Гэрээр тусгаарлагдах хүнд витамин С, Д халууны шил үлдээж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Гэрээр тусгаарлагдах хүнд витамин С, Д халууны шил үлдээж байна

Гэрээр тусгаарлагдах хүнд витамин С, Д халууны шил үлдээж байна

Гэрээр тусгаарлагдах боломжтой гэж үзсэн тохиолдолд гэртээ 14 хоног тусгаарлагдах бөгөөд тухайн хүнд халууны шил, витамин С, Д, парацетамол зэргийг үлдээж байгаа аж. Харин дур мэдэн өөр төрлийн эм хэрэглэж болохгүйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байгаагаас өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос эхлэн хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнг гэрээр эмчилж тусгаарлахаар болсон. Өнөөдрийг хүртэл 1843 хүнийг гэрээр тусгаарлан эмчилж байгаа юм. Тэднээс 1406 буюу 76 хувь нь одоогоор тусгаарлалтад байгаа бол 296 буюу 16 хувийнх нь тусгаарлалтын хугацаа дуусчээ. Мөн гэрээр  тусгаарлагдсан 141 хүн буюу 7.6 хувь нь биеийн байдлаас үүдэн эмнэлэгт хэвтсэн байна.

Монголд бүртгэгдсэн халдварын 85-аас дээш хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байгаа аж. Хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх боломжтой ч эмнэлзүйч эмчийн дүгнэлтээр гэрээр тусгаарлагдах эсэхийг шийдвэрлэнэ. Халдвар авсан хүнийг эрэмбэлж, өндөр настай, архаг хууч өвчтэй, жирэмсэн зэрэг хүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол залуу, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнийг гэрээр  эмчилж байгаа юм. 

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж