“Өдөрт 1200 халдвар бүртгэгдэх тул хөл хорио шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

“Өдөрт 1200 халдвар бүртгэгдэх тул хөл хорио шаардлагатай”

“Өдөрт 1200 халдвар бүртгэгдэх тул хөл хорио шаардлагатай”

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс халдварын тархалтын тооцооллыг долоо хоног бүр гаргадаг аж. Тухайлбал, өчигдөр гаргасан судалгаагаар эрчимтэй тархаж байгаа Covid-19 халдварын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ирэх 14 хоногт өдөрт 500-1200 тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй байгаа ажээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас  тодруулахад “Бид өвчлөлийн таамаглал гаргасан. Нийгмийн хариу арга хэмжээ авахгүй, энэ хэвээр явах юм бол ирэх 14 хоногт өдөрт 500-1200 тохиолдол шинээр бүртгэгдэх эрсдэлтэй байна. Халдварын тоо өдөрт тогтмол 600 давсан тохиолдолд нөхцөл байдал хүндэрнэ.

Эрүүл мэндийн яамнаас 48 багийн 144 хүнийг ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт хуваарилсан.  Одоогоор энэ нөөцөөр халдвартай хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, хавьтал болсон хүний шинжилгээ зэргийг авч байна. Гэхдээ цаашид нөхцөл байдал хүндэрч өдөрт  700, 800, 1000 тохиолдлоор халдвар нэмэгдвэл  ажиллах хүчний нэмэлт нөөц хэрэгтэй болно.

ХӨСҮТ-ийн тооцооллоор ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал дээрдэхгүй гэдэг саналыг өгч байгаа. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахад хугацаа шаардана. Энэ нөхцөлд хамгийн үр дүнтэй арга бол бүх нийтийн хөл хорио. Энэ саналаа ч хүргүүлсэн. Мэдээж хэрэг цаашид бүх нийтийн хөл хорионы хугацаанаас халдварын тохиолдлын тоо шалтгаална. Богино хугацаанд хөл хорио тогтоовол халдварын тоо саарна. Харин халдварын тоог нэлээд бууруулъя гэвэл урт хугацааны хөл хорио шаардлагатай.  Энэ төрлийн санал зөвлөмжийг тухай бүрд нь өгч байгаа” гэлээ.

Халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол их байгаагийн зэрэгцээ эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол, хүндрэл, нас баралт нэмэгдэж байгаа зэрэг нь халдвар хүн амын дунд өргөн тархсаныг илтгэж байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж