“Godzilla VS. Kong” "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

“Godzilla VS. Kong” "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүлэв

“Godzilla VS. Kong” "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүлэв

“Warner Bros” студийн бүтээл адал явдалт төрлийн “Godzilla VS. Kong” кино Хойд Америкийн зах зээлд амралтын өдрүүдэд 32.2 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байна.  Нээлтээ хийгээд хоёр долоо хоног болж буй тус кино нийт 385 сая ам.долларын орлого олжээ.

Ингэснээр цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш амралтын өдрүүдэд хамгийн олон үзэгч татсан бүтээл болоод байна.

Тус кино нь цар тахал эхэлснээс хойш Хойд Америкт гарсан кинонуудыг үзүүлэлтээрээ тэргүүлж байсан “Wonder Women 1984” киноноос хоёр дахин өндөр орлого олоод байгаа нь энэ юм. Одоогоор АНУ дахь кино театруудын талаас илүү нь үйл ажиллагаагаа эргэн сэргээгээд байгаа аж.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж