Хятадын спермийн банк дутагдалд орж, сперм худалдаж авах үнээ нэмжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Хятадын спермийн банк дутагдалд орж, сперм худалдаж авах үнээ нэмжээ

Хятадын спермийн банк дутагдалд орж, сперм худалдаж авах үнээ нэмжээ

Хятадын спермийн банк донорын дутагдалд орсноо хүлээн, цахим орчинд эрчүүдийг спермээ хандивлахыг уриалж эхэлжээ.

Жежиан мужийн Ханжоу хотод байрладаг хүний спермийн Жежиан банк сүүлийн хэдэн сарын турш доноруудаа нэмэхийн тулд кампанит ажил эхлүүлээд буй аж. Тэд цахим орчинд “Таны сайхан сэтгэл бидэнд найдвар бэлэглэнэ. Таны сперм ирээдүйг бүтээнэ. Тиймээс бид таныг ирж, спермээ хандивлахыг урьж байна”, “Спермээ хандивлах нь цусаа хандивлахтай ижил хүмүүнлэг үйл” гэх зэргээр уриалга дэвшүүлсэн байна. Мөн тус банк чанарын шаардлага хангасан спермийг 760 ам.доллараар худалдаж авахаа зарласан аж.

Банкны захирал Шен Хуйчианы хэлснээр тус банк сүүлийн хэдэн жилийн турш спермийн хомсдолд ороод байна. Хэдийгээр олон хүн утсаар холбогдож сперм хандивлах тухай асуудаг ч цөөн нь биеэр ирдэг. Мөн тэднээс тун цөөхөн нь чанарын шаардлага хангадаг гэнэ.

Уг банк 2005 онд нээгдсэнээсээ хойш үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр иржээ. Эхэндээ спермээ хандивлах хүн тун цөөхөн байсан хэдий ч сурталчилгаа, мэдээллийн ачаар жилд дунджаар 1500 хүн сперм хандивладаг болжээ. Гэвч тус тоо хангалтгүйгээс гадна жил ирэх тусам спермийн чанар муудаж байгаа аж.

Тухайлбал, одоогийн байдлаар 1500 хандивлагч тутмын 400 буюу 27 хувь нь л чанарын шаардлага хангаж байгаа аж. Харьцуулж үзвэл анх нийт хандивлагчдын 40 хувь нь шаардлага хангадаг байжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр миллитр тутамд 12 саяас их эр бэлгийн эс агуулагдаж байж түүнийг хөлдөөхөд чанараа хадгалж үлддэг гэнэ.

Ийнхүү спермийн чанар муудаж байгаа нь хятад эрчүүдийн эрүүл мэнд нийтээрээ доройтож байгаагийн илрэл юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд эрчүүдийн эрүүл мэнд хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээнээс болж муудах болсон.

Банкны шаардлагуудыг үзвэл сперм хандивлаж буй хүн 20-40 настай, дундаас дээш боловсролтой, 165 см-ээс өндөр байх хэрэгтэй. Түүнээс гадна банкны нөөцийг ашиглан хүүхэдтэй болохыг хүссэн ээжүүд спермийн эзнийг халзан биш, царайлаг байх зэрэг шаардлага их тавьдаг аж.

Тус банк жилд 2000 орчим гэр бүлтэй харилцдаг бөгөөд тэдний тусламжтайгаар 16 жилийн турш нийт 11420 гэр бүл үрийн зулай үнэрлэжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж