Эрдэмтэд вакцинжуулалтын аргыг өөрчлөхөөр зууны турш ажиллаж байна | News.MN

Эрдэмтэд вакцинжуулалтын аргыг өөрчлөхөөр зууны турш ажиллаж байна

Эрдэмтэд вакцинжуулалтын аргыг өөрчлөхөөр зууны турш ажиллаж байна

Эрдэмтэд вакцинжуулалтын аргыг өөрчлөхөөр зууны турш ажиллаж байна

Өдгөө дэлхий даяар олон улс цар тахлын эсрэг вакцинаар ард иргэдээ дархлаажуулж байна. Вакцинуудын зарим нь цоо шинэ, дэвшилтэт технологиор бүтээгдсэн хэдий ч бүгд зүү тариур ашигладаг хэвээрээ байна.

Нэг удаагийн зүү, тариур 1960-аад оноос хойш ашиглагдаж байгаа аж. Угтаа бол нэг удаагийн зүү, тариур нь бараг бүх улсад үйлдвэрлэгддэг, чанарын шаардлага хангах, үйлдвэрлэхэд хялбар, вакциныг биед нэвтрүүлэх хамгийн хялбар арга юм.

Хэдий тийм ч эмч нар вакцинаар дархлаажуулах өөр олон арга олж нээсэн ч хүмүүсийн олонх нь тариулах дургүй байдаг. Тэр дундаа зүүнээс айдгаасаа болоод вакцинаас зайлсхийдэг хүмүүс ч олон бий. Түүнээс гадна нэг удаагийн зүүнүүдийг хаях, дахин боловсруулах зэрэг нь маш нарийн хяналт, ажиллагаа шаарддаг аж.

Дархлаажуулалт судлаач нар дээрх асуудлыг маш сайн мэддэг учир олон арван жилийн турш вакцинжуулалтын өөр аргуудыг судалсаар иржээ. Гэвч эм үйлдвэрлэгчид хүнд, эрсдэлтэй үед шинэ арга турших нь аюултай хэмээн үздэг байна. Түүнчлэн вакцинжуулалтын өөр аргуудыг туршихын тулд маш өргөн хүрээнд ажиллах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үздэг аж.

Хэдий тийм ч олон эрдэмтэн вакцинжуулалтын бусад аргуудыг хөгжүүлэхээр хөдөлмөрлөсөөр байгаа юм. Тэдний дунд хэд хэдэн компани цар тахлын эсрэг амьсгалдаг вакцин хөгжүүлж байгаа юм.

Амьсгалдаг вакцин

Амьсгалдаг вакцинд олон эрдэмтэд ам сайтай ханддаг. Учир нь амьсгалын замаар халдварладаг Covid-19 тэргүүтэй олон өвчний эсрэг амьсгалын замаар дамжуулан дархлаажуулах арга хамгийн үр дүнтэй хэмээн мэргэжилтнүүд үздэг аж. Гэвч тус аргыг насанд хүрэгчдэд туршиж үзэж байснаас биш хүүхдэд хэзээ ч туршиж байгаагүй нь уг арга нийтлэг болоогүйн нэг шалтгаан юм. Учир нь дэлхий дээр ашиглагдаж буй ихэнх вакцинууд хүүхдүүдийг дархлаажуулахад хэрэглэдэг бөгөөд бага насны хүүхдүүдэд вакцинаар хэрхэн амьсгалахыг зааж, зөв амьсгалж буй эсэхийг хянахад бэрх байдаг гэнэ. Түүнээс гадна амьсгалын замаар вакцинжуулахын тулд тусгай хэрэгслийг хамартаа удаан зүүдэг учир хүүхдүүдийн хувьд тариур хэрэглэсэн нь хурдан, үр дүнтэй байдаг аж.

Арьсны вакцин

Вакциныг гарын булчинд тарьснаар биеийн эсэргүүцлийн тогтолцоог сэрээж, дархлааны эсүүдэд вирусийн эсрэг биет үүсгэх тушаал өгдөг. Тэгвэл биеийн эсэргүүцлийг идэвхжүүлэхийн тулд зүүг заавал гүн зоолгүй 1.5 мм гүнд байдаг арьсны давхаргад хүрэхэд хангалттай гэнэ.

Анх вакцинжуулалтын тус аргыг Английн эрдэмтэн Эдвард Женнер нээсэн бөгөөд хүний арьсыг бага зэрэг зүсч, вакцинаа суурилуулж туршжээ. Харин өдгөө эрдэмтэд дээрх аргыг улам боловсронгуй болгож, микро зүү ашиглах арга сэджээ. Тус аргыг хэрэглэснээр вакцин тариулсан газарт ямар нэг сорви, шарх үүсэхгүй, өвдөлт бараг мэдрэгдэхгүй. Гэвч зарим эрдэмтэд уг аргын үр дүнд эргэлзэж байна.

Даралтат вакцин

Тэртээ 1950-аад онд АНУ-ын арми зүү, тариургүйгээр вакцинжуулах шинэ арга нээн туршиж байжээ. Эл аргын тусламжтайгаар шингэн вакциныг тариур хэрэглэлгүйгээр арьсан доор шахах боломжтой аж. Тухайлбал, хангалттай хүчээр шүрших чадвартай төхөөрөмжийг шингэн вакцинаар цэнэглэж, түүнийгээ өндөр даралтаар арьсны гаднаас шүрших юм. Улмаар вакцин арьсны өнгөн давхаргыг нэвтэрч, үүргээ гүйцэтгэж эхлэх юм.

Гэвч тус аргыг хэвийнээс их хэмжээний тун вакцин хэрэглэдэг тул гарлага ихтэй хэмээн ашиглахаа больжээ. Түүнээс гадна анх хэрэглэж байсан бүрэн боловсроогүй төхөөрөмж вакциныг хангалттай хэмжээнд шахаж чадахгүй байсан тул халдвар тараах ч эрсдэлтэй байсан гэнэ.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж