Вакцинд хамрагдсан бол гэрт нь 7 хоног тусгаарлана | News.MN

Вакцинд хамрагдсан бол гэрт нь 7 хоног тусгаарлана

Вакцинд хамрагдсан бол гэрт нь 7 хоног тусгаарлана

Вакцинд хамрагдсан бол гэрт нь 7 хоног тусгаарлана

Улсын онцгой комисс /УОК/-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.04.06/  мэдээлэл хийлээ.


УОК-ын шуурхай штабын дарга Ц.ГАНЗОРИГ:  

-Гэрээр ажиглах хугацааг дараах байдлаар тогтооно. Гадаадаас ирж буй иргэн вакцины эхний тунг тариулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, халдвар авч эмчлүүлж эдгэсэн хүнийг гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана. Өөрөөр хэлбэл, гадаадаас татан авч буй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлахгүй, гэрийн ажиглалт руу шилжүүлнэ. Мөн Covid-19 халдварт өртөж эдгэсэн хүн гэрээр долоо хоног тусгаарлагдана. Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн ажилтан албан хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана. Ингэхдээ тухайн байранд Covid-19 халдвар болон сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд албан хаагчид гэрээр дөрөв хоног ажиглалтад байх юм.

Гадаадаас ажиллах хүчнээр орж ирсэн иргэдийн шинжилгээний зардлыг ажиллах хүч татан авч буй албан байгууллага бүрэн хариуцна. Тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ. Хэрэв ажиглалтын байранд тусгаарлагдаж буй иргэнээс  Covid-19 халдварын шинж тэмдэг илэрвэл хугацаа харгалзахгүй  PCR шинжилгээ авах  зохицуулалт хийжээ.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хөл хорио тогтоолгүй  дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл “улбар шар” түвшинд шилжээд буй. Энэ хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлж, голомт дагасан өргөтгөсөн тандалт судалгааг явуулах,  гудамж талбай, албан байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж буйг Шуурхай штабаас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 69 цэгт 35 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Дүүргээр нь авч үзвэл,

  • Чингэлтэй дүүрэгт дархлаажуулалтын долоон цэг ажиллаж байна. Эдгээр цэгээр 19 хорооны 5000 хүн
  • Баянгол дүүрэгт 11 цэгт 25 хороонд 590 хүн
  • Баянзүрх дүүрэгт 13 цэгт 28 хорооны 6000 хүн
  • Сонгинохайрхан дүүрэгт 15 цэгт 43 хорооны 6250 хүн
  • Хан-Уул дүүрэгт 10 цэгт 21 хорооны 6700 хүн
  • Сүхбаатар дүүрэгт 8 цэгт 24 хорооны 4600 хүн
  • Багануур, Багахангай дүүрэгт 3 цэгт 7 хорооны иргэдийг тус тус вакцинд хамруулахаар төлөвжээ.

Улсын хэмжээнд долдугаар сарын 1-нд вакцинжуулалтыг зохион байгуулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Шуурхай штабаас мэдээлэв. Тус штабын лавлах 119 утсанд холбогдож буй иргэдийн дийлэнх нь шинжилгээний цэгүүдийн байршил, цаг авах талаар асуудаг байна. Тус лавлах утсанд өдөрт дунджаар 2500-3000 орчим иргэд холбогддог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 192.82.81.117

vaktsine mandtugai

Avatar

Зочин 2021-04-06 103.14.39.162

БГД яахаараа 590 хүн хамруулж байгаам бээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж