Англид бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Англид бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Англид бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Их Британи улсын Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэмийг цуцалж эдийн засгаа нээхтэй холбогдуулан бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бизнесүүд £14 сая хүртэлх зээл авч боломжтой аж.

Уг хөтөлбөрийг Их Британий төрийн өмчит хөгжлийн банк (British Business Bank) хэрэгжүүлэх бөгөөд арилжааны банкууд болон төрийн зөвшөөрөлтэй бусад зээлдэгч нар зээлийг олгоно. Мөн Засгийн газрын зүгээс зээлийн үндсэн дүнгийн 80 хувьд батлан даалт гаргаж өгнө. Хөтөлбөр энэ оны төгсгөл хүртэлх хэрэгжих бөгөөд зээлийн хүүг 14.99 хувиар хязгаарлах юм байна.

Зээл хүсэгч нарт дараах үндсэн шаардлагыг тавьжээ. 

  • Их Британи-д үйл ажиллагаа явуулдаг байх
  • Хэрэв цар тахал болоогүй бол таны бизнес тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой байсан гэдгийг батлах
  • Цар тахал бизнест тань сөргөөр нөлөөлсөн байх
  • Төлбөрийн чадваргүй болох эсвэл дампуурлаа зарлаагүй байх

Харин дараах салбарууд дахь бизнесүүдэд зээл олгохгүй гэж тусгажээ. 

  • Банкууд, барилгын нийгэмлэгүүд, даатгагч, давхар даатгагчид (гэхдээ даатгалын зуучлагч биш)
  • Төрийн салбарын байгууллагууд
  • Улсын бага, дунд сургуулиуд

Зээлийн зарцуулалт:

  • term loans or overdrafts of between £25,001 and £10 million per business
  • invoice or asset finance of between £1,000 and £10 million per business

Зээлийн хугацаа:

  • term loans or overdrafts: 3 жил хүртэл
  • invoice or asset finance: 6 жил хүртэл

Монгол Улсын хувьд эдийн засгаа сэргээж ажлын байрыг хамгаалах зорилгоор 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан эргэлтийн хөрөнгийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 500,000 сая төгрөг хүртэлх зээлийг олгож эхлээд буй. Зээлдэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд Зээлийн Батлан даалтын сангаас зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж байгаа юм.

Эх сурвалж: www.reuters.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж