Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов? | News.MN

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов?

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов?

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ эхлэхэд юу саад болов?

Оюутолгойн ил уурхай “Рио Тинто” группийн хэмжээнд хамгийн өндөр гүйцэтгэлтэй уурхайн нэгд тооцогддог. Өдгөө ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж буй. Оюутолгой 2020 онд үйлдвэрлэлээ амжилттай үргэлжлүүлж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа ахиулан, зэс, алтны үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг биелүүлж, зарим үзүүлэлтүүдээ давуулан ажиллажээ. Тус компанийн 2010-2020 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 11.6 тэрбум ам.доллар давсан бол 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.доллар төлсөн байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Оюутолгойн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын явцын мэдээлэл болон Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компани хоорондын яриа хэлэлцээ тойрсон асуудлыг онцоллоо.

УЛСТӨРЧИД НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭЭГҮЙ БАЙНА

“Рио Тинто” групп Монгол руу төлөөллөө илгээснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. Цар тахлын нөхцөл байдлын улмаас тусгаарлалтад ороод байсан тус компанийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээгээ эхлүүлэхэд бэлэн болжээ. Гэвч Монголын талаас хэлэлцээ хийх нөхцөл бололцоо бүрдээгүй байгааг эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, шинэчлэн байгуулсан ажлын хэсэг саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй, мөн УИХ-ын түвшинд Оюутолгойн асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй байгаагаас хэлэлцээ хүлээлтийн байдалд байгаа бололтой.

“Рио Тинто” компани хэлэлцээнд шинэ баг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд талуудын харилцаанд шинэ салхи оруулж, харилцааг сайжруулж, шинэчлэхийг зорьж байгаа аж. Тэд юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дэвшүүлж буй асуудлуудыг сайтар сонсч, ойлгож, нээлттэй хэлэлцэж, илэн далангүй ярилцаж, итгэлцэл бий болгох чиглэлтэй иржээ.

Хоёр талын яриа хэлэлцээний эхний сэдэв гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал байх нь. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа бөгөөд ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалжээ. Иймд ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхлэхтэй холбоотой шинэ гэрээнд мөн анхаарлаа хандуулж буй аж.

Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, төслийн хугацаа хойшилсонтой холбоотойгоор өнөөдөр хурцадмал асуудал үүсээд буй. Хөрөнгө оруулагч тал төслийн зардлын хэтрэлтийн тухайд нэмж хөрөнгө оруулж, мөнгө зарцуулсан ч ашиг нь хойшлогдсон. Мөн гүний уурхайн хөрсний сул хатуулаг чанараас шалтгаалж зардал нэмэгдэх үр дагавар үүсчээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд зэсийн ирээдүйн эрэлт өссөнтэй холбоотойгоор “Рио Тинто” болон Монголын тал дэлхийн бусад оронтой өрсөлдөхийн төлөө ажлаа хамтдаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаагаа илэрхийлсэн билээ.

Оюутолгойн далд уурхайн төслийн хувьд Монголд ашиг өгөх хугацаа нь хойшилсон гэх мэдээлэл иргэдийг бухимдуулсан. Энэ талаар тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ “Бизнес хийлээ гэж бодоход хамгийн чухал нь татвар. Монгол Улсад бид жилд 250-300 сая ам.долларын татвар төлж байна. Энэ татвар төсвийн орлого болж, иргэдийн цалинд зарцуулагдаж байна. Монгол талдаа ч, хөрөнгө оруулагч талдаа ч ашиг олох болоогүй байна гэж хэлж болно. Монгол Улсад шингэж байгаа эдийн засгийн үйл ажиллагаа, тухайлбал цалин, бэлтгэн нийлүүлэгчид гэх мэтээр ашгаа өгч байна. Уурхайн чулуулгийн хатуулаг зэрэг чанараас болж зардал ихэссэнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Монголын тал ч бай, хөрөнгө оруулагч “Рио Тинто” ч бай ширээний ард хамтдаа сууж байгаад асуудлаа ярилцах шаардлагатай” хэмээн хэлсэн юм.

Улс төрийн хүрээнд Монголын тал Оюутолгой төслийн 34 хувийн эзэмшлээ зарвал ашигтай гэсэн асуудал яригдсаар буй. УИХ-аас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын 34 хувиас доошгүй хувийг эзэмшинэ гэж хуульчилсан. Хууль батлагчид, гүйцэтгэх засаглал, олон нийт энэ талаар сайтар ярилцах ёстойг эксперт хэлж буй юм. Зэсийн үнэ 10 жилийн дараа хоёр дахин өслөө гэж үзэхэд 34 хувиа ийм хямд өгвөл хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуудал ургах тул ирээдүйд болох үйл явдлын таамаглал, төсөөллийг хэт туйлшрахгүйгээр тооцоолж, яавал ашигтай байх вэ гэдгийг монголчууд нийтээрээ хэлэлцэж шийдэх нь чухал юм.

Гүнийн уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор уурхайн шинэ дизайн гаргахаас аргагүйд хүрчээ. Өөрөөр хэлбэл, гүндээ ороод тунелийн малталт хийж байх үед хэвтээ өрмөөр дээж авч, Австралид шинжлүүлснийхээ дараа шинэ мэдээлэл дээрээ үндэслэн гүний уурхайн дизайныг шинэчлэн гаргасан байна. Дизайн баталсны дараагийн үе шатанд өртгийн тооцоогоо нарийвчлан гаргажээ. Уулын нөхцөл хүндэрлээ, зардал 1.2-1.8 тэрбум ам.доллараар өсөх нь гэж урьдчилан мэдээлсэн байна.

Тэсэлгээг өмнөх шигээ жижиг зайд биш, томоор хийх шаардлагаас үүдэн дэд бүтэц нь өөрчлөгджээ. Агааржуулалтын хоолой, тунель зэрэг нийтдээ 10 гаруй км илүү малталт явуулахаас гадна нуралт үүсэхээс сэргийлж маш том төмөр багана хоёрыг суулгаж, хүдрийн биетээ 0, 1, 2 гэж гурав хуваахаар болсон байна. Биетийн чулуулаг, хатуулаг чанар сул байсан учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгийн тэргүүнд тавьж, зарим бэхэлгээнүүдийг сольж, тулгууруудыг нэмэх, зузаатгах зэрэг ажил хийжээ.

“Рио Тинто" компани ШУТИС дээр Геотехникийн лаборатори нээсний үр дүнд Оюутолгой компани Австрали руу дээжээ явуулж шинжлүүлэх шаардлагагүй болсон байна. Энэхүү лаборатори нь метро барих, байшин цутгах зэрэг том бүтээн байгуулалтуудад маш хэрэгтэй ажээ.

“ОЮУТОЛГОЙ 2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ДӨРӨВ ДЭХ ТОМ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛНО”

Оюутолгойн ил уурхайн уулын болон олборлолтын үечлэлийн төлөвлөгөөг эрчимжүүлж, агуулга сайтай хэсэг рүү шилжин олборлож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ 2019 онтой харьцуулахад хоёр хувиар өсчээ. Дөрөвдүгээр улиралд өмнөх улирлаас илүү (+139 хувь) баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна.

Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолт 2021 оны турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Covid-19-өөс урьдчилан сэргийлэх заавар журмыг чанд мөрдөн, баяжмалаа Хятадын хилээр үргэлжлүүлэн тээвэрлэж буй юм.

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил 53000 метр хүрч, анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Үйлдвэрлэлийн амыг ашиглалтад авснаас хойш түүгээр дамжуулан нэг сая гаруй тонн хүдрийн биет тээвэрлэн гаргасан байна.

“Рио Тинто” групп Оюутолгойн гүний уурхайн төслийн Панел-0 хэсгийн нарийвчилсан тооцооллыг өмнө нь мэдээлж байсан таамгийн хүрээнд шинэчилсэн. Нийт төсөв 6.75 тэрбум ам.доллар болж, тогтвортой үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх тооцоо гаргасан.

Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Оюутолгой нь салбарын хэмжээнд зардлын муруйн эхний хэсэгт багтаж үйлдвэрлэл явуулах ба 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно хэмээн тооцоолжээ. Оюутолгойн ил болон гүний уурхай 2028-2036 оны хооронд жилд дунджаар 480000 тонн зэс үйлдвэрлэхээр тооцжээ. Гүний уурхайн хүдрийн нөөц дунджаар 1.52 хувийн зэсийн агуулгатай байгаа нь ил уурхайн хүдрийн нөөцийн агуулгаас гурав дахин их, 0.31 грамм/тонн алтны агуулгатай байх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвөгөн 2021-04-06 192.82.90.130

Энд бичсэн хүмүүсийн ихэнх нь хөдөлмөрлөж мөнгө олдог гэдгийг даанч ухаараагүй байна даа. Эх газрын элсэн арал болж хоёр хөршийнхөө дунд хорвоогоос тасарч үлдэх вийдээ, хойч үес минь өршөө биднийгээ…

Avatar

Зочин 2021-04-06 66.181.186.43

Хамгийн энгийнээр тайлбарлая. Чи банкнаас мөнгө зээлсэн чинь тэр мөнгө нь чиний дансанд ороогүй байхад чи 34%-г нь төлөхөөр болчихоод бас болоогүй хүү торгуул нэмэгдээд ихээхэн хэмжээний өрөнд орчихжээ гэж л бод. Тэр Риотинтогийн дансаар орж цаасан дээр зарцуулсан гээд байгаа мөнгийг яйхаараа чи төлөх ёстой гэж үүнийг л луйвар гээд байгаа юм шүү дээ. Одоо харин эсрэгээрээ 49%-г нь үнэ төлбөргүй монголын талд шилжүүлж ирэх оноос ногдол ашигаа авна гэж шаард зөвшөөрөхгүй бол бүтээгдэхүүнийг бүү га

Avatar

САРАН дээрх ордыг хувааж эзэмшсэн РИО, МОНГОЛ 2-ын үлгэр оршвой... 2021-04-06 122.201.24.208

Би нэг юмыг ерөөсөө ойлгодоггүй юм. РИО Монгол 2 САРАН дээр очоод уурхай нээхэд л иймэрхүү гэрээ хийнэ биздээ. За саран дээрх уурхайг уг нь монголчууд олсон юм байна (Гарамжив энд ийм нэг илэрц бна гэж мэдээлсэн). Тэгээд дараа нь Фрийдланд гэж нөхөр хэдэн өрөм тавиад ер нь аймаар том орд юм бна гэсэн гэжугаа. Мань хүн баахан реклам хийж амьтны анхаарал татсан. Тэгээд яасан байх уу. Монгол 34 хувь, РИО 66 хувь болж хуваахаар дууссан. Мэдээж бүх зардлаа хуваана.

Avatar

ОНОМ 2021-04-06 122.201.24.208

Бүх зардлаа хувааж л таарна биздээ. Адилхан 2-лаа САРАН дээр ирж олборлож буй улс. Монгол нь мөнгөгүй гээд РИО-гоосоо 34-д ноогдох хувиа зээлээр авсан. 2-лаа нийлээд ухаад л байдаг. Орд дуусах дөхөөд ирэхээр л Монголын зээлсэн 34-ийн хувь дуусна. Тэр үед үлдсэн жаахан юмаа, монгол зээлсэн зээлийнхээ хүүг төлөхөд зарцуулж дуусгана. Саран дээр ажиллаж байгаа ажилчдын ихэнх нь монголчууд, аа бас тэнд 5 хувь роялти төлдөг. өөр юм юу ч байхгүй. САРАН ТОЛГОЙН уурхайн нэг иймэрхүү.

Avatar

Монголчууд аль 70 онд ЗХУ-ын өмнө шээс алддаг байхдаа хүртэл ийм гэрээ хийгээгүй л байдгийн... 2021-04-06 122.201.24.208

аа тийм хэдэн төрлийн татвар төлдөг. Тэгээд тэр нь РИО-гоос МОНГОЛ-ыг гялайлгаж байгаа юм ердөө тэр. бас 5 хувь өгсөн. Новшоо чи яасан давруу юм бэ, бүх татвар чамд, бас нэмэлт 5 хувь орд ашигласан хувь, ажилчдын ихэнх нь монгол. яахав цалин бага л даа. угаасаа танайх тийм л биздээ. манай гадаад ажилчид энэ саран дээр гэр орноосоо хол зовж яваа улс нэг иймэрхүү цалин цавуу, бас ажилуулж байгаа мэргэн ухаантай баг хувиа авалгүй яахав. ийм л байна даа.

Avatar

Баяр, Баярцогт, Баабар нар л монголыг маань аллаа даа... муу Ганбаатар, Даваасүрэн нарыг л ПОП, орк гээд байдаг... 2021-04-06 122.201.24.208

ухаж зарж буй тэр САРНЫ шороо чулууг РИО зарна Монголчуудад бол ер нь хамаагүй. Монголчууд шороо ухах ажил хийнэ. монголдоо таарсан цалин авна. хууль ёсоор өгдөг татвар нь бусад монгол компанитай ижил. Нэмэлт өгж байгаа юм нь 5% роялти. За монголчуудаа давраад байгаараа. өөр чамд 5 хувь өглөө илүү яах гээд байгаа юм. Энэ чинь САРНЫ орд шүү. харин ч чамд энэ хэдэн монгол шороо ухагчдыг бослого гаргуулахгүй тулд өгч байгаа юм шүү. Даврахгүй шүү.

Avatar

2 давхар компани бгуулчхсн, 1 нь өртэй OT, Монголын 34-ийн ТУЗ-д суудаг, нөгөө нь ашгаа авдаг Торонто-д бүртгэлтэй 2021-04-06 122.201.24.208

Владимир гээд Уул уурхайн ассоциацийн гишүүн гэнэ үү, 2009 онд ажлын хэсгийн гишүүн лав байсан юм бна. Зурагтаар ярьж бна. Монголчуудыг ОТ-ын 34 хувь эзэмшигч болгосон. Тэнд болохоор дандаа өр бичигдэж байдаг. ОТ-ын 66 хувь эзэмшигч нь Turquoise Hill гэдэг Торонто-н бирж дээр бүртгэлтэй компани байгуулчихсан. Тэр нь болохоор гадаадын жижиг хувьцаа эзэмшигчтэй, тэнд болохоор тайлан баланс нь ашигтай гардаг. Бүр хуримтлал үүсгэчихсэн. Монголыг саналын эрхгүй 34 хувь эзэмшигч гээд биччихсэн бдаг.

0 0
Avatar

Зочин 2021-04-06 203.23.49.182

явахгүй хүнээр ачаагаа бүү татуул гэдэг биз дээ? 4 жилээр сонгогддог үл мэдэхүүд яавал өөртөө ашигтай гэж бодож засгийн газрын ажлыг нураагаад байхаар яаж хөгжих юм бэ? үйлдлийг нь харахаар яавал энэ улсыг хөгжүүлэхгүй байх вэ? монголчуудыг яавал ядуу байлгаж хүүхдийн эх орны хишиг, ТТ ашиг энэ тэр гэж хуурч хэдэн цаас гар дээр нь тавьж дахин сонгогдох вэ гээд л байгаа биз дээ? үе залгамжилсан хаан суудал уу? дүү нь эхнэр нь, хүүхдүүд нь суусан өөр хэн үе залгамжилж энэ суудалд 4 жил суух вэ?

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.235

boldiin passprt n mongol busdaaraa sunsee hudaldchihsan gar bnale. hulgai hiij idsen sharuudaa tsairuulj yariad. tsaashin yaj hulgai hiih bolomjiig olgoh ve geed l bnale.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.235

humuusiig myalaad nohoi zan gargaad baidag nohduud chin riogiin goshnog doloogch bold ba tuunii nohod yum bna. riogoos avsan tsalindaa sagaad humuusiin sanaliig sonsohgui doromjlood bga yum bna.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.235

bid 34 huvia une tolborgui avah yostoi, tatvar togvorjuulah gereeg tsutslaj bid tatvaraa uls ornii erh ashigt niitsuulj togtooh yostoi.

Avatar

З 2021-04-06 66.181.161.92

Эхлээд зөв бичээд сурчих дараа нь ОТ ярь найзуудаа

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.28

Олон улсын хэлэлцээ хийнэ гэдэг бол том урлага, туршлага. Хуучин нийгмийн үед туршлагатай, мэдлэг боловсролтой, хэл устай хүмүүс СЭВ-ын орнуудад мат тавиулж л байсан. Одоо энэ олон популистудын дунд гэрээ хэлэлцээ зөв хийчих чадвартай хүмүүс байна уу? Олон жилийн бий болсон аалзны торонд орох вий дээ. Уул ууррайн салбар тэр чигтээ ашиг сонирхол: дэлхийн, геополитикийн, нам дотроо, нам хооронд, яамдууд хоорондоо, авилга, байгаль….2-3 ир наяд usd газрын баялагтай бид яаж хөгжив????

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.28

Эдийн засгийг одоогоор тэтгэж байгаа боловч энэ УУСалбар бидний хөгжих зам биш. 2 том зах зээлтэй хөршүүдтэй бид хөдөө аж ахуй, технологи, оюун ухаан, хүнс, боловсруулах салбарууд манай ирээдүй! Улс төрчид, намуудын боловсон хүчин солигдохгүй бол бид бахь байдгаарай дахиад 10 жил болно. Улбаалаад газар тариалангүй, 100 % цөлжилттэй, оюуны хомсдолтой /1.5 сая хүний тэтгэмж/,улс төрчдөөр тархиа угаалгасан манкуурдууд болоод байдал улам гүнзгийрч байна. УИХ сонгууль болох тоолонд улс төрчид иргэд

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.28

эд бэлэн мөнгө, тэтгэмж, татварын хөнгөлөлт амлаж, хүнс өгч 30 жил боллоо. Энэ арга зам бол урт хугацааны амшигтай үр дүнтэй ард түмний эсрэг том гэмт хэрэг. Тэтгэмж, халамж аваад сурсан олон үндэстэн үгүй болсон түүх дэлхийд олонбайна. Цэгцэтэй, дэг журамтай, сахилга баттай, хариуцлагатай нийгэм бий болохгүй бол өөрсдийн баасан дээрээ халтирч хөгжлийн мухардалд орсон бид. 30 жилийн ардчилал нь анархизм болоод удаж байна. Энэ нийгэм зөвхөн улс төрчид, олигархуудад үйлчилдэг болоод удаж ба.

Avatar

... 2021-04-06 202.9.40.206

BOLD gej khen be?

Avatar

Би юу мэдэх билээ 2021-04-06 74.105.51.49

гэж эхлээд бодчихоод уншиж бхйгаа мэдээллийг ойлгочихоод сомментловол бидэнд өөрсдөд маань хэрэгтэй мэт

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.30

Бүтээн байгуулалтын зардал ихэссэн гэнэ үү. Миний мэдэхээр Оюу толгойн уурхайн тоног төхөөрөмж гэж 40 тонны шлазан дээр 1 тонн ч хүрэхгүй, овор багатай төмөр тавьчихаад их хэмжээний гаалийн үнэлгээтэй хуурамч ачаанууд 2015 оноос хойш их зөөсөн дөө. Замын үүдийнхэн бүгд мэдэж байгаа. Энэ нь бүтээн байгуулалтын зардлыг нэмж, 1 төг ийн юмыг 10 төг ийн үнэлгээтэй болгож байсан бүр эртнээс л ийм төлөвлөгөөтэй байсан байна. Энийг нь гаалийн мэдээ, татварын падаан, шалганы рентген зургаас шүүгээд л бн

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.30

Хөрөнгө оруулалтын тайланг нь шалга. Дэлхийн зах зээлийн үнэлгээгээр үнэлэхэд л ойлгомжтой болно. Манай гаалийнхан ард түмний ачаа барааг Хонгконг, Английн түүхий эдийн зах зээлийн үнэлгээгээр л үнэлж татвар авдаг шдээ. Яг тэрэн шиг л шалгаад үз.

Avatar

Зочин 2021-04-06 203.91.115.54

Жаахан үндэслэлтэй ярина шүү. Баримт.

Avatar

ЗОЧИН 2021-04-06 139.5.217.219

БОЛД ГЭГЧ НЬ ИХ Л ЗАЛЬЖИН ЯРИАТАЙ:ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ НЬ ГАЦААЖ.ТӨӨРӨГДҮҮЛЖ АЛЬ БОЛОХООР ХУГАЦАА ХОЖИЖ РИО ТИНТОД ҮЙЛЧЛЭХ ХҮН БАЙНА ЛЭЭ.МОНГОЛЧУУДЫГ ХУЛХИДАХ ЗОРИЛГОТОЙ ИРЭЭ БИЗ ДЭЭ. АЖЛЫН ХЭСГИЙНХЭН МИНЬ НЭГДСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙГААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Zochin 2021-04-06 66.181.161.118

Mongold bgaa uurhai nertei hulgainuudaa hezee tsegtselhiin boloo tend ajillaj bga ajilchid yagl bool shig sunaj ajil gevel yuch helehgui sunaal ydaj bhad delhiin jishgeer tsalin avdag bsan bol bas yahuu

Avatar

Zochin 2021-04-06 202.126.89.199

Ene Bold gej mgl hyn mun uu s** chin

Avatar

Зочин 2021-04-06 218.212.103.241

Сүүлийн 10 гаруй жилд бид өмнөхөөсөө илүү хэрсүүжсэн. Бид туршлагагүйгээс Рио, тухайн үеийн ЗГ-ын гоё амлалтуудад итгэсэн, хууртсан, мэхлэгдсэн. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид хариуцлагагүй гэрээ байгуулсан хүмүүсдээ хариуцлага тооцоод эхэлчихсэн. ОТ талаарх олон нийтийн санаа бодол ч өөрчлөгдсөн. Мөн бид гадаад, дотоод эх сурвалжаас тэнцвэртэй мэдээлэл авч чадаж байна. Иймд энэ удаа гоё амлалтын PR-т хууртахгүй гэдэгт үнэхээр найдахыг байна. Ажлын хэсэг алдаа хийх эрхгүй.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.180.38

Энэ хэдэн шар толгойтууд биднийг олон жил доромжиллоо, бид баялгийг зүгээр л авч байх санаатай, оруулсан хөрөнгө оруулалтыг нь өгөөд хөөгөөд гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.234

тэгийлдээ, надаа $100 байгаа. харин чамд хэдэн $ байна? хэдүүлээ мөнгөө нийлүүдээд 11тэрбум болгоё

Avatar

Зочин 2021-04-06 66.181.185.58

БАЯР БОЛОН ТҮҮНИЙ САЙД НАР ҮР УДМААРАА ЭНЭ ГАЗАР ШОРООНООС ЗАЙЛЖ АРИЛ

Avatar

Зочин 2021-04-06 202.179.21.208

Оюутоогойн талынхан ч ерөнхиидөө хэлэх үгээ хэлчихэж дээ Монголд төлөх татвараа төлж байна Гүнии уурхайн зардал гүнии уурхайн нөхцөл байдлаас болж нэмэгдсэн учраас бид яах ч аргагүй Манайд өгсөн зээлиин тухайд танайх хүүтэй мөнгө авчихаад төлөхгүй гэж байхгүй биздээ гэж. Өөрөөр хэлбэл бид маш сайн тооцоо судалгаатай үзэхгүй бол тэднээс үг алдууулахад хэцүү л байх бололтой Гэхдээ сайн шахсаны хүчинд ямар ч байсан хэлэоцээр хиихээр авчирч чадлаа Одоо УИХ. ЗАСГЫН ГАЗРААС шалтгаалах боллоо

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.30

Хөрөнгө оруулалтын тайланг шалга. Дэлхийн зах зээлийн үнэлгээтэй нь тулга. Хиймлээр өсгөсөн нь илэрнээ

Avatar

Зочин 2021-04-06 202.126.88.173

Манай хэдэн махан толгойнууд эрх ашигаа нэгэтгээд бушуухан асуудлаа нэг талдаа шийдэх хэрэгтэй байна. Ганбаатар, Бат-Эрдэнэ гээд таарсан хэдэн дугуйнууд бий, чааваас. Өмнөөс нь ичмээр. Нүдний булайнууд. Ганбаатар, Бат-Эрдэнэ 2 бол надад нь унац нь юу вэ гэж өлхөн асуух улс даа. Манайхны эрх ашиг нь бодит байдал дээр ийм л юмнууд бий.

Avatar

мгл 2021-04-06 192.82.69.205

энд улс торчид нэртэй авилгачид,махан толгойтуудыг хавьтуулж болохгуй шуу!!!!надад,ман-д,сонгуульд юу огохоос хамаарна гээд л зогсож байхаас буцахгуй эргуу тэнэгууд шуу тэд!!!

Avatar

ОТ бол мянганы луйвар 2021-04-06 192.82.76.152

3. ОТ-н ХОГ, Дубайн гэрээ зэрэг авилгалын гэрээг анх хийсэн С.Баяр, Сү, Баярцогт, Батхүү гээд нөхдүүд, Рио Тинтогийн булхай луйварын эхний болон хоёр дах (Дубайн гэрээний) ТЭЗҮ-г өндөр үнээр нүдээ аниад хийсэн нэртэй, түүнийг нь ЭБМЗ-өөр баталж, хүлээж авсан нөхдүүд Отгочулуу…. гээд нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцох

Avatar

ОТ луйвар 2021-04-06 192.82.76.152

2. Одоог хүртэлхи олборлосон баялаг буюу хамгийн бага зардалаар өндөр ашиг олох хэсгээ ашиглачихаад өр, нэмэлт хөрөнгө оруулалт яриад сууж байгаа нь биднийг арай л дэндүү доромжилж байна аа. Энэ хугацаанд олсон тэр их ашиг хаачсан вэ??? Ямар замаар зардал болсон вэ??? Менежментийн зардал, хахууль, луйвраар хэд дахин өссөн зардалд нь явчихав уу?

Avatar

Зочин 2021-04-06 66.181.176.139

Сайханбилэгийг дөнгөлөөд. аваад ирж чаддагүй яачихсан төр шүүх цагдаа вэ

Avatar

ХОТГОР ШАНГА 2021-04-06 103.57.93.120

СҮ БАЯР БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ НАРТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭД РИО ТИНТОГООС АВИЛГА АВСАН . " ҮНЭН " ГЭЭД ХЭЛҮҮЛЭХ .ИНГЭСНЭЭРЭЭ ШҮҮХЭД ЯЛАЛТ БАЫГУУЛАХ НЭГДСЭН МОНГОЛ ЭХ ОРОН АРД ТҮМЭНД АШГАА ӨГНӨ.

Avatar

ОТ бол мянганы луйвар 2021-04-06 192.82.76.152

Энд гайхаад зүйл юу байна даа. Хамгийн гол асуудал бол хөрөнгө оруулагч биш мөнгө хүүлэгч болсонд байгаа. Рио тинто бол хувьцааны өсөлтөөс, мөнгө хүүлэлтээс, ажил үйлчилгээний зардалаа хэд дахин өсгөх зэргээр одоо гаргасан зардалаа хэд нугалаад ашиг олсон байгаа даа. Харин бид бол өрөнд бариулж, авилгачдадаа идэгдээд л сууж байгаа. Үүнээс гадна 1. Үндэслэлгүй хэдэн тэрбум долларын уулын ажил хийж зардал өсгөх, энэ ажилаа хэд дахин нугалж хөрөнгө оруулалтын зардалаа нэмэгдүүлэх 2. Одоог хүртэл

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.178

Тургэн шийдээчээ маш том бизнэс цаг алдаж болохгуй хэн хэндээ ашигтай тохирно Болд гэж мундаг залуу бн Нямбаатар маань дажгуй хийх л хэрэгтэй авсралыг чангалж бг дээр нь барицаа ахиулаад авнаа хе

Avatar

Зочин 2021-04-06 43.242.243.239

Болд гэдэг хүнд мад тавиулаад амаа ангайгаад л үлдэх байх

Avatar

Зочин 2021-04-06 65.49.38.139

Ганц оюу толгой ч биш монголд байгаа бүх уурхайнууд ернь асуудалтай байна даа хамаг газар нутагаа ухаж сүйтгээд урагшнь зөөгөөд байхаар удахгүй х***а нарт нутгаа алдах вийдээ мал бэлчих газаргүй бэлчлээч идэх өвсгүй болхоор ернь яана даа х***а нар орж ирээд эзлэхгүйч гэлээ ухаад зөөгөөд байхаар эзлэгдсэнтэй ялгаа юу байхав дээ

Avatar

Зочин 2021-04-06 66.181.184.220

Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг 34% иа зараад татвараа л сайн ав

Avatar

Зочин 2021-04-06 192.82.68.192

КОМИНТЕРНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ ШИГ ЮМ БОЛОХНЭЭ ЭНЭ БОЛД АЙН

Avatar

Зочин 2021-04-06 192.82.67.9

Энэ "Капиталист"-уудын муу санаа үнэхээр шүйцэгдэхгүй юм Очиж очиж Монгол хүнийг нааш нь томилж байдаг Одоо Монголын Засгийн газар энэ Болдтой хэлэлцээ хийхээс татгалзах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.60

Болд монголчуудаа хулхидах гэж төлөөлж ирсэн.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.68.192

БОЛД МЭДЭЭЖ ТИЙМ ДААЛГАВАР ТАЙ ИРСЭН

Avatar

Зочин 2021-04-06 64.119.20.109

Р БОЛД ХҮН АЖИЛЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ МОНГООЛ ХҮН АЖИЛЛУУЛСНАА ЯЛАРХААД БАЙГАА ЮМУУ ТАТВАР ТӨЛӨХ НЬ МӨН ОЙЛГОМЖТОЙ ХААНА Ч ГЭСЭН АДИЛХАН ИЙМ ЮМЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭХЭД ИНЭЭДТЭЙ Л ЮМ

Avatar

Зочин 2021-04-06 202.21.113.238

Юуг нь гайхсийн Окино Обуна – том мөнгө нэхээд л тэр

Avatar

Зочин 2021-04-06 202.21.96.134

Анхнаасаа ямар ч мөнгөгүй хэвтэж яах гэж эхлүүлсэн юм бэ? Хөлдүү толгойнууд, махан мантуунууд толгой дээр гарахаараа ямар юм болдгийн нэг жишээ нь энэ. Энэ заваарсан юмаа өөрсдөө шийд. Анх МАН-ын бага хурлаас шийдвэр гаргасан, тэр хурлаа хийгээд 34%-иа худалдах шийдвэрээ гаргаад явахгүй юу даа. Оюун-Эрдэнэ нь бас айна, Баярцогт шиг болбол яах вэ, шорон гээд. МАН-ийнхан бүгдээрээ шоронгийн хаалга татнаа л гэж байхгүй, олонхийн шийд ийм бсан, тэгээд бол оо. Хүүндээ шатаад, өрөнд баригдаж дууслаа.

Avatar

Onom 2021-04-06 66.181.185.246

Мэдрэл юм уу, баялагтай болохоор ашиглая гэсэн юм. Даанч Баабар тархи угаасаар байгаад монголчууд энэ бөялгаа баялаг гэж тооцуулж чадаагүй байдаг.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.49

Тэнгэрлэг мояачууд хийрхэх нь Риод ашигтай.Хувьцааны үнэ унана.Жижиг хувьцаа эзэмшигчидээ шахна.Улстөрийн бас хамтрах боломжгүй мал иргэдтэй гээд хужаад өндөр үнээр зараад алга болно.Тэгтлээ шулсан маш муу гэрээ биш.Жонхуу муу баас ч энэ уурхайн ач холбогдол,гэрээ хэт муу бишийг мэдэж байгаа ч дугарахгүй байна.Яг зандка хүүк жонхуу 3 Зоригийн хэргийн чимгээ нарыг гадарласан ч сулла гэхгүй байгаа шиг.

Avatar

НЭРГҮЙ 2021-04-06 192.82.77.220

ОЮУН-ЭРДЭНЭ, НЯМБААТАР 2 ОЮУНТОЛГОЙН ТАЛААР ЯРИХ ГЭЖ ШИВШГЭЭ ТАРЬЖ, МОНГОЛ ХҮНИЙГ ДОРОМЖЛООД ЯАХАВ ДЭЭ.

Avatar

Иргэн 2021-04-06 192.82.73.233

Ээлжит тархи угаалт. Хэрэв чулуулгийн хатуулаг чанарыг дутуу тодорхойлж анх ТЭЗҮ -гээ худал боловсруулсан бол энэ нь Монголын буруу биш Рио тинтогийн буруу.

Avatar

зочин 2021-04-06 202.9.46.148

Болд бол чонотой нийлсэн нохой

Avatar

Зочин 2021-04-06 192.82.64.64

Яг ийм үзэл бодолтой сэтгэхүйтэй улсуудын үгээр хэлэлцээ тендер гэрээ хийвэл сүйрнэ. Улсын тендерт орохоороо чиний мөнгө биш улсны мөнгө гээд дайрдаг үнэнч шударга зарчимгүй чоно нохой ярьсан буруу арга зам авилгалаа сэргэлэн сүйхээтэй гээд бодчихсон хүмүүсийг сонсохгүй төрийн албан тушаал өндөрлөгүүдээс зайлуулах хэрэгтэй байна даа

Avatar

ok 2021-04-06 139.5.216.226

уул уурхайн салбар хамгийн бага ажлын байр бий болгодог, хамгийн их ажлын байр бий болгодог салбар бол үйлчилгээний салбар, ЖДҮ , энэ компани аймаар сэтгэлгүй компаниа баахн хятад ажилчидтай бсан, бөөн хэл ам болж монголчуудыг дуртай дургуй 70 хувиас дээш болгосон, сая цар тахалтай үеэр эрдэнэт бидний 6н сарын байр цахилгааны мөнгийг үнэгүй тэглэсэн, гэтэл оюу-толгой байхгйү, анхнаасаа л бүүр нэг муухай хүйтэн зэвдэг гараагаа эхэлсэн дээ, бөөн өр одоо яах юм мэдхгүй,

Avatar

ХУУЛЬЧ 2021-04-06 192.82.64.190

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛИЙН ТӨЛӨӨ БОЛ ӨӨР ХЭРЭГ Л ДЭЭ ,,,,,ТЭГЭЭД Ч УУЛ УУРХАЙН САЛБАР ИХ ЭРДЭЛТЭЙ Л ДЭЭ ,,,,,,ӨНӨӨ ҮЕД ШИНЖЛЭХ УХААН ИХ ХӨГЖСӨН БОЛОХООР ЭРСДЭЛ НЬ БАГАСЧ ГЭЖ ОЙЛГОХООС ,,,,ОДОО ТЭГЭЭД ЭХ ОРОНЧ ДҮР ГАРГААД БАЙСНААС АСУУДЛАА НЭГ ТАЛДАА ГАРААД АВАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ ,,,,,,ТЭГЭХГҮЙ БОЛ НЭГ ХЭСЭГ ХҮНИЙ ШОУ БОЛГООД ХЭРЭГҮЙ ,,,,,,ОДОО БОЛНО ,,,,,,,,

Avatar

686 2021-04-06 135.125.132.42

Zuirlevel chinii heden honiig chine uurt chine zeeleed 50 jiliin daraa jaahan usguud ugii gesnees yalgaa yun

Avatar

mongol 2021-04-06 122.201.21.99

Mongoliin uls turchid yamarch chadvargui deer ni medleg baihgui zugeer l heruul hiij amitan hun uimuulehees tsaashgui chadvartai medlegtei bolovsroltoi humuusee oroltsuulaad gadnii dugnelt hiilgeed asuudlaa turgen shiidehgui bol mongol ulsad mash ih hohiroltoi asuudal uuseheer baina naad gadnii humuus chini ardaa ajiltai tsag hugatsaagaar ajilladag ulsuud manaihan shig dampuuhumuus bish shuu hugatsaa ni duusaad yavaad ugvul bid l hohirood uldene odoogiin bolomjoo ashiglaach malnuudaa

Avatar

123 2021-04-06 192.82.80.97

ewdreegui bol b** zas. B.I.TOGOO… TOM GEREEG ZASDAG TOLGOI OEUN-ERDENED BAIHGUI. SAIN BOLGOE GEDGIIG DEMJIJ BNA GEHDEE NAAD 34 HUWIIG TA NART ZARAH ERH BAIHGUI SHUU. odoo tun udahgui ur ashgaa ogch ehlene. bi er saidiig omno ni ymar neg huwitsaa ezmshdeg gej sonsoogui. b** gai bol

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.228

Гадаадынхны б**с долоогч Болдоо чи 2030оныг харж чадахгүй дээ.Худал ярьж хүмүүсийг бүү мангартуул.Тэр их татварын цаана маш их хэмжээний ашиг Рио Тинтод б.гаа шд.Том мөнгө ярихаар л бид тайвширах уу? Манай ажлын хэсэг гацаагаад б.на гэх юм.Үүнд чи л холион бантан хутгаж шунлын гал өрдөж б.гаа.ЗГ хатуухан байж ажлын хэсгийг ажилд нь оруулаач.Гэрээг Эрдэнэтийн гэрээгээр л хийхэд хангалттай.Эс зөвшөөрвөл боль.Ажлын хэсгийн хүмүүс боломжийн хүмүүс б.санд.

Avatar

123 2021-04-06 192.82.80.97

mal

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.28

ГОК Эрдэнэтийн ЗХУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээр нь хуучин нийгмийн чадварлаг боловсон хүчний гавьяа, бид нарт өгсөн бэлэг! Ийм гэрээ хийж чадах хүн энэ ЗГ-рт байна уу? УИХ, ЗГ нь үндсэндээ популистуудаас бүрдээд ….

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.143

Канадуудыг Америк тивийн х***а гэдэг. Үнэхээр санаа бол аймаар улсууд. Манай монголын эх орноо зарахаас буцахгүй луйварчидыг бол ёстой тэнэгтүүлж чадах улс тийм болохоор ОТ-той холбоотой асуудал дээр жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй мэргэжлийн хүмүүсийг оролцуулж шийдвэр гаргах хэрэгтэй. ОТ-н гэрээг дахиж шинээр хийх, авлига авсан С Баяр, Баярцогт, Зоригт, Элбэгдорж, Сайханбилэг гэх мэт урвагчдыг гэсгээн хатуу цээрлэх хэрэгтэй. Урвагчдыг бүгдийг цаазлах хэрэгтэй

Avatar

зо 2021-04-06 202.9.40.6

мал

Avatar

Билэгээ 2021-04-06 192.82.72.123

Зарчихвал нөгөө талд 3 дахь этгээдэд шилжүүлээд алга болоход юу ч саад болохгүй штэ..тэрийгээ ойлгож бгаа байлгүй дээ манай Засаг. 34-өө зарах хэрэгтэй гэдэг явуулга сурталчилгаа айлын талаас явагдаад удаж бна дөө.. харин ч нэмэх хэрэгтэй байх..гэрээний нөхцөлийг л эрс сайжруулах шаардлагатай.

Avatar

Зочин 2021-04-06 202.21.96.134

Үнэнийг хэлэхэд хүүндээ шатаж дуусч бна. Гэхдээ би зар гэж хэлэхгүй.

Avatar

mgl 2021-04-06 202.179.11.230

Uls turchid l saad bolno, tednees eh ornoo boddog ni tun tsuun duu.

Avatar

Монгол 2021-04-06 202.131.236.170

Юун 34% зарах вэ? Харин 51% авна гээд байгаагүй бил үү?

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.87

АЖЛЫН ХӨЛС ЦАЛИН ӨГЧ БУЙГ Л ТАЙЛАГНАХААС БУС МОНГОЛЫН БАЯЛАГ ОЛБОРЛООД САР УЛИРАЛ ЖИЛД ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ БАЯЛАГ ГАДАГШАА УРСГААД БГААГАА ХЭЛЭХГҮЙ ЮМ ДАА? ЭНЭ ШУДРАГА ЗАРЧИМД НИЙЦЭХ ҮҮ?! ЗАРМЭСВЭЛ РИОТИНТОГИЙНХОН МОНГОЛ АЖИЛЧДЫГ Л ТЭЖЭЭХ ГЭЖ Л АЖИЛЛААД БНА УУ?! МОНГОЛЧУУДЫГ ДЭНДҮҮ Л БАСАМЖИЛААД БГАА БУС УУ? ЗАРИМ УЛСТӨРЧИД СЭХЭЭТЭН ГЭХ ХҮМҮҮС НЬ МЗГ ажлын байр гаргаж чадахгүй байхад ОТтөсөл олон Монголчуудыг ажлынбайраар хангажбна гэж магтан дуулж Монголын Баялгийг гадагш үнэгүй урсгаж Эрх Ашиг ?

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.134

Манай Монголын Нийт Газар нутгийн 70% гаруй нь МАЛ АЖ АХУЙ; ГАЗАР ТАРИАЛАН Эрхлэх БОЛОМЖГҮЙ Учир нь УСНЫ НӨӨЦ ХОМСДОЖ ЦӨЛЖИЛТ Явагдаж байгаагаас Байгаль Орчин доройтож үржил шим нь дууссанаар Мал Аж Ахуй Устах дөхөж байгааг Бүгд Мэднээ.
Ийм нөхцөлд Бид Нүүрс; Зэсээ Гадагшаа зарж Оронд нь САВЛАСАН ЦЭВЭР УС; ЗАГАС ; ДҮҮПҮҮ; НАРИЙН НОГОО Импортолж Оруулж Ирээд Идэх л Арга Үлдлээ.
Азаар Монголд Уурхайтай юм.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.74.235

Bi zagas duupuund durgui, odoo yaah ve???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж