгресс авч үзэж энэ хүний нэртэй хууль хүртэл гарч, бүх муж нь Цагдаагийн албан хаагчмийн журамд өөрчлөлт оруулж байна. Гэтэл манайд ямар ч арга хэмжээ авахгүй 3 саяулаа үхээд дуусах юм уу. Эцэг эхчүүдийн хяналтыг тавимаар байна гэж иргэдээс маш олон санал, хүсэлт ирж байна. Өнөөдөр асуудлыг сенсаци болгоод өнгөрөх төдий хоосон хандах ёсгүй. Хариуцсан хүмүүс нь богино, дунд, урт хугацаанд яг юу хийх вэ гэдэгт УИХ-аас ажлын хэсэг гарч бидэнд ирүүлэх хэрэгтэй. Эрхзүйн орчин болон төсөв мөнгө нь хүрэлцдэггүй юм бол бид оролцъё. Шаардлагатай гэвэл хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол явуулъя. Залуусыг эх оронч, чийрэг бие бялдартай болгох гэж цэрэгт явуулдаг болохоос биш нэг хариуцлагагүй даргын гарын шүүс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг шийдэх хүртэл нь явна.

 ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Тухайн хэрэгт холбогдсон салаан дарга Г зохих ёсны дагуу шийтгэлээ хүлээнэ. Бидэнд ямар ч хаалт байхгүй. Сүүлийн хоёр жилд 12  хэрэг гарлаа гэж та хэлж байна. Надад ийм тоо алга. Энэ мэдээллийг та хаанаас авсан бэ. Хэрэг гарсан хамгийн оргил үе нь 2018, 2019 онууд байсан. Одоо 50 хувиар буурсан. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа боловч эцсийн дүндээ асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Та маш буруу ярьж байна. Яагаад нэг цэргийн амь нас эрсдэхэд хариуцлагыг чангаруулж болоогүй юм бэ. Яагаад заавал олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм. 2018 онд хэргийн оргил үе гэж ярих нь буруу. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Хүч хүрэхгүй ажлаа бидэнд яаралтай танилцуулах хэрэгтэй.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Сүүлийн таван жилийн үзүүлэлттэй харьцуулаад 2018, 2019 онууд оргил үе нь байсан гэж тодотгосон юм. Үгийн алдаа гаргасанд уучлаарай. Цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байдаг.  Төсөв хөрөнгөөс гадна хууль эрх зүйн зохицуулалт бидэнд чухал байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд халдаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Цэрэгт дэг байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өнөөдөр хүлээн зөвшөөрч болохгүй. Ямар асуудал болохгүй болоод одоо хүртэл цэргийн дэг байгаад байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан. Энэ дүрэм яагаад хэрэгжихгүй байна вэ. ХЭҮК энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Цэрийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй.

ХЭҮК-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД:

-2020 онд ХЭҮК-т цэргийн албан хаагчдаас гомдол ирээгүй. Дотооддоо гомдол мэдээлэл авч, шийддэгтэй холбоотой. 2013-2020 онд 125 гэмт хэрэг цэргийн албанд үйлдэгдсэн. Үүний 98 нь хүч хэрэглэсэн гэж прокурорт шилжсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

-Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хэчнээн хүн байна вэ. Салаа, жагсаалын дарга нар дураараа авирлах, яргалал чөлөөтэй үйлдэх боломжийг олгодог газар байна. Би танд энэ асуудал дээр төсөв битгий яриасай гэж бодож байна. Цаашдаа ийм байдал гаргахгүйн тулд сургалт явуулна гэж байна. Хэрвээ дахиад ийм байдал гарвал яах вэ. 2008 оноос эхлээд цэргийн сэтгэл судлаач бэлтгэж эхэлсэн гэж байна. Цэргийн сэтгэл судлаачдыг хэрхэн яаж бэлтгэж байна вэ.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-2016-2020 оны байдлаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 62 гарсан байна. Амиа алдсан хүн хоёр, гэр бүлийн хүчирхийлэл хоёр гарсан. Ёс суртахууны байдал дээр бид ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР:

-Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яаманд хууль эрх зүй, хангамж, орон тоо асуудалтайгаас хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Тухайлбал, цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон шат дамжлага байгаа. Энэ бол хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Түүнээс нийгмээс янз бүрийн хүүхдүүд орж ирээд түүнийг нь бид дийлэхгүй болоод байгаа юм байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
-Хамгийн сүүлд хэрэг явдал болсон цэргийн анги дээр хэзээ, ямар сургалт хийсэн бэ. Эх орныхоо төлөө цэргийн алба хаагаад ирээрэй гээд явуулж байгаа болохоос яргалалд өртүүлэх гэж явуулаагүй. Цаашдаа ямар баталгаа төр өгөх юм бэ. Энэ жил цэргийн албанд очих хүмүүст бид юу хэлэх вэ.

ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Цэргийн цагдаагийн хэсгийг бий болгосон. Цэргийн цагдаагийн алба эргүүл хийх, дотоод албан дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Энэ сардаа багтаагаад ажилд нь оруулна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР:

-Батлан хамгаалах яамнаас таван тодорхой арга хэмжээ хэрэгжүүлээд эхэлсэн. Нэгд, офицеруудын мэдлэг ур чадвар, түвшинг тогтооно. Хоёрт, сайдын дэргэд Иргэний зөвлөл байгуулна. Гуравт, иргэдийн нээлттэй утсыг ажиллуулж эхэлсэн. Дөрөвт, хугацаат цэргийн албан хаагчдад цэргийн сэтгэл зүйч, хуульч нарыг бүх ангиуд дээр ажиллуулна. Тавд, хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 

-Г.Сайханбаяр сайд, Д.Ганзориг гэдэг хоёр хүний ярьж байгаа нь хоорондоо их зөрүүтэй байна. Д.Ганзориг гэдэг хүний ярьж байгаа хандлагаар энэ арми өөдлөхгүй. Энэ хүний хандлагын асуудал. Баахан бичиг, цаас болоод л, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, цэрэг дотор цагдаа гаргана гэж юун олон солиотой юм ярьдаг юм. Тоонуудаа  та нар нэг болго. Сүүлийн 20 жилд хэчнээн гэмт хэрэг гарчихаад байгаа юм. Ганц хуралдаад өнгөрөх биш, шийдвэртэй ажиллацгаая. Нэг утас ажиллуулмаар байна. Батлан хамгаалахын бүлэглэл дээр утас ажиллуулаад ямар ч хэрэг байхгүй. Хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ. Өчнөөн олон аав, ээж, хохирогчид байгаа. Үүнийг нэг удаагийн яриа, шоу маягийн юм хийгээд өнгөрөөмөөргүй байна.Нэг удаагийн яриа биш томхон өөрчлөлт хэрэгтэй.  Хүн дэглээд байгаа хүмүүсийг шорон, гянданд нь явуулах хэрэгтэй. Д.Ганзориг оо, чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин явахгүй юм байна. Мөнгө төгрөг, орон тоо, байшин сав ярина. Тэр салаан дарга хүн зодоход мөнгө төгрөг, байшин сав ямар хэрэгтэй юм бэ?

ПРОКУРОР Ж.АРИУНАА:

-Сүүлийн жишээг дурдвал, өнгөрсөн оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн албан бичгийн дагуу зэвсэгт хүчний ангид үйлдэгдсэн мэдээлэл, судалгааг сүүлийн 10 жилийн байдлаар судалсан. 2010-2020 оны байдлаар зэвсэгт хүчний анги, байгууллагад 506 хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 92 хувийг нь шийдвэрлэсэн, 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Бусад нь зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн харилцаанд оролцох үед эсвэл ахуйн хүрээнд үйлдэгдсэн байдаг.

Алба хаагчдад ёс суртахууны шинэчлэл шаардлагатай байгаа гэдэгтээ санал нэг байгаа. Гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай. Он гараад долоо хэрэгт бид хяналт тавьсан. Хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн, нэг хэргийн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, бусад хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явна.

ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Ц.НЯМ-ОЧИР:

-Цагдаагийн байгууллагад цэргийн албан хаагч хохирсон хэргийн судалгааг 2017-2021 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Энд зөвхөн цэргийн алба хаагч хохирсон судалгаа байгаа. 37 гэсэн тоо үзүүлэлт гарсан. Амь нас хохирсон 16 тохиолдол байгаагаас хүний амь насыг санаатай хөнөөсөн гурван хэрэг бүртгэгдсэн. Дээр нь цэргийн алба хаагч гэмтсэн 21 хэрэг бүртгэгдсэн. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан найман хэрэг бүртгэгдсэн. Дарга захирагч нь хүч хэрэглэсэн зургаа, бие биедээ захирагдахгүй, цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн бус харьцсан нэг хэрэг бүртгэгдсэн. 37 хэргийн 15-д нь яллах дүгнэлт гарч, 14 нь хэрэгсэхгүй болсон.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа даамжирч дөжирчихсөн юм байна гэдэг дүгнэлтийг Д.Ганзориг даргын яриа, хандлагаас харж байна. Таны хэлж байгаа тоонууд бүгд зөрүүтэй байна. ХЭҮК-оос бидэнд ирсэн мэдээлэлд 2018 оноос хойш 12 удаагийн гэмт хэргийн 10 нь хүний амь нас хохирсон гэж байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас 17 гэж байна. Дүрмийн бус харилцаа, ажлын байран дахь хүчирхийлэл, цэргүүдээс хувийн дансандаа мөнгө авах, хувийн шугамаар албадан хөдөлмөр эрхлүүлэх, цэргийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дарамтлах хэрэг удаа дараа гарч байсан боловч үүнийг цэргийн нууц гэдгээр мэдээлдэггүй. Эсвэл хохирогчийг дарамтлаад хэргийг дарагдуулдаг. Ийм асуудал байнга гарч байхад яагаад арга хэмжээ аваагүй юм бэ. Би Д.Ганзориг генералыг өөрөө ч хариуцлага хүлээх нөхцлөө бүрдүүлсэн байна  гэж харж байна. Сая амиа алдсан байлдагчийг үхэлд хүргэсэн алба хаагч өмнө нь удаа дараа цэргийн сахилгыг зөрчиж, цэргүүдээс хувийн дансаараа мөнгө авч, ажлын байрандаа архидан согтуурч байсан баримт нь надад байна. Та үүнийг мэдэж байсан уу. Яагаад арга хэмжээ авалгүй хоёр жилийн хугацаанд цалингийн 20 хувийг хассан юм бэ. Хүний аминд хүрэх үйлдлийг удаа дараа гаргасан байхад яагаад өнгөрөөгөөд байсан юм бэ. Үүнд та өөрөө хариуцлага хүлээх ёстой.

 ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:

-Дөжирсөн асуудал байхгүй. Бид гарцаа хайж байгаа. Тооны зөрүүгийн тухайд, ирсэн тоон мэдээллээс би зөвхөн хүний эрүүл мэндэд чиглэсэн гэмт хэргүүдийг авч үзсэн. Хуулийн байгууллагуудын тоо бол гэмт хэргийн ангилалтай холбоотой тоонууд. Гэмт хэрэгт холбогдсон цэргийн албан хаагч ял шийтгэлээ хууль ёсны дагуу хүлээж байгаа. Хаацайлсан асуудал байхгүй. Дүрмийн бус харилцааны тухайд бид дорвитой алхмууд хийгээд явж байгаа. Гялбуужамц гэдэг хүн 2017 онд  Батлан хамгаалахын сургуулийг муу дүнтэй төгсөх гэж байгаад 2019 онд нөхөн төгссөн. Салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн оны долдугаар сард  цалингийн хувиар шийтгүүлж байсан. ЗХЖШ-аас гуравдугаар сарын 2-нд тухайн ангид шалгалт орж, энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгсөн байсан. Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод энэ асуудал яалт ч үгүй хугацаа алдсан. Түүнээс биш бид хариуцлагаас айсан зүйл байхгүй.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Х.ЛХАГВАСҮРЭН: 

-Сүүлийн жилүүдэд хил хамгаалах байгууллагад гэмт хэрэг, сахилгын зөрчил гарах нь буурсан. Санаатайгаар цэргийн алба хаагчийн бие эрхтнийг гэмтээсэн болон амь насыг нь хөнөөсөн хэрэг гараагүй сайн талтай ч цэргийн алба хаагч оргох асуудал гарч байна. Мөн цэргийн алба хаагч амиа егүүтгэх  тохиолдол гарч байгаа. Хилийн албаны дүрэм, журам зөрчснөөс амь насаа хохироосон асуудлууд ч бий. Шат шатандаа дүгнэлт хийж, хариуцлагатай ажиллаж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 202.179.24.74

Цэргийн албанд явж үзээгүй юмнууд дэмий комментоор их донгосч байнаа. Энэ дарга, үүргийнхээ дагуу бас эр хүний хувьд ч тэр үнэнээ шудрага, зоригтой хэлж байна. Ийм даргыг харин ч дэмжих ёстой эс тэгвэл дарга дагаж далдайдаг, хэрэг дардаг дарга гарч ирэхийг хүсээ юу!

Avatar

Зочин 2021-04-06 103.26.195.29

Цэргийн дэглэлтийг ЗХЖШ дангаараа шийдэж дийлэхгүй гэж ярьж байгаа жанжин штабын даргын үгийг юу гэж ойлгомоор юм бэ дээ. Тэгээд хэн энэ ажлыг таны өмнөөс хийх ёстой юм гэж асуумаар ч юм шиг. Ер нь ийм том дарга хариуцлагатай хүн ингэж ярьж болох уу.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.68.208

Цэргээ хайрладаггүй генерал байж бодохгүй. Цолыг нь бүдээснь хураа.

Avatar

Ганбуш Ган-Од 2021-04-06 202.55.188.101

Чингис хааны үеээс л энгийн ядуу айл өрхөөс цэргүүд бүрдэж дэлхийг эзэлж байсан 1921 онд мөн л ядуу өрхөөс цэргүүд бүрдэж харийн түрэмгийлэгчидээс Эх Орноо цэвэрлэсэн Соци үед энгийн жирийн цэргүүд Монгол Улсынхаа бүтээн байгуулалтанд оролцож байсан сайхан улажлалтай ЗХЖШ ын дарга Ганзориг генерал та ямар язгууртан гэр бүлээс гаралтай гэж …?!? Таны ад үзээд байгаа ядуу айлын хүүхдүүд л мөнхөд дурсагдах гавьяаг Монгол Улсын түүхэнд байгуулж ирсэн юм шүү дээ Таныг язгууртан болгож өгсөн гэж ой

Avatar

Гснбуш Ган-Од 2021-04-06 202.55.188.101

Чингис хааны үеээс л энгийн ядуу айл өрхөөс цэргүүд бүрдэж дэлхийг эзэлж байсан 1921 онд мөн л ядуу өрхөөс цэргүүд бүрдэж харийн түрэмгийлэгчидээс Эх Орноо цэвэрлэсэн Соци үед энгийн жирийн цэргүүд Монгол Улсынхаа бүтээн байгуулалтанд оролцож байсан сайхан улажлалтай ЗХЖШ ын дарга Ганзориг генерал та ямар язгууртан гэр бүлээс гаралтай гэж …?!? Таны ад үзээд байгаа ядуу айлын хүүхдүүд л мөнхөд дурсагдах гавьяаг Монгол Улсын түүхэнд байгуулж ирсэн юм шүү дээ Таныг язгууртан болгож өгсөн гэж ой

Avatar

Zochin 2021-04-06 202.126.90.40

Enen shig enen baihgui

Avatar

Иргэн 2021-04-06 59.153.115.235

Цолыг нь хураагаад хилийн цэрэгт аваачаад казарамд хонуулаад нэг жил гүйлгээд галуун цуваагаар явуулчихмаар пм байна. Жанжин штабынхныг бүгдийг нь хуугаар нь солих болж ээ

Avatar

Зочин 2021-04-06 103.212.119.112

harwaas hargis hertsgii yaltan tsaraitai muu gulug uuriig ni adilhan ** tuvshinbayar ene 2g alaltsuulah ymsan

Avatar

Зочин 2021-04-06 192.82.71.51

Тэр хүмүүжилтэй, баян айлын хүүхдүүдээ цэрэгт тат аа. Ядуу айлын хүүхдүүдийг цэрэгт явуулахаа больё. Та нар хүмүүжүүлэх гэж их ядарч байгаа бололтой. Төсөв мөнгөө ч хэмнэе!

Avatar

зочин 2021-04-06 192.82.76.94

Энэ бол төрийн алба төрлийн алба болсны нэг илрэл. УИХ -н дарга Занданшатарын Иргэний Нисэхийн дүрэм гэдгийг мэмэргэжлийн бус эгч Батцэцэг нь мэдэхгүй мөртлөө албан тушаал хашаж байгаатай яг ижил. ИНД гэдгийг мэдэхгүй мөртлөө нисэхийн аюулгүй байдлыг хангах ажил үүрэг гүйцэтгэж байгаа гээд бод доо.

Avatar

би 2021-04-06 103.229.120.225

яацын Их Хурлын хулгайч ноход юун сүрхий болчоод хүн загнаад бгаан. Ёстой Май шүү. бүгд ЖДҮчин Хүчиндэгч Авлигчид юм байж. Монголд 3 хүн тутмын 1 нь ядуу л бга шд. Дэлхий нотлоно зүгээр. Цэргийн генерал энэ хэдэн хулгайч гэмт хэрэгтнүүдэд загнуулахгүй шүү. айл гэр самарсан бөгсний донтой авгай наймаачин авлигчин эх орноо худалдагч нар нохой шиг бөөн далим ганц хүн рүү шоудаал бургаж бна Ичмээр юм. Их хурал згр өөрсдөөсөө эхлээд ёс зүй хай ЗА

Avatar

зочин 2021-04-06 202.126.89.252

Ганзориг генералын ярьж байгаа нь үнэний хувьтай ,дарга нарыг мянга солиод нэмэргүй харин яаж туслаж дэмжиж энэ бүх бэрхшээлээс гарах вэ гэдэг гарцыг харах хэрэгтэй болов уу

Avatar

Мөнх 2021-04-06 192.82.76.133

Муу офицерүүдийн башир арга хэцүү шүү дээ. Ийм хүмүүсээс армийг яаралтай цэвэрлэх шаардлагатай. Офицерүүдийн дунд аттестатчилал явуулж цэвэрлэгээ хий.

Avatar

зочин 2021-04-06 192.82.76.94

Эрхэм генерал танд ахлах байлдагчийн цол ахдаж байгааг ойлго. Генерал цолыг яаж авсан вэ? Ухамсар чинь доордож бна. Ийм хүмүүс удирдаж, командлаж байгаа юм чинь яаж удирдуулагч нь ухамсартай, ёс зүйтэй байх юм. Ийм хүмүүсийг дэвшүүлж, тэр гайхамшигтай цол хэргэм олгож байгаа хүмүүс нь гутамшиг юм даа

Avatar

зочин 2021-04-06 192.82.76.94

Эрхэм генералуудаа та өөрөө аль давхаргын хүн вэ? Ард түмнээ ядуу болгож байгаа Монгол хүн мөн үү? Генерал цол зүүснээрээ та ямар давхаргын хүн вэ? Хэлж байгаагаараа та ухамсарын ядуу түвшингийн хүн гэдгээ ойлгоод ард түмнээс уучлалт сөгдөж гуй. Эрхэм генерал танд Монголд гишгэх орон зай алга байна.

Avatar

Гишүүдэд 2021-04-06 150.129.143.25

Цэргийн гэхээр л бүгдийг ЗХЖШ хариуцдаг гэж УИХ-ын гишүүд ойлгодог бололтой нь ярианаас нь илт байна. Жишээ нь, Хилийн цэрэг, дотоодын цэрэг гэх мэт чинь тайван цагт Зэвсэгт хүчинд хамаардаггүй юм ш дээ. Гишүүдийн ярьж байгаа тоо нь ЗХ болон ХЦ, бусад цэрэг бүгдэд нь хамаарах тоо байна. Ганзориг, Сайханбаяр хоёр тэр ялгааг нь хэлээд, ялгаад өгөх хэрэгтэй байж дээ. Гишүүд том том дуугарч хүн загнахаасаа өмнө асуудлын цаад наад учрыг ухаж ойлгож байхыг хичээцгээх хэрэгтэй байна. Цаашид анхаар!!!

Avatar

Zochin 2021-04-06 66.181.161.81

Tsergees 1m ees dotogsh oirtokhgyi Hiram dyrem gargaj mordood l bol oo shyy dee

Avatar

Зочин 2021-04-06 202.126.88.173

Чадахгүй бол наад ажлаа өг дөө.

Avatar

Зочин 2021-04-06 176.10.112.40

Батлан хамгаалахын үзэл баримтлал,хуулиуд, Оросын хавсарга болж нутгаа өгөн Хятадтай байлдах зохион байгуулалтыг өөрчлөхгүй байгаа Ерөнхий командлагч Баттула, БХ-сайд Сайханбаяр нар буруутай гэж хэлчихэж чадахгүй бол Оросод тархиа угаалгасан та хэрэггүй

Avatar

Зочин 2021-04-06 103.57.93.120

ЦЭРЭГТ ЯВЖ ТАНГАРАГ ӨРГӨЖ б** МӨРЛӨЖ ХАРУУЛД ГАРЧ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС АРМИ ЦРЭГ ХҮНИЙГ ҮЗСЭН КИНО ШИГЭЭ БОДОЖ БОЛОХГҮЙ. . ТӨСӨВ ХӨРӨНГӨ ХУУЛЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЭР ЦЭРЭГ ГЭЖ ИРГЭН БҮРИЙН 1 Р ҮҮРЭГ ГЭДГИЙГ ОЙЛГО.

Avatar

Зочин 2021-04-06 5.8.24.230

Хуучин хүмүүсийг бүгдийг нь халаад. Шинэ хүмүүсээ америк, барууны орнуудын цэргийн сургуульд сургах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-04-06 192.82.76.94

Энэ генераас ямар айлыг ядуу, ямар айлыг баян цатгалан гэдэг юм болоо. Тодорхойлолтыг нь гаргуулаач. Ард түмнээ баян ядуу гэж ялгаж байгаа тэнэгт юу бодож генерал цол өгдөг бна. Ийм тэнэгүүд генерал болоод ард түмнээ ядуу хоосноор нь ялгаж сууж байгаагаас Батлан Хамгаалах яам юу бодож байна вэ? Энэ тэнэгээс армийн цолоо хурааж аваач ээ. Төрийн гурван өндөрлөг минь ингэж ард түмнээ ялгаварлан ярьж болж байгаа юм уу? Та нар чинь нөгөө яриад байдаг ёсзүй чинь хаана байна вэ?

Avatar

Зочин 2021-04-06 64.119.22.68

Цэрэг армид гэмт хэрэг, аллага гаргахгүй байх ганц л зам байна, энэ бол цэргийн шүүх байгуулах, хүн амины хэрэгт ялын дээд хэмжээ давж заалдахгүйгээр өгч шууд гүйцэтгэдэг ийм шүүх хэрэгтэй байна.

Avatar

Кса 2021-04-06 202.126.90.28

Ганзориг бараг л дотроо онгойтол ярьлаа. Амар амар халвал хална л биз. Армид яргалал хэтэрхий болсон нь үнэн. Үүнийг жанжин штаб зогсоож чадахгүй. Ганзоригийг солиод, өөр хэдэн 10 дарга нарыг солиод ч нэмэр болохгүй. Энэ нийгмийн ухамсар угаасаа дор орсон тул ийм юм болж байна. 032-р анги бол ерөөсөө ярга, тамлалын газар болсон. Хамгийн муухай нь цэргүүдийг нарны өөдөөс харуулаад зэргэц команд өгөөд зогсоож нүдийг нь хорлодог. Тэгээд хөдөөний бага дарга нар хотын цэргүүдийг ийм маягаар янаглан х

Avatar

Мсти 2021-04-06 122.201.31.147

Хаанаас ч харсан цэвэр Хятад төрх бна даа

Avatar

Төр төмбөгөр 2021-04-06 103.212.119.185

1. Цэргийн дэглэлтийг ЗХЖШ дангаараа шийдэж чадахгүй гэдгийг ойлгосонгүй ээ. Би 3 жилийн цэргийн хугацаат алба хаасан. Халагдахын өмнө эмнэлгийн үзлэгт оруулж, эрүүл хүн цэрэгт татсан, эрүүл хүн буцаана гэж билээ.
2. Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас ирж байна гэж ярьж болохгүй, тэд нэг эх оронтой, ингэж аавын хөвгүүдийг алаг үзэж болохгүй.

Avatar

огцор 2021-04-06 66.181.190.31

Д.Ганзоригт генералын ухаан юм байна ийм хоосон толгойтой хүнд ЗХЖШ өгч байдаг

Avatar

Зочин 2021-04-06 64.119.20.222

Ажлаа хийж чадахгүй бол үтэр түргэн огцор

Avatar

зочин 2021-04-06 66.181.182.164

Цэргийн сахилга амь нас бүгдийг жанжин штаб хариуцна шүү эргүү минь. Азаар авсан генерал цолыг генерал гэж тооцох юм уу

Avatar

Арми гэдэг өөр шүү амтай хүүхний зугаа гаргадаг газар биш шүү 2021-04-06 192.82.83.22

23 настай сайхан залууд маш их харамсаж байна. Жанжин штабын дарга үнэнийг ярьсан. 1970 оноос оны ялгаа харьцааны зөрчил янз бүрийн шалтгаанаас жилд 10 илүү давсан цэрэг бурханы оронд оддог. 3 жилийн цэрэг өнөөдрөөс илүү хатуу чанга байсан 1080 хоног. Шинэ цэрэг сарын 10 төгрөгний цалингаа авна гэж байхгүй.УИХ-н хэдэн эмэгтэй гишүүд зөв санаа илэрхийлж байгаа боловч армийн жанжин штабын дарга генерал хүнийг Оюунчимэг чам зэргийн хүүхэн элдэв үгээр дайраад хэрэггүй лдээ.

Avatar

Зочин 2021-04-06 103.26.194.180

Энэ муу хоолны сав Д.Ганзоригийг зайлуулаачээ !!! Ярьж байгааг нь харахад яав ч олигтой хүн биш !!!

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.120

н**ш минь, чи өөрөө тэр Сайханбаяр сайдтайгаа цуг зайл. Энэ муу янхануудынхаа үгээр битгий улс төрж.

Avatar

ТЭНЭГ АВГАЙ 2021-04-06 202.131.233.190

Хилийн цэрэг дээр Сэргэлэн, Лхагвасүрэн, Мэнгэт гэсэн гурвалын гинжийг тасдаж, барилгаар хийсэн бизнесийг нь ил болгох хэрэгтэй

Avatar

зочин 2021-04-06 202.131.233.190

Ангийн дарга нь угаасаа тэтгэвэрт гарах гэж байсан нөхөр юм байна лээ ш дээ. Тэрийг чөлөөлөөд яахав дээ.Ужигарсан хэдэн генерал, хурандаа нараа халаа.

Avatar

Zochin966 2021-04-06 66.181.191.198

Монголын армид одоо цагт цэргийн дэг арилж сайхан болохгуй гадаад дотоод олон шалтгаантай офицер ахлагчийн цалин бага архинд илуулчлэх зугаацах менгегуй цэргийн албан хаагчийн дурмийг биелуулэх чадвар . Байлдааны бэлэн байдлын сургалт муу тесев бага харин мэрэгжлийн арми хэрэгтэй. Зодуур дэглэлт байхгуй боллоо гэхэд дурмээр дэглээд эхэлвэл буурч хэцуухэн юм болно доо хэдэн минут номхон зогсож чадахгуй байж офицер нэртэй салаан дарга амьсгаанууд яах болдоо хеерхийс

Avatar

Зочин 2021-04-06 192.82.76.94

Офицер хүн нь хугацаат албан хаагчаа зодож нүдэж , ажлын архи ууж танхайрч байгаа явдал чинь ухамсар, ёс зүй гэж юм алга байна шүү дээ. Эрхэм генералуудаа.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.85.161

Гялбуужамц гэдэг хүн 2017 онд Батлан хамгаалахын сургуулийг муу дүнтэй төгсөх гэж байгаад 2019 онд нөхөн төгссөн. Салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн оны долдугаар сард цалингийн хувиар шийтгүүлж байсан. Энд л төгсөхгүй ёстой байж гэнэ

Avatar

mongol 2021-04-06 66.181.190.97

Mongoliin armid iim darga herggyu e. Battukga yeronhiikogch ene hunee soliochee

Avatar

zochin 2021-04-06 183.177.98.26

Batlan hamgaalah ih surguuild deed angiin ah nariin deglelt zoduur baigaagaas hargis hertsgii huniig hairlah setgelgui novshnuud tugsch salaan darga geh erh medeld hurch baildagch nariig gariin shuus bolgoj, gerees ni mungu avahuulj arhi uuj davarch bgaa yum. Batlan hamgaalah salbariig ug undseer ni shinelchlie gevel batlan hamgaalah surguuli ahlagchin surguulias ehleh yostoi

Avatar

иргэн 2021-04-06 202.179.26.233

Тэнгэрийн юм ярихаа болчихооч. Энэ дэглэлт, харьцааны асуудал дарга солиод шийдэгдэхгүй ээ. Та нар хэзээ хүүхдээ хүмүүжүүлж зөв хүн болгож төлөвшүүлсэн тэр цагт л магадгүй юм. Цэрэг арми байлдах зориулалттай юм бол наадах Ганзориг шиг бэлтгэгдсэн офицер монголд байхгүй. Америкийн рейнжер

Avatar

Хаха 2021-04-06 202.9.46.161

Цэргийн дэг шийдэж чадахгүй байгаа генерал яаж арми удирдах вэ. Яаж эх орноо хамгаалах вэ. Энэ хүн энэ үгээрээ арми удирдах хүн биш гэдэг нь харагдчихлаа. Цэргүүд гэдэг чинь тушаалаар хөдөлдөг, амьсгалдаг, амьдардаг хүмүүс. Дэг зэргийг дотроо л шийдчих асуудал. Төсөв мөнгөтэй ч холбоогүй. Энэ хүн чадахгүй гэдэг нь л батлагдлаа өөрөө ч хэлчихлээ. Буулга буулга арай сэтгэлтэй хүн тавь.

Avatar

Зочин 2021-04-06 202.179.25.75

Ээ чи минь сайхан цуурч бна даа Тушаал өгөөд дэг арилдаг бол 1921 оноос хойш дэг гэдэг юм байхгүй болох байлаа. Хулгай битгий хий гэхээр л хүн хулгай хийхээ больж байна уу? Албан тушаалын ёсзүйн хувьд л энэ хүнийг буруутгаад байгаа болохоос ЗХЖШД- тушаал заавар үүрэг өгсөн байхад өөр яах вэ дээ

Avatar

Зочин 2021-04-06 192.82.72.185

генерал командлагч зэрэг архины лонх хүмүүсийг шоронд хий

Avatar

Зочин 2021-04-06 192.82.72.185

генерал командлагч зэрэг архины лонх хүмүүсийг шоронд хий

Avatar

Баатар 2021-04-06 103.26.194.180

Энэ Ганзориг гэдэг хүнийг солих хэрэгтэй !!! Ямар ч сэтгэл харагдахгүй, үнэртэхгүй байна. Хаяагаа манасан хөгийн юм яриад сууж байна. Логикоор бол нэг эмэгтэй хувцасаа өмсөөгүйгээс болж засгийн газар огцорсон байхад хүний амь эрсдээд байхад энэ мэтийн этгээдэд хариуцлага тооцоод явах хэрэгтэй!!! Батлан Хамгаалахын сайд ч гэсэн хариуцлага хүлээх хэрэгтэй !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

гомбодорж 2021-04-06 202.21.111.13

БХЯ-ны одоогийн удирдлага цэргийн дэглэлтийг зогсоож чадахгүй нь тодорхой харагдаж байна.бушуу түргэн өөрчлөххэрэгтэй.

Avatar

яг үнэн 2021-04-06 202.126.90.120

Сайдыг нь л огцруул

Avatar

Зочин 2021-04-06 66.181.177.235

Тэгээд эд нар шийдэхгүй болохоор хэн шийдэх болж байна. Энэ Ганзориг гэдэг нөхөр ажлаа өгвөл таарна хэ хэ.

Avatar

Болд 2021-04-06 202.9.40.24

ган зориг хоолны сав зайлж үзээрээ Үүнийг шийд гэж чамайг ажиллуулсийм Чадахгүй бол чаддагт нь ажлаа өг Наадахыг чинь шийдэхэд маш амархан

Avatar

Ха 2021-04-06 66.181.161.110

Алтанхуяг гэж хүн загнасан өвгөн

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.36

Алтанхуяг яг хэллээ. Маш сайн бна. Өөрчлөлт хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.49

Баахан сургалт,сэтгэл зүйн хичээл гэж доод шатны ахлагч офицерээ ажлаар дарж а**х юм байна.Үр дүн гарахгүй.Дараагийн удаа хэрэг гарахад камер интернет цалин орон тоо гэх мэт өөр юм яриад сууна.Хэт нүсэр бүтэц,бодлого гээд салбарын бодлого буруу байх шиг байна.Дээрээ баахан ажилгүй бодлого гаргах эрхгүй тарган цувдай генерал хурандаа нар.

Avatar

Зочин 2021-04-06 202.179.26.233

Гишүүд поопроод л. Өөрсдөө цэргийн алба хаагаагүй, хүүхдээ явуулаагүй байж юу мэдэж ярьдаг байнаа. Цэргээрээ их оролдвол цэргээ л сулруулна.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.49

Цэргүүдээр ажил хийлгэдэг нь саяхан арилсан.Цэргүүд барлаг хийж яваад үхсэн хэрэг хэд хэд гарсанаас хойш больсон.Ийм л удаан хариуцлагагүй гарууд.Жонхуугийн уяаны нохой ганзориг гэгч генерал амьдралаас тасархай б**с долоогч байна.

Avatar

Зочин 2021-04-06 202.131.245.243

Шийдэж чадахгүй гэж байгаа бол ажлаа өгөөд зайлаач.

Avatar

зочин 2021-04-06 202.9.46.148

Хоёр хөл дээрээ явдаг эрүүл хүн явуулаад эрэмдэг зэрэмдэг хохимой толгой хүлээж авч байна

Avatar

Ээ ккк 2021-04-06 66.181.191.76

Дотроо байгаа ажлаа зохицуулчихаж чадахгүй байж, юун яасан эх орноо хамгаалах вэ та нар..

Avatar

Зочин 2021-04-06 192.82.69.122

Цэргийн дэглэлт шийдэж чадахгүй гэж байгаа ньажлаа хийж чадахгүй гэсэнтэй адил сонсогдож байна
Салаа салбарын захирагч нараа зөв сонгож хариуцлагын гэрээгээ чанд мөрдөхөөс эхлэх болов уу
Бас Бусад армиуд ОХУ,ХЯТАД болон хөгжингүй орнуудын армиудын туршлага гээд нэг юм байна.
Ялангуяа Солонгос япон зэрэг орны цэргүүд их сайн зохионн байгуулалттай юм шүү дээ
Сур Сур бас дахин сур

Avatar

Зочин 2021-04-06 192.82.69.92

Цэргийн дүрэм маань сайн дүрэм байгаа.мөрдүүлэхдээ л алдаа гараад

бн.цэргийн сургуулиудад сурлага муутай

Avatar

Зочин 2021-04-06 202.70.34.70

байдлыг засъя гэж бодохгүй хариулж байна

Avatar

Зочин 2021-04-06 66.181.183.111

Салаан дарга нарын амьдралыг сүүлийн 30 жилийг судлаад үз нэг ч олигтой бүтэн амьдралтай гэр бүл байхгүй. Би дэгийг хайцаалж байгаа юм биш. Цэргийн амьдрал маш хүнд цалин бага хүндрэл тоочоод баршгүй

Avatar

Зочин 2021-04-06 66.181.183.111

Нэг их сайхан залуучууд ирдэг гэж ойлгоод байна уу? Үгүй л байхгүй юу. Хамгийн ядуу айлын өрх толгойлсон ээж нарын хүүхэд ирдэг. Салаан дарга анги дээрээ тэднийг манаж байдаг. Тэдэнд ар гэрийн амьдрал гэж байдаггүй. Тамын амьдралыг архи ууж л өнгөрөөх хүмүүс тэнд алба хаадаг юм. Ямар их сургууль нэртэй цэцэрлэгт байгаа биш шүү дээ. Одонтуяа сүхбаатар нар юуч мэдэхгүй шүү дээ….

Avatar

Зочин 2021-04-06 202.131.245.243

За, би л лав ганц хүүгээ цэрэгт явуулахгүй шүү!

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.42

Мөн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд цэргийн дэглэлтийг ганцаараа зогсоож чадахгүй гэжээ. Тэгээд хэн зогсоох вэ ???

Avatar

Зочин 2021-04-06 202.179.25.75

Нийт Монголчууд маань ёсзүйтэй болж байж арилна дааа

Avatar

Ээж 2021-04-06 66.181.178.228

Салаан дарга хнариуцлагаа хүлээнэ гээд л болоо юу. Та нар ямар хариуцлага хүлээх юм. Юу хийхээ хэлээч Ганзориг оо. Та нар удирдлага муу учраас ийм хэрэг удаа дараа гараад байна.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.42

ЗХЖШ-ын дарга Ганзориг гэдэг хүн чинь асуултуудад хариулахдаа цэргийн дэг яргалал бол байсан, байдаг. Энэ нь төсөв дутмагаас болдог гэж хариулжээ. Хөрөнгө мөнгө дутахаар хугацаат цэргийн албан хаагчдыг дэглэж, яргалах ямар үндэслэл баына вэ ???Мөн з****г

Avatar

Зочин 2021-04-06 192.82.69.92

Ангид байгаа дэгийг анги л арилгаж чадна.яам.тамга.жанжин штаб чадахгүй.цэргийн сургууль төгсөгчид ч ихэнх нь сурлага муу.өөрсдөө дэглүүлж явсан нь ч бий.цэргийн сайхан дүрмийг хэргээр мушгиж дэглэлт болгон хэрэглэдэг.энд бас их асуудал нуугдаж буй.

Avatar

Зочин 2021-04-06 139.5.216.121

Их хурлын гишүүд та нар цэргийн алба хаагаад үзэх хэрэгтэй. Та нар өөрсдийнхөө хүххдүүдийг цэрэгт явуулаад үз ээ. Цэрэг гэдэг чинь Монголын нийгмийн нэг л толь нь шүү дээ. Өнөөдөр эцэг эх нь хүүхдээ дийлэхээ болихоор цэрэгт явуулдаг. Цэргийн байгууллага гэдэг чинь ялтан манаж байгаа юм шиг юм уу, эсвэл айлын дураараа өсөөн хүүхдийг харж хамгаалах газар юм уу.

Avatar

зочин 2021-04-06 202.21.124.133

hoshnogo

Avatar

зочин 2021-04-06 202.21.124.133

n****

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж