Дубайд нүцгэн зургаа авхуулсан эмэгтэйчүүд 6 сар хоригдоно

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Дубайд нүцгэн зургаа авхуулсан эмэгтэйчүүд 6 сар хоригдоно

Дубайд нүцгэн зургаа авхуулсан эмэгтэйчүүд 6 сар хоригдоно

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр 20 гаруй нүцгэн эмэгтэй зураг авхуулж буй бичлэг Ням гаригт /2021.04.04/ цахим сүжлээнд таржээ. Уг бичлэгийн мөрөөр Дубай хотын цагдаагийн газар модель эмэгтэйчүүд болон зураг авалтын багийн нийт 40 хүнийг баривчилсан байна.

Арабын нэгдсэн Эмират улсад исламын шашны шариатын хатуу хууль үйлчилдэг бөгөөд уг хуулийн дагуу садар самууныг сурталчилсан зүйлээр дээрх хүмүүс зургаан сар шоронд хоригдох, эсвэл 5,000 дирхам буюу 1300 ам.долларын торгууль хүлээх ёстой аж.

Түүнчлэн зураг авалтын үйл явцыг зэргэлдээ барилгын цонхоор авч сошиалд тараасан ОХУ-ын нэг иргэнийг ч баривчилжээ.

Зургаа авхуулсан бүсгүйчүүдийн хувьд бүгд хуучнаар Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Орос, Молдов, Украин, Беларусь зэрэг улсын харьяат иргэд байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж