Монгол руу зугтсан умардуудыг БНСУ-д суурьшуулжээ | News.MN

Монгол руу зугтсан умардуудыг БНСУ-д суурьшуулжээ

Монгол руу зугтсан умардуудыг БНСУ-д суурьшуулжээ

Монгол руу зугтсан умардуудыг БНСУ-д суурьшуулжээ

ОХУ-д ажиллаж байгаад Монгол руу зугтахыг завдсан Умард Солонгосын гурван иргэнийг хоёр жил орчим цагдан хорьсны эцэст БНСУ-ын талд хүлээлгэн өгчээ.

ОХУ-ын Алс Дорнодын Baikal Daily агентлагийн мэдээлснээр Амур мужид гэрээгээр ажиллаж байсан Умард Солонгосын гурван иргэн Монголын хилийг давж, Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яаманд хандан Өмнөд Солонгосоос тусламж гуйхаар төлөвлөж байжээ.

Тэд төлөвлөгөөнийхөө дагуу 2019 оны гуравдугаар сард оргон Монголтой хиллэдэг ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсад ирж, Монголын хилийг зөрчихөөр завдсан байна. Тэд газрын зураг худалдан авч, Улаан-Үд хотоос Улаанбаатар хүрэх замаа тэмдэглэсэн байв.

Эхлээд тэд Улаан-Үдээс машинаар Зэд аймаг хүрч, тэндээсээ Монголын хил рүү явган хөдөлжээ. Гэвч хилийн шугамаас 100 м зайтай явж байхдаа Оросын хилийн харуулд баригдсан байна.

Улмаар гурван иргэн хууль бусаар хил зөрчихийг завдсан хэргээр Улаан-Үдийн хорих ангид 1.8 жил хоригдож байгаад суллагдсан аж. Тэднийг суллагдсаны дараа Буриадын хүний эрхийн төлөө тэмцэгч нар аян эхлүүлж, Умард Солонгосын гурван иргэнд улс төрийн орогнол хүсчээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Александра Миахановагийн хэлснээр өдгөө гурван иргэн БНСУ-д суурьшсан байна. Тэд чухам хэрхэн Сөүлд хүрсэн нь тодорхойгүй ч НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг тусалсан аж. Миахановагийн дурссанаар дүрвэгчдийн нэг нь “Бид ядаж эрх чөлөөтэй үхмээр байна” хэмээн хэлж байсан гэдэг.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 146.115.161.230

Монголоор дайрч өмнөдөд очсон нэг хүүхэн дараа нь TED ээр монголыг баахан муулаад байлуу. Цагдаа нар нь нийлж байгаад нүцгэлж инээлдсэн ч гэх шиг. Монгол ажилгүй арчаагүй адаг болсон эрчүүд олонтой ч арай ч хятад солонгос лалууд шиг бөөнөөрөө нийлж нэг эмэгтэйг зодох дээрээ тулаагүй ээ

Avatar

Зочин 2021-04-06 202.179.15.3

Зочин 2021-04-06 202.179.15.3
УМАРД СОЛОНГОСЫН ИРГЭДИЙН АВРАЛ МОНГОЛЫН ХИЛИЙГ ДАВАХ НЬ Л ЧУХАЛ БОЛОЖ .МОНГОЛЧУУД ХОЙД СОЛОНГОСЫН ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДААЖ ӨМНӨД СОЛОНГОС УЛС РУУ ЯВУУЛАЖ БАЙГАА НЬ НЭГ Ч ГЭСЭН ХҮНИЙ АЛТАН АМЬ АВАРЧ БАЙГАА ЯВДАЛ ЮМ. АЗИЙН АРДЧИЛСАН УЛС ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ .ОРОС БА ХЯТАД УЛСУУД ШҮҮД ХОЙДРУУ НЬ ЯВУУЛАЖ АЛУУЛДАГ АДГИЙН ХОМНИСТУУДИЙН АРАНШИНТАЙ ШААРУУД ШҮҮ ..

Avatar

Зочин 2021-04-06 192.82.68.192

КОМНИСТ ЗАСАГЛАЛ ГОЁ ГЭЭД БАЙДАГ МОНГОЛ МАЛУУД ҮҮНИЙГ УНШААД НЭГ ЮМ ХЭЛЭЭЧ

Avatar

Коммунист 2021-04-06 122.201.21.67

Коммунист гэж ямар үзэл санаа болохыг мэдэх үү. Ардчилал гэж Эрх чөлөө гэдэг бол Коммунизм гэж эв нэгдэл, эв санаа гэсэн үг шүү дээ. Коммунист үзэл санаа удахгүй дахиад бүх дэлхийг нөмрөх болно. Харж л байгаарай.

Avatar

zochin 2021-04-06 202.21.104.234

deer ued zamiin uudeer zunduu orj irdeg baisan

Avatar

Зочин 2021-04-06 202.55.191.130

Умард Солонгосчууд ямар хүнд нөхцөлд амьдардагийг gegeeleg гээд youtube суваг дээр тодорхой дүрсэлсэн байна лээ.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.102

Хүн гадаад орон очиж амьдрасны дараа л өөрийн эх ороныхоо үнэ цэнэ ,сайн сайхныг сая ойлгодог гэсэн.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.102

Хойт солонгосын газар нутаг нь бараг бүрэн услагаат газар тариалан, тосгод нь хүртэл бүгд угсармал орон сууцуудтай, хүн ам нь хотод ч хөдөөд ч бүрэн угсармал орон сууцанд амьдардаг юм билээ.Гэтэл манай Улаанбаатар хотын нийт хүн амын 30 гаруйхан хувь нь орон сууцанд амьдардаг , услагаатай газар тариалангаа устгаад хаясан гэсэн б**х аа.

Avatar

Зочин 2021-04-06 202.55.188.33

Тэгээд яагаад мөнхийн өлсгөлөнд бна гээд бдгийн бол. Чи очиж үзээ юу. За тэр угсамал энэ тэр ч яахав

Avatar

Зочин 2021-04-06 202.179.15.3

УМАРД СОЛОНГОСЫН ИРГЭДИЙН АВРАЛ МОНГОЛЫН ХИЛИЙГ ДАВАХ НЬ Л ЧУХАЛ БОЛОЖ .МОНГОЛЧУУД ХОЙД СОЛОНГОСЫН ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДААЖ ӨМНӨД СОЛОНГОС УЛС РУУ ЯВУУЛАЖ БАЙГАА НЬ НЭГ Ч ГЭСЭН ХҮНИЙ АЛТАН АМЬ АВАРЧ БАЙГАА ЯВДАЛ ЮМ. АЗИЙН АРДЧИЛСАН УЛС ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ .ОРОС БА ХЯТАД УЛСУУД ШҮҮД ХОЙДРУУ НЬ ЯВУУЛАЖ АЛУУЛДАГ АДГИЙН ХОМНИСТУУДИЙН АРАНШИНТАЙ ШААРУУД ШҮҮ ..

Avatar

Зочин 2021-04-06 107.117.172.37

Бид ядаж эрх чөлөөтөй үхмээр байна…..энэ үгний утгыг ойлгох хүн ховор доо ховор….

Avatar

zochin 2021-04-06 66.181.161.91

orsuud teneg yum,medseer bj butsagaad bhda yahvde,tagnuul l bish bol tuslah heregtei

Avatar

иргэн 2021-04-06 192.82.77.222

Юм гэдэг дэг журамтай ш дээ олон улсын гэрээ гэж юм бдаг юм эх орноосоо зугтаж бгаа болгон хүнд байдлаас биш, дунд нь гэмт хэрэгтэн, хөнгөн амьдрал хөөгч, зүгээр л гадаадад амьдрах хүсэлтэй нэгэн, т*******т ч бдаг. Манайхан ч умардынханыг нутаг буцааж бсан. Тээр жил ц.оюундарь АНУ-д баахан юм яриад орогнол хүссэн. Яагаад ч юм буцаж ирээд дарга болсон

Avatar

болдоо 2021-04-06 64.119.19.48

эрх чөлөө гэдэг ямар их үнэ цэнэтэй болохыг энэ хүмүүсээс асуувал бидний ой тойнд шингэтэл хэлж өгнө дөө …

Avatar

Зочин 2021-04-06 192.82.80.8

Яг үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж